• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Саранчулуун: Улсын төсөв улс төрийн тохиролцоо, сандал суудлын төлөөх хэрэгсэл боллоо

Х.Хатан

2026 оны Монгол Улсын төсөв улс төрийн бужигнаан, сандал суудлын хэрүүлд дарагдаад байна. Төсвийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулууны байр суурийг сонирхлоо.

-Та Засгийн газарт төсвийг буцаах санал гаргаж байгаа нь ямар учиртай вэ?
-Улсын төсвийн бодлого гэж ярих нь дэндүү том үг болчихжээ. Үнэндээ өнөөдрийн төсөв бол хөгжлийн баримт бичиг бус, улс төрийн тохиролцоо, сандал суудлын төлөөх хэрэгсэл болон хувирсан байна. Засгийн газарт буцаах санал гаргаж байгаа маань ч үүнтэй холбоотой.
2026 оны төсвийн төсөлд “сэхээнд” шахуу байгаа салбаруудын асуудал, хүн амын бодит хэрэгцээ орхигдож, оронд нь “зам”, “бүсийн хөгжил” гэх ерөнхий нэрийн дор хуваарилалт хийгдэж байна. Энэ удаагийн төсвийн хасалт, шилжүүлгийн дүнг харахад төрийн үндсэн үйлчилгээтэй холбоотой барилга, дэд бүтцийн төслүүдийг өргөн хүрээнд тасалсан нь хамгийн ноцтой. Боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээрх хөрөнгө оруулалтууд бараг л “зогссон” дүр зурагтай. Эхний хэсэгт төрийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулсан нь шууд ажиллагаанд нөлөөлөхгүй мэт боловч технологийн шинэчлэл, хүчин чадлын өсөлт хойшлохыг илтгэнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, АТГ, Үндэсний аудит, ШУА-ийн лаборатори гээд олон байгууллагын төсөв тэрбумаар буурсан байна.

-Бүр боловсрол, эрүүл мэндийн салбараас ч хасалт хийхээр яригдаж байна?
-Тиймээ. Илүү хор уршигтай нь боловсролын салбарын хасалт. Улсын хэмжээнд 40 гаруй сургуулийн барилга, өргөтгөл, дотуур байр, цэцэрлэгийн төсөл зогсож байгаа нь гурван ээлжтэй, ачаалалтай сургуулиудын нөхцөл байдлыг улам дордуулна. “Боловсролыг дэмжих жил” гэж нэрлэж байсан 2026 он яг үнэндээ боловсролыг хассан жил болон хувирч байна.
Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй хүнд цохилт авлаа. Завхан, Булган аймагт шинээр баригдах 100 ортой эмнэлгүүд, Хавдар судлалын төвийн өргөтгөл, Эрхтэн шилжүүлэн суулгах төв зэрэг чухал төслүүд бүгд хасагдсан. Энэ бол тоо биш, хүний амь нас, тусламж үйлчилгээний хүртээмжтэй шууд холбоотой асуудал юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд ч нааштай төсөв сонсогдохгүй байна. Та энэ тал дээр хамгийн их дуугарч байгаа?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төлөвлөгдсөн хоёр том төсөл “Өнөр бүл” төв болон Арвайхээр хотод баригдахаар байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв зардал гэх мэт нь хамгийн эмзэг шийдвэр. Улсын хэмжээнд энэ төрлийн үйлчилгээ аль хэдийн хомс байхад ийм шийдвэр гаргах нь бодлого бус, үл хайхрал юм.
Хот, сум, аймаг дахь дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, цэвэр ус, дулааны станц зэрэг орон нутгийн хөгжлийн суурь төслүүд ч мөн хасагдсан. Энэ нь зөвхөн нэг жилийн асуудал биш иргэдийн амьдрах орчин, орон нутгийн хөгжилд урт хугацааны хоцрогдол авчрах эрсдэлтэй. Нийтлэг дүгнэлтээр, энэ хасалт нь төрийн суурь үйлчилгээ рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хамгийн хүчтэй цохилтод орууллаа. Хойшлогдсон төслүүдийн 70–80 хувь нь иргэдийн өдөр тутмын амьдрал, хүүхдийн боловсрол, эмзэг бүлгийн хамгаалалтай шууд холбоотой.

-Энэ бүх таналт хасалтын горыг иргэд ирэх жилүүдэд үзэх нь дээ?
-Тоног төхөөрөмжийн бууралт бол богино хугацааны саатал, харин бүтээн байгуулалтын бүрэн хасалт бол урт хугацааны нийгмийн чанартай эрсдэл юм. Энэ бол ирээдүйгээ хойш тавьж байгаа шийдвэр.
Харамсалтай нь, “бүсийн хөрөнгө оруулалт” нэрийн дор 200 гаруй тэрбум төгрөгийг зам, бүсийн хуваарилалтад шилжүүлж байгаа нь зөвхөн улс төрийн тохиролцоо, харилцан наймааны илэрхийлэл мэт харагдаж байна. Энэ бүхний эцэст “боловсролын жил биш, замын жил” болж байгаа нь бодлого алдагдсаны хамгийн тод жишээ юм.
Улсын төсөв бол улс төрийн тохиролцоо биш, иргэдийн итгэлийн баталгаа байх ёстой. Хэрвээ энэ баталгаа алдагдаж, төсвийн мөн чанар нь гишүүдийн тохироо, бүсийн хуваарилалт, замын тендерийн тоглоом болж хувирвал бидний ирээдүйг хэн санхүүжүүлэх вэ.
Төсөв бол хүүхдийн боловсрол, өвчтэй хүний эмчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж, энгийн айлын амьдрах орчны баталгаа. Тэр утгаараа төсөвт хариуцлага, бодлого, итгэл гэсэн гурван зүйл хамгийн түрүүнд байх ёстой. Тэгвэл өнөөдрийн төсөв энэ гурвын алийг ч агуулж чадахгүй байна.

-Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээр тэтгэмж нэмэгдүүлэх асуудал дэмжигдсэн гэсэн үү?
-Миний гүйцээн боловсруулах чиглэл авсан тэтгэмж нэмэгдүүлэх асуудал маань өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн төсвийн байнгын хорооны ажлын хэсгээр орж дараах байдлаар шийдэгдлээ. Үүнд, 
-Нийгмийн халамжийн тэтгэвэр 20 хувь, 
-Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 20 хувь, 
-Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 8.6 хувь, 
-Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмж 8.6 хувиар нэмэгдэх юм. Энэ бол бага ч болов үр дүн. Гэхдээ одоо УИХ-ын чуулганаар орж санал хураалт авсны дараа 2026 оны төсөвт тусгагдах эсэх нь шийдэгдэнэ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 213 (7710)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
ХУРААХ
“Эрүүл мэндийн даатгалын...
Ирэх онд зэс, алтны ханш өсөж,...

О.Саранчулуун: Улсын төсөв улс төрийн тохиролцоо, сандал суудлын төлөөх хэрэгсэл боллоо

Kuzmo 2025-11-12
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
О.Саранчулуун: Улсын төсөв улс төрийн тохиролцоо, сандал суудлын төлөөх хэрэгсэл боллоо

Х.Хатан

2026 оны Монгол Улсын төсөв улс төрийн бужигнаан, сандал суудлын хэрүүлд дарагдаад байна. Төсвийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулууны байр суурийг сонирхлоо.

-Та Засгийн газарт төсвийг буцаах санал гаргаж байгаа нь ямар учиртай вэ?
-Улсын төсвийн бодлого гэж ярих нь дэндүү том үг болчихжээ. Үнэндээ өнөөдрийн төсөв бол хөгжлийн баримт бичиг бус, улс төрийн тохиролцоо, сандал суудлын төлөөх хэрэгсэл болон хувирсан байна. Засгийн газарт буцаах санал гаргаж байгаа маань ч үүнтэй холбоотой.
2026 оны төсвийн төсөлд “сэхээнд” шахуу байгаа салбаруудын асуудал, хүн амын бодит хэрэгцээ орхигдож, оронд нь “зам”, “бүсийн хөгжил” гэх ерөнхий нэрийн дор хуваарилалт хийгдэж байна. Энэ удаагийн төсвийн хасалт, шилжүүлгийн дүнг харахад төрийн үндсэн үйлчилгээтэй холбоотой барилга, дэд бүтцийн төслүүдийг өргөн хүрээнд тасалсан нь хамгийн ноцтой. Боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээрх хөрөнгө оруулалтууд бараг л “зогссон” дүр зурагтай. Эхний хэсэгт төрийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулсан нь шууд ажиллагаанд нөлөөлөхгүй мэт боловч технологийн шинэчлэл, хүчин чадлын өсөлт хойшлохыг илтгэнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, АТГ, Үндэсний аудит, ШУА-ийн лаборатори гээд олон байгууллагын төсөв тэрбумаар буурсан байна.

-Бүр боловсрол, эрүүл мэндийн салбараас ч хасалт хийхээр яригдаж байна?
-Тиймээ. Илүү хор уршигтай нь боловсролын салбарын хасалт. Улсын хэмжээнд 40 гаруй сургуулийн барилга, өргөтгөл, дотуур байр, цэцэрлэгийн төсөл зогсож байгаа нь гурван ээлжтэй, ачаалалтай сургуулиудын нөхцөл байдлыг улам дордуулна. “Боловсролыг дэмжих жил” гэж нэрлэж байсан 2026 он яг үнэндээ боловсролыг хассан жил болон хувирч байна.
Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй хүнд цохилт авлаа. Завхан, Булган аймагт шинээр баригдах 100 ортой эмнэлгүүд, Хавдар судлалын төвийн өргөтгөл, Эрхтэн шилжүүлэн суулгах төв зэрэг чухал төслүүд бүгд хасагдсан. Энэ бол тоо биш, хүний амь нас, тусламж үйлчилгээний хүртээмжтэй шууд холбоотой асуудал юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд ч нааштай төсөв сонсогдохгүй байна. Та энэ тал дээр хамгийн их дуугарч байгаа?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төлөвлөгдсөн хоёр том төсөл “Өнөр бүл” төв болон Арвайхээр хотод баригдахаар байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв зардал гэх мэт нь хамгийн эмзэг шийдвэр. Улсын хэмжээнд энэ төрлийн үйлчилгээ аль хэдийн хомс байхад ийм шийдвэр гаргах нь бодлого бус, үл хайхрал юм.
Хот, сум, аймаг дахь дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, цэвэр ус, дулааны станц зэрэг орон нутгийн хөгжлийн суурь төслүүд ч мөн хасагдсан. Энэ нь зөвхөн нэг жилийн асуудал биш иргэдийн амьдрах орчин, орон нутгийн хөгжилд урт хугацааны хоцрогдол авчрах эрсдэлтэй. Нийтлэг дүгнэлтээр, энэ хасалт нь төрийн суурь үйлчилгээ рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хамгийн хүчтэй цохилтод орууллаа. Хойшлогдсон төслүүдийн 70–80 хувь нь иргэдийн өдөр тутмын амьдрал, хүүхдийн боловсрол, эмзэг бүлгийн хамгаалалтай шууд холбоотой.

-Энэ бүх таналт хасалтын горыг иргэд ирэх жилүүдэд үзэх нь дээ?
-Тоног төхөөрөмжийн бууралт бол богино хугацааны саатал, харин бүтээн байгуулалтын бүрэн хасалт бол урт хугацааны нийгмийн чанартай эрсдэл юм. Энэ бол ирээдүйгээ хойш тавьж байгаа шийдвэр.
Харамсалтай нь, “бүсийн хөрөнгө оруулалт” нэрийн дор 200 гаруй тэрбум төгрөгийг зам, бүсийн хуваарилалтад шилжүүлж байгаа нь зөвхөн улс төрийн тохиролцоо, харилцан наймааны илэрхийлэл мэт харагдаж байна. Энэ бүхний эцэст “боловсролын жил биш, замын жил” болж байгаа нь бодлого алдагдсаны хамгийн тод жишээ юм.
Улсын төсөв бол улс төрийн тохиролцоо биш, иргэдийн итгэлийн баталгаа байх ёстой. Хэрвээ энэ баталгаа алдагдаж, төсвийн мөн чанар нь гишүүдийн тохироо, бүсийн хуваарилалт, замын тендерийн тоглоом болж хувирвал бидний ирээдүйг хэн санхүүжүүлэх вэ.
Төсөв бол хүүхдийн боловсрол, өвчтэй хүний эмчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж, энгийн айлын амьдрах орчны баталгаа. Тэр утгаараа төсөвт хариуцлага, бодлого, итгэл гэсэн гурван зүйл хамгийн түрүүнд байх ёстой. Тэгвэл өнөөдрийн төсөв энэ гурвын алийг ч агуулж чадахгүй байна.

-Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээр тэтгэмж нэмэгдүүлэх асуудал дэмжигдсэн гэсэн үү?
-Миний гүйцээн боловсруулах чиглэл авсан тэтгэмж нэмэгдүүлэх асуудал маань өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн төсвийн байнгын хорооны ажлын хэсгээр орж дараах байдлаар шийдэгдлээ. Үүнд, 
-Нийгмийн халамжийн тэтгэвэр 20 хувь, 
-Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 20 хувь, 
-Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 8.6 хувь, 
-Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асаргааны тэтгэмж 8.6 хувиар нэмэгдэх юм. Энэ бол бага ч болов үр дүн. Гэхдээ одоо УИХ-ын чуулганаар орж санал хураалт авсны дараа 2026 оны төсөвт тусгагдах эсэх нь шийдэгдэнэ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 213 (7710)

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах