• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Ард түмний элч төлөөлөгчид өө,

Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын даргаар ажиллах итгэл хүлээлгэсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир, миний бие ард түмнээс уг сурвалж, эх ундаргатай ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно.

Ард түмний элч төлөөлөгчдийн олон ургалч үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын, сонирхлын, олон бүлгийн өргөн төлөөлөл, оролцоотой парламент, мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно. Улс орны эрх ашгаа эн тэргүүнд, улс төрийн намын асуудлаа хойш нь тавьж, Үндсэн хууль дээдлэн сахих өргөсөн тангаргаа баримталж, хууль тогтоох үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг Та биднийг элч төлөөлөгчөө болгосон олон түмэн шаардаж байна. Олон ургалч үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол Улсын язгуур нийтлэг эрх ашиг, гагцхүү шударга ёсонд суурилсан эв эеийг хичээн улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж ажиллацгаая.

Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн нь гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. Улсын Их Хурлын нэр хүнд Улсын Их Хурлын гишүүний шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өсөх болно.

Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.

Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.

Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай.

Эдгээр дөрвөн зорилтыг Улсын Их Хурлын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно. Миний бие төрийн эрх барьж байгаа МАН-ын дарга боловч Үндсэн хуулиа ягштал сахин баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа ялгаварлалгүйгээр, эрх тэгш хүндэтгэлтэй хандах болно. Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын гишүүдээс илүү эрх эдлэх биш, илүү үүрэг хүлээсэн ажил алба. Улсын Их Хурлын гишүүдийн санал бодол, байр суурь, олонхын саналаар хэлэлцэн гаргах шийдвэрт нөлөөлдөг давуу эрхтэй албан тушаалтан биш. Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын бусад гишүүнтэй адил ард түмнээс сонгогддог, Улсын Их Хурлын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэй гэдэг итгэл үнэмшлээсээ би ухрахгүй.

Үндсэн хуулийг дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой. Үндсэн хууль, хууль дээдэх ёсны өмнө улс төрийн нам, нас, хүйсийн ялгаа зааг, ямар ч дабль стандарт байх учиргүй. Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч төлөөлөгч. Илүү, тусгай эрх дархтай, ард түмэнд зааж зааварладаг дарга нар бид биш. Улс төрийн намын бус улс орны, ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлаж хэлэлцэн баталж байх нь Та бидний онцгой үүрэг юм.

Улсын Их Хурлаас батлан гаргасан хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд намчирхалгүй хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байж, шийдлээ хүлээсэн асуудлын гарц шийдлийг олж, хүний эрхийг зөрчсөн, улс орны хөгжилд саад болсон хуулийн гох дэгээг тайлж ажиллах болно. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд парламентын хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж, шаардаж ажиллана. Монгол Улсын таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл, тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байгааг 36 сар болгох зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлагыг шуурхай мэдрэн, санал санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг үе, бодит нөхцөл байдал шаардаж байна. Улсын Их Хурлын хэлэлцэн баталж байгаа тогтоол шийдвэр бүхэн Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлан бататгах, ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн харилцааг төгөлдөршүүлэхэд чиглэх учиртай.

Улсын Их Хурал энэ өдрүүдэд Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэмжиж болохуйц, хүрч болохуйц, цаг хугацаатай, бодит байх шаардлагад үндэслэн шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулсныг хэлэлцэж байна. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг бататгах, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө гарц шийдэл, санал бодлоо уралдуулж ажиллахыг бодит нөхцөл байдал сануулж байна. Улсын Их Хурал төрийн зуршлаас хувийн хэвшлийг чөлөөлж, төрийн оролцоог хумьж, шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарч, Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого ДНБ-ий харьцааг 2026 онд 30.9 хувь, 2027 онд 29.3 хувь, 2028 онд 28.2 хувь болгон бууруулах зорилт тусгагдсан нь төрийн оролцоо багасаж, зах  зээлийн боломж улам өргөжихийн эхлэл болсон. Төсвийн нийт зардал ДНБ-ий харьцааг 2028 он гэхэд 28.6 хувь болгон бууруулснаар төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлаж, мөнгөний бодлоготой уялдан дунд хугацаанд инфляцыг бууруулах нөхцөл боломж бий болно. Энэхүү орон зайд Засгийн газраас олон нийтээр хэлэлцүүлж буй татварын багц хууль, хувийн өмч хөрөнгийг хурааж, нийгэмчлэх эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал намрын чуулганаараа батлах болно. Эдийн засгийн эрх чөлөөтэй зөрчилдөж болзошгүй 228, шууд зөрчилдөж байгаа 110 хуулийг хиймэл оюунд тулгуурлан илрүүлсний гох дэгээг энэ хуулиар тайлахаар зорьж байгаа шиг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 гаруй хуулиас эдийн засгийн эрх, эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулиуд дээр хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж, нэмэлт өөрчлөлт оруулах болно. Хуулиас давсан журамгүй журам, дүрэмгүй дүрмийг хориглоно.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллах хууль эрх зүйн орчноо өөрчлөх нь хөгжлийн гарц мөн. Хөрөнгө оруулалтыг дагаад дэвшилтэт шинэ технологи, шинэ соёл, хийх ажил, олгох цалин, төлөх татвар нэмэгддэг. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу хийхгүйгээ мэддэг цомхон төр болох эрх зүйн эрүүл саруул орчныг энэ танхим бүрдүүлэх хэрэгтэй.

Бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор татвар, нийгмийн даатгалын тогтолцоонд бодит шинэчлэл хийх шаардлага тавигдаж байна. Татварын шинэчлэлийн үр дүн нь төрийн зуршлыг халж, хувийн хэвшилд орон зай, хөгжих зам нээхэд оршино. Төсвийн тэлэлтийг хязгаарлах нь цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын дарамтыг буулгах болно. Аж ахуйн нэгжүүд монгол хүнд ажил олгож, цалин өгч, илүү урамшуулж, үнэлснийхээ төлөө илүү их шимтгэл төлөөд байвал “Халамжаас хөдөлмөрт” бодлого бодит ажил хэрэг болохгүй. 2021 онд Улсын Их Хурлын гишүүний хувиар санаачилж байсан Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хуулийн төслийг баталж, олон давхаргат тогтолцоонд шилжүүлж, ахмад настан олон төрлийн сангаас тэтгэвэр авах тогтолцоог бүрдүүлэх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 2030 онд тэтгэврийн хэмжээг ажиллагсдын дундаж цалингийн 35 хувьд хүргэх зорилтыг биелүүлэх хөшүүрэг болох болно.

Данхар том төрөөс ухаалаг, цомхон төрд шилжихийн тулд чиг үүргийн хийдэл давхардлыг арилгах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх, гэрээгээр гүйцэтгүүлэх, төрийн албанд үр дүн, гүйцэтгэлд үндэслэсэн нэмэгдлийн систем нэвтрүүлж, хийснийхээ хэрээр авдаг болох, үндсэн ажлаас гадна нэмэлт орлого олдог эрх чөлөөтэй байх нь цомхон төр болох хууль эрх зүйн эрс өөрчлөлт шинэчлэлт нэн шаардлагатай байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал яаралтай баталж, хяналт тавьж, төр хувийн хэвшилтэй өрсөлддөг компани цаашид байгууллахыг хуульчлан хориглох, төрийн өмчит компаниудыг хувьчлах, татан буулгах, нэгтгэх, олон улсын аудит оруулах, нээлттэй компани болгох ажлыг шуурхайлахад ташуур өгөх ёстой. Эрүүл, тогтвортой эдийн засгийн тулгуур нь үр ашигтай, өрсөлдөөнтэй, хүртээмжтэй санхүүгийн сектор юм.

Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлыг идэвхжүүлнэ. Ингэснээр өрсөлдөөн нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүү буурч, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашид банкны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Банкны реформыг эрчимжүүлж, эх үүсвэрийн зардлыг бууруулах, инфляцын түвшин тогтворжих орчныг бүрдүүлэх замаар санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг аажмаар бууруулах боломжийг тэлнэ. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлж, урт хугацааны хариуцлагатай хөрөнгө оруулалт татах эрх зүйн шинэчлэлийг эхлүүлнэ. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлж, менежментийг олон улсын жишигт нийцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Өнөөдөр дундаж тэтгэврийн хэмжээ 867 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг байгаа бөгөөд дундаж тэтгэврийн зээлийн хэмжээ 6.4 сая төгрөг, хүү 16.4 хувь байна. Санхүүгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 24 сар байгааг 36 хүртэлх сар болгон ахмадууддаа ээлтэй болгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх болно. Даатгалын зах зээлийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, шинэ шатанд гаргаж, салбарын эрх зүйн орчныг иж бүрэн шинэчилж, тогтвортой өсөлтийг хангах эрх зүйн шинэтгэлээ эрчимжүүлнэ.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар удирдаж, хараат бус, ил тод, хариуцлагатай засаглал бүхий тогтолцоог хуулиар бүрдүүлнэ. Орлогод суурилсан зорилтот бүлгийг дэмжих, орон сууцжуулалтын бодлогын хүрээнд хөнгөлөлттэй ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлж, бодит хэрэгцээтэй өрхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэгжилтийн хийдлийг арилгана.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, Үндсэн хуулиа сахин баримталж, эрх зүйн эрүүл орчныг бүтээхийн төлөө олон ургалч үзэл бодлоо уралдуулцгаая. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө хамтдаа ажиллацгаая.

Мөнх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
НЯМ-ОСОРЫН УЧРАЛ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Х.Нямбаатар: 2026 онд...
“Чингис хаан” тэргүүн зэргийн...

Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Kuzmo 2025-11-21

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

10 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах