• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын дарга төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал өчигдөр (2026.01.12) үе үеийн парламентыг удирдан чиглүүлж байсан Улсын Их Хурлын дарга нар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгуулав.

Улсын Их Хурлыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэл үзүүлэхээр Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачлан, зохион байгуулж буй энэхүү уулзалтад БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог, Б.Энэбиш, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Б.Болдбаатар, Д.Энхбат, Б.Баасандорж нар оролцов.

Хүндэт зочид эхлээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимаар зочилсон.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болсон хүндэтгэлийн уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, эрхэм зочдод Монгол Улсын Үндсэн хуулийн түүхт 34 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, төр-иргэний нийгмийн гэрээ, монгол хүний эрх, эрх чөлөөний тунхаг болсон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг бүтээлцэх, сахин биелүүлэхэд сэтгэл, мэдлэг, оюун, хичээл зүтгэлээ зориулан, парламент ёсны шинэ түүхийг бичилцсэн Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 34 жил цаг үе, нийгмийн шалгарлыг туулан хэрэгжиж байна. Энэ хугацаанд өөрчлөлтийн өсөлт амжилт, алдаа онооны аль алийг монголын ард түмэн туулж байна. Энд олсон нь алдаанаасаа хавьгүй их боловч манай нийгмийн амьдралд засаж залруулах, өөрчилж шинэчлэх, шинээр үүссэн, шийдэл, гарц шаардсан сорилт бэрхшээлүүд багагүй байна. Үндсэн хуулийг сахин биелүүлж, түүний дархлааг хангах, хамгаалахад хууль тогтоох байгууллагын үүрэг нэн чухал бөгөөд энэхүү эрхэм зорилгыг бодит үйл болгоход үе үеийн парламентыг удирдаж чиглүүлж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Та бүхэн, мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Та бүхний гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Парламентын баталж байгаа хууль, аливаа шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, үзэл баримтлал, зүйл, заалт бүрд нийцсэн байх нь Үндсэн хуулийн нэгэн дархлаа, бас хамгаалалт болдог.

Миний бие Улсын Их Хурлын дарга хэмээх нэн хүндтэй, хариуцлагатай албан тушаалд гишүүдийнхээ олонхын дэмжлэгээр томилогдоод удаагүй байгаа ч парламентын үйл ажиллагаа, баталж буй хууль тогтоомж, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үйл явцыг илүү боловсронгуй болгох чиглэлээр олон ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологи, хиймэл оюуны хувьсал, өөрчлөлтийн энэ цаг үед Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийх эхлэлийг тавилаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудыг зөрчсөн зохицуулалт бий эсэхийг их өгөгдөлд суурилж, шинжилдэг болж байна. Үүний зэрэгцээ бүх хууль, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын санаачилж байгаа хуулийн төслүүд, олон нийтийн хэлэлцүүлэгт байгаа хуулийн төслүүдэд Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудас дахь хиймэл оюунаар шинжилгээ хийж эхэлсэн.

Мөн өнгөрсөн хугацааны ололт, амжилтыг бататгах хүрээнд олон нийтийн саналыг авах, өргөдөл, гомдлуудыг шийдвэрлэх чиглэлээр d.parliament.mn платформыг эрчимжүүлэх хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн санал, санаачилгуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын хувиар “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, хууль тогтоомжийн зөрчил, давхардал, хийдлийг арилгахын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулийн зохицуулалтуудыг ирэх чуулганаар өөрчлөхөөр зорьж байна.

“Чөлөөлье” санаачилгын уг үндэс бол Үндсэн хуулийг сахин биелүүлэхэд оршино. Тэр дундаа Үндсэн хуульд заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг хангах, шударга ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Энэ санаачилгын хүрээнд нэн тэргүүнд Үндсэн хуулиар олгогдсон иргэний болон улс төрийн эрхээ баталгаатай эдлэхэд хориг саад болж байгаа хуулиудыг өөрчлөх, үүний зэрэгцээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх аливаа төслийг  шүүн тунгааж, олон нийтээр хэлэлцүүлж, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудтай зөрчилдөж буй эсэхийг нягталдаг болох ач холбогдолтой. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад нь саад тотгор, гох дэгээ болж байгаа төрийн оролцоо, хүнд суртлыг халах, иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөө, боломжийг илүү нээлттэй болгох хуулийн төслийг санаачлан, хэлэлцэж батлах нь “Чөлөөлье” санаачилгын бас гол зорилго юм.

Улсын Их Хурлын даргаар сонгогдоод нэн тэргүүнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад дүн шинжилгээ хийлээ.  378 хуульд холбогдох шинжилгээг хийхэд 228 хуульд Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалттай зөрчилдөж байгаа зохицуулалт байна гэдэг дүн гарсан. Юуны өмнө эдгээр хуулийн холбогдох зүйл, заалтыг Үндсэн хуульд нийцүүлэхэд анхаарал хандуулж, холбогдох Ажлын хэсгүүдийг байгуулаад байна.

Энэхүү санаачилга, эрэл хайгуул нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, парламентын бодлого шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэх замаар Үндсэн хуулиа дээдлэн сахих парламентын шинэ соёлыг төлөвшүүлэх, үүгээрээ нийгэмд манлайлал үзүүлэхийг зорьж байгаа үйлдэл юм.

Парламентын даргаар ажиллаж байсан эрхэм хүндэт Та бүхний, хууль тогтоох дээд байгууллагын арын албыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүд Та бүхний тухайн цаг үедээ хийж, хэрэгжүүлж байсан ололт, амжилтыг бататгах чиглэлээр Улсын Их Хурлын даргын хувьд манлайлж, Та бүхнийхээ санал, зөвлөмжийг сонсож, эгэх холбоотой ажиллахыг эрхэмлэж байна” хэмээсэн.

Жил бүрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд цаашдаа ойг тэмдэглэх хүрээнд Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд таниулах зорилгоор нийгмийн бүлэг бүрд чиглэсэн ажлуудыг хийж хэвшүүлэхийн чухлыг тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, энэ удаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран Монгол Улсын Үндсэн хуулийг монгол брайль үсгээр хэвлэснийг дурдаад “Харааны бэрхшээлтэй 11600 иргэн брайль үсгээр хэвлэсэн Үндсэн хуулиа унших боломжтой боллоо. Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудас дахь Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хувилбарыг 600 гаруй мянган хүн сонссон байдаг. Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, нийтэд танин мэдүүлэх ажлуудыг бид цаашид тогтмол хийж, хэрэгжүүлж, хэвшүүлнэ” хэмээлээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр дамжуулан парламентын боловсролыг дээшлүүлэх, Үндсэн хуулийг нийгмийн бүлэг бүрийн онцлогт тохирсон хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж буйгаа Улсын Их Хурлын дарга дурдсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудаас жил бүр нэгийг онцолж, анхаарал хандуулдаг байх санаачилгыг тэрбээр гаргаж буйгаа танилцуулаад “Тухайн жилдээ тэрхүү эрхийг хангах, хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа нийтэд зарладаг шинэ соёлыг төлөвшүүлэхээр зорьсон. Энэ хүрээнд 2026 онд хүүхдийн эрхийг онцолж, Улсын Их Хурлын ирэх хаврын ээлжит чуулганаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоход анхаарна” гэж Н.Учрал дарга хэлэв.

Үүний зэрэгцээ эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр, хувийн эрх зүйн шинэчлэлийг хийхээр төлөвлөж буйгаа танилцуулаад, холбогдох талуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаагаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Дараа нь БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан болон Улсын Бага Хурлын гишүүн асан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог нар Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон хүндэтгэлийн уулзалтад оролцож буй эрхмүүдэд “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийн мэндчилгээг дэвшүүлэн дурсамжаа хуваалцаж, Монгол Улсын Үндсэн хуулийг сахин биелүүлэх, парламентат ёсыг төгөлдөржүүлэн төлөвшүүлэх талаар харилцан санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Нөөцийн махыг 410 цэгээр...
Авлига, хариуцлагагүй уул...

УИХ-ын дарга төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

Kuzmo 2026-01-13

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах