• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөрөг хүчний гишүүд байр суурь илэрхийлж байна. Төсвийн нийт хэмжээ огцом нэмэгдсэн нь бодит орлого, зарлагын өсөлт үү, эсвэл өмнө нь улсын төсвөөс гадуур зарцуулагдаж байсан хөрөнгийг нэгтгэж байгаатай холбоотой юу гэдэг асуудал гол анхаарлын төвд байна. УИХ-ын гишүүн Ө.Шижирийн хувьд энэ удаагийн төсвийг бодит тооцоололгүй, олон төсөл хөтөлбөрийг эрэмбэ дараалалгүйгээр багтаасан төсөв гэж үзэж байна.

Тэрээр “Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв боллоо” хэмээгээд, Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйдээ биш, харин мөнгөтэйдөө зовж ирсэн улс болсон” гэж шүүмжилсэн юм. Түүний хэлснээр, төрд хөрөнгө мөнгө нэмэгдсэн ч түүнийг зөв зарцуулж чадаагүй, төсөл хөтөлбөрүүдийн эрэмбэ дарааллыг буруу тогтоож, тооцооллыг нь бодитой хийж чадаагүй байна. 2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан бол өнөөдөр яригдаж буй мега төслүүдийн тоо хэдэн зуу давсан гэдгийг онцоллоо.

Мөн үе үеийн Засгийн газрууд ажлын бодит үр дүнгээс илүүтэй PR-д анхаардаг болсон гэж шүүмжилж, аливаа ажлыг урьдчилан зарлаж, дараа нь тооцооллоо өөрчилдөг байдал төсөвт давтагддаг гэж үзэж байна. Харин ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа шалтгааныг өөрөөр тайлбарлаж байна. Түүний хэлснээр, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгө олон жилийн турш улсын нэгдсэн төсвөөс гадуур явж ирсэн. Улсын төсвөөс гадуур, УИХ-аар хэлэлцэгддэггүй, тайлагнадаггүй их хэмжээний мөнгийг цөөн тооны компанийн захирал шийддэг тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсон байна.

Б.Энхбаяр төрийн өмчит компаниуд дээр “хэмжээ хязгааргүй авлига, хулгай цэцэглэсэн” гэж үзээд, үүнийг хууль эрх зүйн хүрээнд таслан зогсоох шаардлагатай гэж мэдэгдэв. Өнгөрсөн долдугаар сард УИХ-аар баталсан Төрийн өмчит компанийн тухай хуулийн хүрээнд 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн өмчит компаниудын орлогын 30-аас доошгүй хувийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон. Ингэснээр өмнө нь төрийн өмчит компанийн удирдлагын түвшинд шийдэгддэг байсан мөнгийг улсын төсөвт нэгтгэж, УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдэнэ гэж Б.Энхбаяр тайлбарлаж байна.

Түүний хэлснээр, энэ бодлогын үр дүнд өмнө нь 30 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан төсөв 40 их наяд төгрөг болж харагдаж байгаа боловч Монгол Улс шинээр мөнгө хэвлэж байгаа хэрэг биш. Харин төрийн өмчит компаниудын захирлуудын зарцуулж байсан мөнгийг нэгдсэн төсвийн бодлогод оруулж байгаа аж. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 60 их наяд төгрөг, жилийн төсөв нь 20 их наяд төгрөгт хүрдэг гэх тоог Б.Энхбаяр хэлсэн. Түүний үзэж буйгаар, ийм хэмжээний хөрөнгө, зарцуулалт УИХ, Засгийн газрын нэгдсэн хяналтад орохгүйгээр компанийн удирдлагын түвшинд шийдэгдэж ирсэн нь өөрөө асуудал юм.

Иймээс төрийн өмчит компаниудын хөрөнгө, орлого, зарцуулалтыг улсын төсөвт нэгтгэн оруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь төсвийн шинэчлэлийн нэг хэсэг гэж эрх баригчид тайлбарлаж байна. Харин Ө.Шижир төрийн өмчит компаниудын зардлыг төсөвт татах бодлогыг зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа ч энэ асуудлыг өнөөдөр шинээр олж харж байгаа мэтээр тайлбарлах нь учир дутагдалтай гэж шүүмжиллээ. Тэрээр “Хэн Засгийн газрыг сүүлийн 10 жил удирдсан юм бэ. Одоогийн Засгийн газрын сайд нар бүгд л өмнө нь сайд, дарга байсан” хэмээгээд, төрийн өмчит компаниудын асуудал олон жилийн турш эрх баригчдын мэдэлд байсныг сануулсан юм.

Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг шүүмжилж, 42 компанийнхаа зөвхөн ашигтай ажиллаж байгаа гурван компанид менежмент хийсэн гэж хэллээ. Түүний мэдээлснээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас сүүлийн гурван жилд 208 тэрбум төгрөгийг менежментийн төлбөр нэрээр авсан бөгөөд удирдлагын зардал нь 500 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК 8.5 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн гэж Ө.Шижир хэлэв.

Төсвийн зарлагын өсөлтийн тухайд ч хоёр талын байр суурь зөрж байна. Ө.Шижирийн хэлснээр, 2015 оноос хойших 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд долоон удаагийн төсөв хэлэлцэж байгаа нь Засгийн газар улсын төсвөө анхнаасаа бодитой, зөв тооцож чадахгүй байгааг харуулж байгаа . Инфляцыг жил бүр зургаан хувьд барина гэж төсөөлдөг боловч энэ зорилт хэрэгждэггүй, улмаар бодит бус тоон үзүүлэлтэд тулгуурлан зардлаа нэмэгдүүлдэг болсон гэж тэрээр шүүмжилсэн юм. Харин Б.Энхбаярын тайлбарлаж буйгаар төсөв томорч байгаа нь зөвхөн шинэ зардал бий болгож буй хэрэг биш.

Төрийн өмчит компаниудын төсөв, хөрөнгийг нэгдсэн төсөвт нэгтгэснээр өмнө нь тусдаа байсан мөнгө УИХ-ын хяналт, хэлэлцүүлэгт орж байгаа юм. Ө.Шижир үүнийг зөвхөн төсвийн хэмжээний асуудлаар хязгаарлахгүйгээр зарцуулалтын үр ашигтай холбон тавьж байна. “Хэрэв улсын төсвийн орлогыг 10 их наяд төгрөгөөр тэлж байгаа юм бол зардлыг 11 их наяд төгрөгөөр яагаад тэлээд байгаа юм бэ. Хуримтлуулж болдоггүй юм уу. Эсвэл хэрэгтэй төсөл, хөтөлбөрүүдээ дуусгаж болдоггүй юм уу” хэмээн тэрээр асуув.

Түүний үзэж буйгаар, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн ч дуусгалгүй орхиж, хөрөнгө мөнгийг олон чиглэлд тарамдуулж байгаа нь төсвийн бодлогын гол асуудал болжээ. Харин Б.Энхбаяр төрийн өмчит компаниудын хөрөнгө, орлогыг нэгдсэн төсөвт оруулах нь цаашид төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ төрийн өмчит компаниудын ашигтай ажиллах, нээлттэй засаглалын зарчмыг хэрэгжүүлэх зорилготой гэж тайлбарлав.

Төрийн өмчит компаниудын зардлыг танахтай холбоотойгоор Засгийн газар Төрийн ордон орчмын өндөр шилэн оффисуудыг түрээслэн ашигладаг байдлыг ч хязгаарласан байна. Б.Энхбаярын хэлснээр, төрийн өмчит компаниуд оффисын түрээсэнд жилд 7.2 тэрбум төгрөг зарцуулдаг байжээ. Ингээд харахад 2027 оны төсвийн маргаан зөвхөн төсвийн орлого, зарлагын хэмжээгээр хязгаарлагдахгүй байна. Нэг тал нь төсвийн хэмжээ өсөхийн зэрэгцээ зарцуулалт нь хэт тэлж, төсөл хөтөлбөрүүдийн эрэмбэ дараалал алдагдсан гэж шүүмжилж байгаа бол нөгөө тал нь өмнө нь улсын төсвөөс гадуур байсан төрийн өмчит компаниудын мөнгийг нэгдсэн төсөвт оруулж байгаа учраас төсвийн хэмжээ өссөн гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 166 (7908)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Нийслэлийн дээд шагнал...
Жижиг намууд жинтэй нэр...

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Kuzmo 2026-09-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах