• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Сонсголоор АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэд ил болгосон материалд Монгол Улсын талаар дурдагдсан асуудал, хүүхдийн эрх, асрамжийн байгууллагын үйл ажиллагаа, улс төрийн нөлөөлөлтэй холбоотой мэдээллийг хэлэлцэв. УИХ-ын гишүүд асрамжийн байгууллагаас шилжүүлсэн хүүхдүүдийн бүртгэл, тэдний өнөөгийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын хяналт, хариуцлагын талаар байр сууриа илэрхийллээ. Сонсголын үеэр хэлсэн үгсээс онцлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Эпштейн Монгол Улсыг сонирхсон шалтгаан нь байгалийн баялаг байж болзошгүй

-Жеффри Эпштейн яагаад Монгол Улсыг сонирхох болсон бэ гэдэг асуудлыг бид тодруулах ёстой. Түүний үйл ажиллагааг судлахад улс төрийн тогтворгүй байдалтай, хөгжиж байгаа, байгалийн баялаг ихтэй улс орнуудад уул уурхайн компаниудын эрх ашгийн төлөө лобби хийх зорилгоор нөлөөлөхийг оролддог байсан байж болзошгүй дүр зураг харагдаж байна.Монгол Улс түүний сонирхлын хүрээнд орсон үндсэн шалтгаан нь байгалийн баялаг байсан байж болзошгүй. Тиймээс тухайн үед Монгол Улсын улс төр, эдийн засаг, уул уурхайн салбартай холбоотой ямар харилцаа үүссэн, ямар мэдээлэл солилцсон, төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлсөн эсэхийг нягтлах шаардлагатай.Өнөөдрийн ерөнхий хяналтын сонсгол нь хэн нэгнийг шүүх, гэм буруутайд тооцох ажиллагаа биш. Харин нийтэд ил болсон мэдээллийн эх сурвалж, үнэн зөв байдал, хууль зүйн үндэслэлийг тодруулах зорилготой.

Гадаад харилцааны сайд асан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн: Жеффри Эпштейнтэй гол харилцаж байсан хүн нь би

—Жеффри Эпштейнтэй харилцаж байсан гол хүн нь би. Мэргэжлийн дипломат хүний хувьд ажлаа хийж явсан. Дипломат хүн тухайн улсын төр, засгийн төлөөлөгчидтэй харилцахаас гадна банк, санхүү, урлаг, соёлын салбарын хүмүүстэй харилцаа тогтоож, мэдээлэл солилцдог. Монгол Улсын талаар үнэн зөв мэдээлэл өгөх нь бидний ажлын нэг хэсэг.Би Жеффри Эпштейнтэй 2013 онд анх танилцсан. Тухайн үед НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр News Today сонины эзний гэрт оройн зоог зохион байгуулж, 30 гаруй орны төлөөлөгч оролцсон. Тэнд Жеффри Эпштейн байсан бөгөөд анх удаа уулзаж, танилцсан юм. Дараа нь 2015 онд түүний гэрт болсон оройн зоогт уригдаж байсан.Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Жеффри Эпштейнтэй хоёр удаа уулзсан. Бид ямар нэгэн байдлаар охид, эмэгтэйчүүдийн асуудалтай холбоогүй. Зарим хүн намайг Жеффри Эпштейнтэй дотно найз байсан гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Бид ажлын шугамаар харилцаж байсан. Цахим шуудангаар тогтмол харилцаж, хаана юу хийж байгаа талаар ерөнхий мэдээлэл солилцдог байсан. Энэ харилцаа 2017 он хүртэл үргэлжилсэн. Жеффри Эпштейнтэй уул уурхайн асуудлаар ямар нэгэн яриа, хэлэлцээр хийгээгүй. Тэр хүн Монгол Улсын талаар ойлголтгүй байсан. Тиймээс Монголд зочлохыг урьсан цахим захидлыг дипломат албан тушаалтны хувьд бичсэн. Гэтэл Жеффри Эпштейнтэй гол харилцаж, цахим захидал бичиж байсан намайг сонсголд гэрчээр дуудаагүй.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч болохоор нь долигоноод хүүхдүүдийг өгчихдөг юм уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн 2010 онд 22 хүүхдийг хууль бусаар авсан гэх асуудал яригдаж байна. Гэтэл хүүхдүүдийг шилжүүлснээс нэг жилийн дараа асрамжийн газрын зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай авсан байна. Тэгвэл “Өнөр бүл” төв ямар үндэслэлээр, ямар ч зөвшөөрөлгүй хүнд хүүхдүүдийг шилжүүлсэн юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор нь долигоноод өгчихдөг юм уу?Ц.Элбэгдорж энэ асуудлаар өөрөө ирж тайлбар өгөх ёстой. Гэтэл сонсгол болохын өмнө гадагшаа явчихлаа. Өмнө нь ч ийм асуудал гарч байсан. Улс төрийн тохиролцоо хийж, хариуцлагаас зайлсхийж байгаа юм биш биз гэсэн асуулт гарч байна.Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнтэй холбоотой асуудлыг шалгаж, үнэн зөвийг нь тогтоох ёстой. Ялангуяа хүүхдүүдийг ямар үндэслэлээр шилжүүлсэн, тухайн үед хэн зөвшөөрөл олгосон, ямар байгууллага хяналт тавьсан гэдгийг тодорхой болгох шаардлагатай.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Хүүхдүүдэд эзэнгүй бараа бүтээгдэхүүн шиг хандаж байгаагаас ичиж байна

-Хувийн нууц, албаны нууц гэдэг нэрийдлээр төрийн байгууллагууд хийгээгүй ажлаа далдалдаг байдал газар авлаа. Хариуцах ёстой асуудлаа хариуцдаггүй, шалгах ёстой зүйлээ шалгадаггүй, мэдээлэл өгөх болохоор нууц гэдэг тайлбар хэлдэг болсон байна.Эцэг эхгүй, өнчин өрөөсөн, амьдралын хүнд нөхцөлд өссөн хүүхдүүдийн хувь заяаны асуудлыг ярьж байна. Гэтэл тэдэнд эзэнгүй бараа бүтээгдэхүүн шиг хандаж, өнөөдрийг хүртэл хаана, ямар нөхцөлд амьдарч байгааг нь бүрэн тодорхой тайлбарлаж чадахгүй байна.Хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой. Хувийн мэдээллийг хамгаалах шаардлагатай ч үүнийг хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй байдлаа хаацайлах шалтгаан болгож болохгүй.Энэ хүүхдүүдэд хүн ёсоор хандаж, тэдний асуудлыг өнөөдрийг хүртэл хаацайлж байгаа та бүхнээс ичиж байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүүхэд үрчилж авах, асрамжийн газарт шилжүүлэх хоёр өөр асуудал

-Энэ асуудлыг сонсоход хүүхдүүдийг сонгуулийн үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж харагдаж байна. Хүүхэд үрчилж авах нэг өөр, асрамжийн байгууллагад шилжүүлэх өөр асуудал. Ц.Элбэгдорж хүүхдүүдийг үрчилж аваагүй, харин асрамжийн байгууллагад шилжүүлсэн юм байна.Хүүхдүүдийг шилжүүлэн авсан байгууллага тухайн үедээ зөвшөөрөлгүй байсан асуудал яригдаж байна. Ийм нөхцөлд хүүхдүүдийг ямар хууль, журмын дагуу шилжүүлсэн, хэн зөвшөөрөл олгосон, хэн хяналт тавьсныг тодруулах шаардлагатай.Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон улс. Гэтэл хүүхдүүдийн бүртгэл, асрамжийн нөхцөл, тэдний эрхийг хамгаалсан байдалтай холбоотой мэдээлэл зөрүүтэй байна.Энэ асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт явуулна. Мөн Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн эрхийн асуудлаарх тайлангаа хүргүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 24 хүүхдийн талаар цагдаагийн байгууллага тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй

-Ц.Элбэгдоржтой холбогдуулан яригдаж байгаа 24 хүүхдийн асуудлаар цагдаагийн байгууллагаас дахин мэдээлэл авмаар байна. Энэ хүүхдүүдийн талаар янз бүрийн мэдээлэл олон нийтэд гарч байгаа учраас яг ямар нөхцөл байдалтай байгааг тодорхой болгох шаардлагатай.Хүүхдүүд хаана байгаа, гадаад улсад зорчсон эсэх, тэдний аюулгүй байдал хангагдсан эсэхийг холбогдох байгууллагуудын мэдээлэлд тулгуурлан нягтлах хэрэгтэй.Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл мэдээлэл өгөхдөө 24 хүүхдийн 13 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй бөгөөд 15 нь тодорхой хугацаанд гадаад улсад зорчсон бүртгэлтэй, 22 нь Монгол Улсад ажиллаж, амьдарч байгааг танилцуулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7932)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Эх, эцэг, асран хамгаалагчид...
Бохир усны бохирдол нэмэгдэж,...

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

Kuzmo 2026-10-08

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

7 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

8 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах