• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

Агаарын бохирдлыг бүрэн арилгах арга зам, шийдлийн тухай  “Цэлмэг тэнгэр” санаачилгын тайлан

УИХ-ын дарга С.Бямбацогт Танаа

Та өнгөрсөн 7 хоногт Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгуулсанд талархаж байна. Степпкупер компанийнхан 2024 онд 6 сарын хугацаанд гадаад, дотоодод бүх талын иж бүрэн судалгаа хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2030 он гэхэд бүрэн арилгах арга зам, шийдлийн тухай цогц баримт бичгийг боловсруулан гаргаж,тухайн үеийн төр засаг, хотын удирдлагуудад хүргүүлж байсан юм.

Та бүхний ажилд хувь нэмрээ оруулах үүднээс дахин сонордуулж байна.

Улаанбаатар хот. 2026.10.15                                         “Цэлмэг тэнгэр” санаачилгын тухай

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод шийдэгдэлгүй удаж байгаа тул эх оронч сэтгэлтэй бидний хэсэг нөхөд өнгөрсөн 6 сарын хугацаанд агаарын бохирдлын өнөөгийн бодит байдал, сорилт, шийдэх арга зам, бусад орны туршлагын талаар олон хүнтэй уулзаж, санал солилцон, судалгаа явуулсан юм. Энэхүү судалгаанд суурилж, агаарын бохирдлыг арилгах “Цэлмэг тэнгэр” санаачилгын баримт бичиг боловсруулснаа Танд толилуулж байна. 

1. Утаа, агаарын бохирдол бол нийтийн дайсан юм. Нийтийн дайсныг бид өөрсдөө бий болгосон учир түүнийг дарж арилгах эсэх нь биднээс л хамаарна. Тийм болохоор утаа, агаарын бохирдлыг бууруулах биш, 2030 он гэхэд бүрэн арилгах зорилт дэвшүүлэв. Энэ нь Улаанбаатар хот ДЭМБ-ын стандартаар дэлхийн цэвэр агаартай хотуудын эгнээнд шилжинэ гэсэн үг.

2. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолтой холбоотой төрөл бүрийн чиглэлээр гадаад, дотоодын 30 орчим судалгаа хийгджээ. Нэгэн судалгаагаар гэр хорооллын цэцэрлэгийн хүүхдүүдийн цусанд хүнд металл буюу хар тугалга агуулагдаж байгааг тогтоосон байна. Энэ талаар эцэг, эхэд нь хэлж зүрхлээгүй өнгөрснийг мэдэхэд зүрх шимширч байв. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулдаг нэгдлүүдээс хамгийн хортой нь болох PM2.5 тоосонцор нь Монгол Улсын агаарын чанарын MNS4585:16 стандартад заасан хэмжээнээс 2.1 дахин их гэх боловч ДЭМБ-ын стандартаар тооцвол хүлцэх хэмжээнээс 6 дахин их байна.

3. Агаарын бохирдол амьсгалаар дамжиж хүний бүх бие эрхтэнд хүрч, амьсгалын болон зүрх, мэдрэлийн олон өвчин тусах суурь шалтгаан болж байна. Хүүхэд өвдлөө гэхэд эцэг, эх нь ажлаасаа, хүүхэд хичээлээсээ чөлөө авна, ажил унаж, боловсрол тасалдаж, авсан цалингаа эм тарианд зарцуулж байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, шинэ эмнэлэг барих зардал нэхэгдсээр байна. Боломжтой нэг нь эмчилгээнд гадаад руу мөнгө урсгахтай зэрэгцээд гадаадынхан өвлийн цагт Улаанбаатар хотыг гамшгийн бүсэд тооцож ирдэггүй тул худалдаа, үйлчилгээний орлого зогсонги байдалд ордог. Чухамхүү нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд бүтээмжийн алдагдал болон ажилтнуудын ажил таслах гол шалтгаан нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл юм.

4. Улаанбаатар хотод угаарын хийгээр хордсон тохиолдол түүхий нүүрсний хэрэглээг хориглохоос өмнө 100,000 хүн тутамд 6 бүртгэгдэж байсан бол шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойших хугацаанд 40 болж хэд дахин нэмэгджээ. Төр засаг угаартах нүүрсийг хямд үнээр нийлүүлж, угаартахаас сэргийлэх тоног төхөөрөмж айл өрхөд суурилуулж хүмүүсийн амийг аварснаа амжилт мэт ярьж, түүнд дасаж байгаа нь зөөлөн хэлэхэд парадокс, хатуугаар хэлбэл эмгэнэлтэй буруу бодлого. Бид буруу бодлогоосоо зоригтой татгалзаж, жил дараалан 160 мянган айл өрхийн гаргаж байгаа утааг арилгах бодлого явуулж чадвал 2030 он гэхэд Улаанбаатар болон аймгийн төв, суурин газар агаарын бохирдол гэх толгойн өвчнийг түүх болгож чадна.

5. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Дэлхийн банкны аргачлалаар агаарын бохирдлын нийгэм-эдийн засагт учруулж буй хор хохирлын хэмжээ ДНБ-ий 4.6%-тай тэнцэж байна. Бид үнэндээ бүрэн хэмжиж чадахгүй байна. Хүний амь нас, эрүүл мэндийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй.

6. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон намууд мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг бууруулах талаар олон амлалт өгсөн нь энэхүү “Цэлмэг тэнгэр” санаачилгыг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх бодлогын үндэс болж байна.

“Цэлмэг тэнгэр” санаачилга нь агаарын бохирдлыг арилгах бодлогын болон хууль эрх зүйн шинэчлэл, технологи, санхүүгийн шийдэл, хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага, хяналтын тогтолцоо зэрэг олон хэсгээс бүрдэж байгаа юм. Онцолбол:

Дулаалах аян өрнүүлнэ. Тэвнийн сүвээр тэмээн чинээ жавар ордог. Дан бүрээстэй гэрийг өдөржин галлавч олигтой халдаггүйтэй ижил бид түлш, дулаан, цахилгаанаа үр ашиггүй барсаар, эрчим хүчний салбар туйлдаж байна. Иймд, Улаанбаатар хотын хэмжээнд гэр, орон сууц, байшинг дулаалж, гэрчилгээжүүлэх аян өрнүүлнэ. Энэ хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжийг урамшуулж, хяналт, шаардлага тавина.

Дулааны алдагдал ихтэй байшин нэмж барихыг зогсооно. Барилгын стандартыг олон улсын стандарттай (Канад, Шведийн) нийцүүлэн шинэчилж, бүх орон сууц, байшинг халаалтын зардлын хувийн хэрэгтэй болгоно. Түүнчлэн, дулааны алдагдал бага, эрчим хүчинд ээлтэй, цонхтой, агааржуулагчтай, өндөр хана, хаалгатай монгол гэрийн шинэ дизайн гаргаж дэлгэрүүлэх талаар бодох нь зүйтэй юм. Дээр дурдсан дулаалгын аян болон барилгын шинэ стандартыг нэвтрүүлж, хатуу хяналт тавьж хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын халаалтын хэрэгцээг 40 хүртэл хувь бууруулж, тэр хэмжээгээр агаарын бохирдлыг арилгах боломжтой.

Түлшээ солино. 2025 оны намраас Улаанбаатар хотод нүүрсний шахмал түлш түлэхээс үе шаттай татгалзаж, 2030 он хүртэл илүү сайжруулсан буюу утаагүй цэвэр түлш хэрэглэнэ. Тэр хүртэл (1) ой цэвэрлэх болон бусад хаягдал боловсруулах замаар хорголжин түлш, (2) хагас коксын шахмал түлшийг тус тус үйлдвэрлэж айл өрх, аж ахуйн нэгжид түгээнэ. Одоогийн нүүрсний шахмал түлшний үйлдвэрүүдийг хагас коксын шахмал түлш болон мод, үртэс, аргал зэргийг ашигласан хорголжин түлшний үйлдвэр болгон өөрчилнө. Ой модтой аймаг, сум бүр хорголжин түлшний жижиг үйлдвэр, цех байгуулна. Хагас кокс болон хорголжин түлшний үйлдвэрлэлд шаардлагатай машин, тоног төхөөрөмжийг импортоор олон тоогоор хямд авч, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх шаардлагатай.

Диметилийн эфир (Хийн түлш). Ирэх 5 жилийн хугацаанд хүрэн нүүрсийг гүн боловсруулах замаар диметилийн эфирийн түлшийг үйлдвэрлэх үйлдвэрийг 2 үе шаттайгаар ашиглалтад оруулж гэр хорооллын айл өрхийг 100% хийн түлшээр хангана. Энэхүү үйлдвэр нь Герман, Франц, Япон, БНХАУ-ын батлагдсан технологиудыг нутагшуулан жилд нийт 200,000 тонн диметилийн эфирийн түлшийг үйлдвэрлэх юм. Диметилийн эфирийн түлш нь утаагүй хийн түлш төдийгүй ердийн хийн түлштэй /нефтийн шингэрүүлсэн түлш/ харьцуулахад молекулдаа хүчилтөрөгч агуулдаг тул шатахдаа усны уурыг үүсгэж гэрийн дотоод агаарыг чийгшүүлэн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.

Урамшуулал, дэмжлэг. Түлшийг бүрэн шатаах, гэр сууцыг халаах, байр сууцыг дулаалах, дулааны алдагдал багатай сууцны хорооллуудыг барих талаар хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн гаргасан олон санал санаачилга байна. Тэдгээрийг бодитоор дэмжих хэрэгтэй байна. Тухайлбал, тоног төхөөрөмж, материалыг нь гааль, НӨАТ-аас чөлөөлөх, эхний жилүүдэд орлогын албан татварыг хөнгөлөх, төрийн болон хувийн их, дээд сургууль, ШУА-тай хамтран ажиллаж, инновац нэвтрүүлэхэд нь туслах боломж байна.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглана. Нарны илч, газрын гүний дулааныг шууд ашиглах буюу цахилгаан эрчим хүчид хувиргадаг тоног төхөөрөмж, түүнд тулгуурласан халаалтын, цахилгаан ба дулаан хураагуурын тоног төхөөрөмж, эд ангийг мөн адил гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Монголд тийм үйлдвэр байгуулбал хөрөнгө оруулагчид ээлтэй, элэгдэл тооцох зарчмыг хэрэгжүүлж, орлогын албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх буюу зарим төрлийн зардлыг албан татвар ногдох орлогоос суутгана.

Эрх зүйн шинэчлэл. Олон хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож буй бөгөөд агаарын бохирдолтой холбоотой төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагаа, харилцан хяналтын тогтолцоог бий болгоно. Агаарын бохирдлыг нэмэхгүй байх, эрчим хүч хэмнэх талаар олон нийтийн ойлголт, ухамсрыг дээшлүүлэх мэдээлэл, сургалтын аяныг тогтмол хэрэгжүүлж, хууль зөрчсөн аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд хариуцлага тооцдог болно.

Гадаад санхүүжилтийн боломж. Монгол Улстай стратегийн түншлэл бүхий орнуудын засгийн газар, мөн байгаль дэлхийгээ хайрлах, эрчим хүч хэмнэх сонирхол бүхий Ногоон уур амьсгалын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн Банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, агаарын бохирдлыг арилгах зорилго бүхий аливаа төсөл, санаачилга, бизнест шаардлагатай санхүүжилтийн үүсвэрийг нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн кредитийн схемийг өргөн хүрээнд ашиглана.

Дотоод санхүүжилтийн боломж. Монголбанкны мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох ногоон зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүг бууруулж, зээлийн хугацааг уртасгах зохицуулалтыг хийнэ.

Санаачилгыг хэрэгжүүлэх журам, зохион байгуулалт. “Цэлмэг тэнгэр” санаачилгыг онцгой журмаар, нэгдсэн зохион байгуулалттай, олон нийтийн оролцоо, санхүүгийн ил тод хяналтын дор хэрэгжүүлэх нь илүү үр дүнд хүргэнэ. Ингэхдээ салбар хоорондын зохицуулалт шаардагдах тул Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын шууд удирдлага дор байж, Засаг дарга нар биечлэн хариуцаж ажиллах нь зөв гэж үзэж байна.

Дэлхий газрын тос, байгалийн хийгээс татгалзах тухай ярьж байхад бид нүүрсээр галлах тухай ярьж байгаа нь зууны хоцрогдсон сэтгэлгээ. Энэ дашрамд тэмдэглэхэд, нүүрсний сүлжээ бизнес нь шийдэлгүй, үр ашиггүй, авлигажсан, зохион байгуулалтын шинжтэй болсон нь ажиглагдсан тул түүнийг тасалж, нүүрснээс өөр түлш үйлдвэрлэж, хэрэглэгчдийг хангадаг болгох нь Засгийн газрын л дийлэх ажил юм.

Эх орныхоо төлөө сэтгэл зовнисон нөхдийн боловсруулсан энэхүү баримт бичгийг төр засгийн эрхэм түшээд, мэргэжилтнүүд улам чамбайруулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг арилгах төр-хувийн хэвшил-иргэний оролцоотой “Цэлмэг тэнгэр” санаачилгыг онцгой журмаар нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлнэ” гэсэн заалт оруулж, тууштай хэрэгжүүлэхийг өвөл хотоос зайдуу гарч, цэвэр агаарыг цагаар амьсгалж, амь тэмцэж буй нийт хүмүүс, эрүүл орчинд өсөж бойжих эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхэд бүрийн өмнөөс хичээнгүйлэн хүсэж байна. Энэхүү нүсэр ажлыг шилэн, тогтвортой үйл ажиллагаатай, нээлттэй хувьцаат компаниар (public-private partnership) гүйцэтгүүлбэл илүү үр дүнд хүрнэ гэсэн сонирхолтой санал ч гарсныг дуулгая.

Манай багийн гишүүд хийсэн судалгаа, санал, аргачлал, хэмжүүрийнхээ талаар төр засгийн хүмүүст болон олон нийтэд танилцуулах, сурталчлах, мөн хэрэгжүүлэхэд хамтран ажиллахдаа баяртай байх болно. 

Хавсралт: Агаарын бохирдлыг бүрэн арилгах арга зам, шийдлийн тухай “Цэлмэг тэнгэр” санаачилгын тайлан

Хүндэтгэсэн,

                                    САНААЧЛАГЧ                                                  П.ЦАГААН

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
Дүүжин замын тээврийн талаарх...
Дархан-Уул аймгийн идэвхтэн...

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

М. 2026-10-15

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

10 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

10 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

11 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

11 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

22 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

22 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

22 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

22 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

22 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

22 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах