Хөвсгөл аймгийн уугуул, Дархан-Уул аймгийн харьяат Дүгэржавын Өлзийтогтох 73 нас сүүдэр зооглож яваа ч оюун билгийн онгод, бүтээн туурвих эрч хүч нь ундарсан нэгэн.
Тэрбээр 1981 оноос “Найрамдалын Дархан” сонинд идэвхтэн бичигчээр ажиллаж эхэлснээр сэтгүүл зүйтэй амьдралаа холбож, өдгөө 45 жилийн хөдөлмөр, бүтээлийн арвин түүхийг бүтээжээ. Өдөр тутмын сонинуудад нийтлэл, бүтээлээ хэвлүүлж ирсэн төдийгүй дууны арваад шүлэг туурвисан авьяаслаг уран бүтээлч юм.
Цахилгааны инженер мэргэжилтэй ч сэтгүүл зүйд сэтгэл зүрхээ зориулсан Д.Өлзийтогтохын олон жилийн идэвх зүтгэл, бүтээлч хөдөлмөрийг үнэлж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс салбарын “Ган үзэг” медалиар шагналаа.
Шагналыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц гардуулан өгч, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.
45 жилийн турш үзэг, цааснаас холдоогүй ахмад уран бүтээлч Д.Өлзийтогтохдоо баяр хүргэж, эрүүл энх, урт удаан нас, уран бүтээлийн арвин их амжилт хүсэн ерөөе!
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.