• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.21/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 53.1 хувийн ирцтэй эхэлж, ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэхдээ иргэдийнхээ бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалахыг урьтал болгосон хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Засгийн газрын гишүүн тэрбээр, уг төсөлд төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр асуудлыг эрэмбэлж, үнийн өсөлттэй уялдуулан ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар төлөвлөсөн гэлээ.

Үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмнэ

Сангийн сайдын танилцуулснаар бол ирэх оны төсөвт орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц, авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ. Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, гарааны бизнес эрхэлж байгаа байгууллагуудын ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлснээр нэг сая орчим иргэний татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг нэг их наяд төгрөгөөр бууруулна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар 2027 оны 02 дугаар улирлаас нэмэхээр тооцож, 211.6 мянган албан хаагчийг хамруулахаар 887.1 тэрбум төгрөгийг нэмэлтээр тусгажээ.

Олон Улсын хөтөлбөртэй сургуулийг бүс бүрд

Боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс эрүүл мэндийн салбарт 414.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн эмийн зардлын ачааллыг бууруулж, түгээмэл өвчний эмийг хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө. “Ухаалаг, ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүс бүрд олон улсын хөтөлбөртэй сургууль, төрөлжсөн ахлах сургууль, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлнэ.

“Боловсролд хөрөнгө оруулъя” бодлогын хүрээнд нийт 3.0 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 356 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 2027 онд 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн гэж танилцуулав.

Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ

Орон нутгийн хөгжлийн сангийн 50 хувийг иргэдийн саналаар эрэмбэлсэн төсөл, арга хэмжээнд зарцуулж, үлдэх 50 хувийг орон нутгийн өмчийн их засвар, малын эрүүл мэнд, байгаль орчин, ногоон эрчим хүчний төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Мөн агаарын бохирдлын төлбөрийн орлогыг 2027 оноос орон нутгийн төсөвт төвлөрүүлж, 154.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад зарцуулна.

Дундаж давхаргыг дэмжих бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр нээнэ

“Атрын IV аян”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хүнсний хангамж, газар тариалан, ноос, ноолуур, арьс ширний гүн боловсруулалтыг дэмжинэ. Дундаж давхаргыг дэмжих бизнесийн санхүүжилтийн шинэ эх үүсвэр нээж, олон улсын зах зээлээс 300 сая ам.долларын эх үүсвэр татан, 6 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжид бизнесийн зээл олгоно. Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт дотоодын үйлдвэрлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ажлын байр, экспортыг дэмжих томоохон төслүүдийг үргэлжлүүлнэ.

Эрчим хүчний салбарт өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай эх үүсвэрээр хангаж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч, нийт 4.0 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 79 төсөл хэрэгжүүлж, 2027 онд 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

16 мянган иргэний орон сууцны хэрэгцээг шийдвэрлэнэ

Хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар бол ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны санхүүжилтийг өргөжүүлж, 16 мянга орчим иргэний орон сууцны хэрэгцээг шийдвэрлэнэ.

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны цар хүрээ, орлогын түвшинд нийцсэн татварын зохицуулалтын үр дүнд 180 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдаж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна гэж тооцоолжээ.

Төрийн өмчийн засаглал, хөрөнгийн өгөөжийг сайжруулж, ногдол ашиг авдаг болно. Засгийн газрын өрийн бодлого, стратегийг үргэлжлүүлж, 2027 онд Засгийн газрын өрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулна. Дотоод үнэт цаасны гаргалтыг нэмэгдүүлэх, өрийн баталгаа, орон нутгийн үнэт цаасыг стратегийн хязгаарт нийцүүлэн дэд бүтэц, эрчим хүчний томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглана.

 Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ

Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж, зээлийн нөхцөлийг дахин хянан үзэх хугацаа 7 жил байсныг гурван жил болгон богиносгохоор тохиролцсон. Монгол Улсад ногдох нийт өгөөжийг 53 хувьд хүргэх, бодит өгөөжийг үе шаттай нэмэгдүүлэх нь хэлэлцээний үндсэн зорилго хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм. Тэрбээр, Оюу толгой төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд 3 их наяд төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлж, үүнээс 2.0 их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан хүндрэлийг үе шаттай шийдвэрлэхэд чиглүүлнэ. Үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ  

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилтээр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, бүсүүдийн хөгжлийг ахиулна. Ирэх онд 94 сургууль, 49 цэцэрлэг, 36 эмнэлэг, 42 дотуур байр, 375 км авто зам барьж ашиглалтад оруулна. Таван боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, хоёрыг шинээр эхлүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр 110 мянган ажлын байрыг хадгалж, 23.5 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж Засгийн газрын гишүүн илтгэлдээ дурдлаа. Ийнхүү төслийг танилцуулж, гишүүд асуулт асуув.

Байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцүүлэхэд Засгийн газрын гишүүн, сайд нарын олонх нь оролцохгүй, ирэхгүй байгааг УИХ-ын гишүүн Б.Жаргалан сануулав.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төсөвт тоног төхөөрөмжийн зардалд 36 тэрбум төгрөгийг тайлбаргүйгээр тусгасан, ноосон бордооны үйлдвэр байхад төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөөр төсөвлөснийг УИХ-ын гишүүн М.Мандхай тодруулж, шүүмжиллээ. Томоохон аж ахуйн нэгжүүд нь урамшууллыг авчихдаг, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олддоггүй талаар орон нутагт ажиллах үеэр иргэд сануулсан гэв.

УИХ-ын гишүүн Ө.Шижир Оюу толгой төслөөс төрд хамаарах ногдол ашиг буюу Засгийн газарт хамаарах төсөөллийн санхүүжилтийг хэрхэн тооцож, хуваарилсан талаар тодруулсан.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгасан 52 төслийн ихэнх нь шаардлага хангахгүй байна, Үндэсний баялгийн сангийн дансан дахь мөнгөө иргэд захиран зарцуулах боломжтой эсэх, үр өгөөж нь хэдэн хувиар өсөхийг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү асуув.

Улсын төсөвт ахмадын санг орхигдуулсан шалтгаан, ипотекийн зээл олгоход үнийн өсөлтөөс хэрхэн хамгаалах асуудлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хөндлөө.

“Шинэ хоршоо”-ны зээлийн эргэн төлөлт, ашиглалтын талаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл урсгал зардлаа танахгүй бол дэлхий даяараа өр, зээлд ороод хэцүүдэж, эдийн засаг хямралтай байгааг олон улсын хурлын үеэр дурдагдсаныг, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюу толгой төсөл манай улсын төсөвтэй харьцуулшгүй өнөдөр үнэлгээтэйг хоёр лицензийг шилжүүлж болохгүйг санууллаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж, орон нутагт төрийн албан хаагчдыг ажлаас нь халах явдал цөөнгүй байгааг, эрчим хүчний салбарт зарцуулахаар төсөвлөсөн тооцоолол бодитой эсэх, улс орны хараат бус, аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг асууж, байр суурь илэрхийллээ.

Гишүүдийн олонх нь татвар төлөгчдийн мөнгөнд хямгатай хандаж, хэмнэх учиртайг онцолж байв. Тэдний асуултад Засгийн газрын төлөөллүүд хариулсан.

Төсвийн төсөлтэй холбогдуулан гаргасан 86 зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хууль санаачлагчийн хүсэлтээр хойшлууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд даргалан явууллаа. Байнгын хорооны 32 гишүүнээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, Ж.Золжаргал, Г.Уянгахишиг, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Э.Одбаяр, Г.Лувсанжамц, Б.Жаргалан, Н.Батсүмбэрэл, З.Мэндсайхан, Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Б.Жавхлан нар хуралдаанд оролцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
"50 мянган яндан буулгах, 100...
435 мянган ахмад настан ирэх...

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

Kuzmo 2026-10-21

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах