• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Дорноговь аймгийн Замын-Үүдийн “Гэгээн” нарны цахилгаан станцад түшиглэн Монголд анх удаа ачааны автомашин цэнэглэх эхлэл тавигдлаа. “Монложистикс групп” энэ оны наймдугаар сард Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд хүнд даацын бүрэн цахилгаан автомашины туршилтын тээврийг амжилттай зохион байгуулсан. Энэхүү туршилтаа тээврийн үйлчилгээнд шилжүүлэх дэд бүтцийн эхлэлийг өнөөдөр  /2026.11.07/ тавьж байна. Тус төслийг “Монложистикс групп”, “Эм эм эс инженеринг” ХХК, CU хамтран хэрэгжүүлж буй юм.  

Ерөнхий сайд Н.Учрал "Ногоон шилжилт бол шинэ эдийн засгийн суурь,  шинэ хөгжлийн шинэ эриний эрүүл хөрс юм" гэдийг тэмдэглээд гадагш урсгадаг зардлаа эх орондоо үлдээх боломжийг нэвтрүүлж буй инженерүүд, нийт ажилтнуудад нь баяр хүргэж, амжилт хүслээ. Ногоон өртөө байгуулах, эрчим хүч үйлдвэрлэлээ өргөтгөх санаачилгыг Засгийн газар бүрэн дэмжихээ илэрхийлээд ногоон өртөө байгуулахад зөвшөөрөл олгох ажлыг шуурхайлах, давхардсан олон шаардлага, гох дэгээ, хүнд суртлаар боломжийг чөдөрлөх ёсгүйг анхааруулав. Ногоон өртөөд дээр нэмж боомтын гарц, тэр тусмаа цахилгаан автомашины ногоон гарц нээх талаар судалж, дэмжиж ажиллахыг Зам, тээврийн яам, Чөлөөт бүсийн удирдлагад үүрэг болгов. 

Монгол Улс жилд хоёр тэрбум ам.долларын дизель түлш импортолдог. Зөвхөн ачаа тээврийн дизель түлшинд жил бүр 600 сая ам.доллар зарцуулдаг. Ачааны  цахилгаан машины анхны худалдан авалтын үнийн зөрүү хоёр жилийн дотор нөхөгдөх боломжтой гэсэн тооцоо бий. Тээврийг цахилгаанжуулж, цэнэглэх дэд бүтцийг өргөжүүлэх нь түлшний үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдлаас хамаарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Хувийн хэвшлийн компаниуд Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн зам дагуу долоон ногоон өртөө байгуулж, ачааны 200 цахилгаан автомашин нэвтрүүлэх зорилготой байна. Эдгээр өртөөнд нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуурын систем, түргэн цэнэглэгчүүд, 24/7 хоолны газар, амрах цэг, ая тухтай дэлгүүр, кофе шоп зэргийг байгуулна. Төслийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн үр дүнд импортын эрчим хүчний хараат байдал буурна. Хуримтлуулсан сэргээгдэх эрчим хүчээ оргил ачааллын үед ашигласнаар сүлжээний тогтвортой байдал дээшилнэ. Манай улсын хүнд даацын ачаа тээвэр жилд 74 сая литр дизель түлш хэрэглэдэг. Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд тээвэр хийх 200 цахилгаан автомашин 6.4 сая долларын түлш хэмнэнэ. Импортын тээврийн үнэ 40 хувь хүртэл буурах боломжтой. Орон нутагт түр болон байнгын 100 гаруй ажлын байр бий болно гэж төлөвлөжээ. 

Цаашид уул уурхайн салбарын ногоон шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Хүнд машин механизмын дизель түлшинд жилд 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Хамгийн том 6-7 уурхайг цэвэр технологид шилжүүлэх нь салбарын түлшний хэрэглээг бууруулах томоохон боломж юм. “Оюу толгой” цахилгаан машиныг туршиж, МАК компани уурхайнхаа эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах ажлыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” “Ногоон тогтоол” баталсан. Анхны “Ногоон өртөө” 2026 оны зургаадугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байгуулагдсан. Үүнээс хойш зургаан  сарын хугацаанд Улаанбаатар хот, 10 аймагт 130 түргэн цэнэглэгч ашиглалтад оржээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг шуурхай ашиглалтад оруулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Замын-Үүдэд ачааны цахилгаан...
"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026"...

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Kuzmo 1 өдрийн өмнө
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

Дорноговь аймгийн Замын-Үүдийн “Гэгээн” нарны цахилгаан станцад түшиглэн Монголд анх удаа ачааны автомашин цэнэглэх эхлэл тавигдлаа. “Монложистикс групп” энэ оны наймдугаар сард Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд хүнд даацын бүрэн цахилгаан автомашины туршилтын тээврийг амжилттай зохион байгуулсан. Энэхүү туршилтаа тээврийн үйлчилгээнд шилжүүлэх дэд бүтцийн эхлэлийг өнөөдөр  /2026.11.07/ тавьж байна. Тус төслийг “Монложистикс групп”, “Эм эм эс инженеринг” ХХК, CU хамтран хэрэгжүүлж буй юм.  

Ерөнхий сайд Н.Учрал "Ногоон шилжилт бол шинэ эдийн засгийн суурь,  шинэ хөгжлийн шинэ эриний эрүүл хөрс юм" гэдийг тэмдэглээд гадагш урсгадаг зардлаа эх орондоо үлдээх боломжийг нэвтрүүлж буй инженерүүд, нийт ажилтнуудад нь баяр хүргэж, амжилт хүслээ. Ногоон өртөө байгуулах, эрчим хүч үйлдвэрлэлээ өргөтгөх санаачилгыг Засгийн газар бүрэн дэмжихээ илэрхийлээд ногоон өртөө байгуулахад зөвшөөрөл олгох ажлыг шуурхайлах, давхардсан олон шаардлага, гох дэгээ, хүнд суртлаар боломжийг чөдөрлөх ёсгүйг анхааруулав. Ногоон өртөөд дээр нэмж боомтын гарц, тэр тусмаа цахилгаан автомашины ногоон гарц нээх талаар судалж, дэмжиж ажиллахыг Зам, тээврийн яам, Чөлөөт бүсийн удирдлагад үүрэг болгов. 

Монгол Улс жилд хоёр тэрбум ам.долларын дизель түлш импортолдог. Зөвхөн ачаа тээврийн дизель түлшинд жил бүр 600 сая ам.доллар зарцуулдаг. Ачааны  цахилгаан машины анхны худалдан авалтын үнийн зөрүү хоёр жилийн дотор нөхөгдөх боломжтой гэсэн тооцоо бий. Тээврийг цахилгаанжуулж, цэнэглэх дэд бүтцийг өргөжүүлэх нь түлшний үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдлаас хамаарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Хувийн хэвшлийн компаниуд Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн зам дагуу долоон ногоон өртөө байгуулж, ачааны 200 цахилгаан автомашин нэвтрүүлэх зорилготой байна. Эдгээр өртөөнд нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуурын систем, түргэн цэнэглэгчүүд, 24/7 хоолны газар, амрах цэг, ая тухтай дэлгүүр, кофе шоп зэргийг байгуулна. Төслийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн үр дүнд импортын эрчим хүчний хараат байдал буурна. Хуримтлуулсан сэргээгдэх эрчим хүчээ оргил ачааллын үед ашигласнаар сүлжээний тогтвортой байдал дээшилнэ. Манай улсын хүнд даацын ачаа тээвэр жилд 74 сая литр дизель түлш хэрэглэдэг. Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд тээвэр хийх 200 цахилгаан автомашин 6.4 сая долларын түлш хэмнэнэ. Импортын тээврийн үнэ 40 хувь хүртэл буурах боломжтой. Орон нутагт түр болон байнгын 100 гаруй ажлын байр бий болно гэж төлөвлөжээ. 

Цаашид уул уурхайн салбарын ногоон шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Хүнд машин механизмын дизель түлшинд жилд 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Хамгийн том 6-7 уурхайг цэвэр технологид шилжүүлэх нь салбарын түлшний хэрэглээг бууруулах томоохон боломж юм. “Оюу толгой” цахилгаан машиныг туршиж, МАК компани уурхайнхаа эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах ажлыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” “Ногоон тогтоол” баталсан. Анхны “Ногоон өртөө” 2026 оны зургаадугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байгуулагдсан. Үүнээс хойш зургаан  сарын хугацаанд Улаанбаатар хот, 10 аймагт 130 түргэн цэнэглэгч ашиглалтад оржээ.

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Сайншанд” агаарын навигацийн төвийг шуурхай ашиглалтад оруулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
52 минутын өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

1 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

1 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

1 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

1 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг шуурхай ашиглалтад оруулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

1 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

1 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

1 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах