• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хоёр хувийн буцаан олголтыг ирэх жил өгнө

Энэ сарын 19-нд НӨАТ-ын урамшууллын сугалааны 12 дахь удаагийн тохирол шинэчилсэн журмын дагуу болж өндөрлөсөн. 12 дахь удаагийн тохирлын  азтануудын шагналын эрхийн бичгийг өчигдөр гардууллаа. Энэ үеэр НӨАТ-ын журмын шинэчлэл болон сугалаатай холбоотой зарим зүйлийг НӨАТУС-ийн захирал Р.Отгонтулга тодрууллаа. 
 
-Одоогийн байдлаар хэчнээн хүн азтан болсон бэ?
 
-Өнгөрсөн ням гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны 12 дахь удаагийн тохирол явагдаж азтануудаа тодруулсан. Энэ удаагийн тохирлоос нийт 9246 хүн азтан боллоо. Тодруулбал, 20 мянган төгрөгийн 8307, 100 мянган төгрөгийн 845, 500 мянган төгрөгийн 82 азтан тодорлоо. Мөн дөрвөн сая төгрөгийн 11 азтан, 20 сая төгрөгийн нэг азтан тодорч, эрхийн бичгээ авч байна. Манай 20 сая төгрөгийн азтан Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б.Авирмэд гэж хүн бий. Ер нь НӨАТ-ын урамшууллын сугалаа явагдаж эхэлснээс хойш нийт 44750 азтан тодорсон. 
 
-12 дахь удаагийн тохирлын азтануудын мөнгийг хэзээ өгөх вэ?
 
-Уг нь журмынхаа дагуу 20 хоногт өгөх ёстой. Гэхдээ бид энэ удаагийн азтануудад онцгой боломж олгож байгаа. Удахгүй наадам болох учраас энэ долоо хоногт мөнгийг нь оруулна.  
 
-НӨАТ-ын журам шинэчлэгдсэн. Журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-12 дахь удаагийн тохирол шинэчлэгдсэн журмын дагуу явагдсан. Энэхүү журамд иргэн сугалааны тасалбарыг бүртгүүлэхдээ сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, тухайн сугалаанд оролцогч сугалааны тохирол явагдах өдрийн урьд өдөрт амжиж баримтаа бүртгүүлэх шаардлагатай гэсэн үг.
 
Журамд өөрчлөлт оруулсан шалтгаан гэвэл иргэдийн дунд баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол гарсантай холбоотой. Мөн иргэдийн дунд ч гэсэн ийм санал байсан. Тиймээс иргэдийн саналд үндэслэн журамд өөрчлөлт орууллаа. Тэгэхээр 20 сая төгрөгийн азтан тодорлоо гэж бодоход араас нь ирж, азтан болсон уу, үгүй юу гэх шаарлагагүй болж байгаа юм. Илүү цэгцтэй, ойлгомжтой гэсэн үг.   
 
-Иргэдийн буцаан олголтыг хэзээ олгох вэ?
 
-Шинэчлэгдсэн журамд иргэдэд олгох хоёр хувийн буцаан олголт хэвээрээ байгаа. Иргэд тухайн жилдээ багтан  хүссэн үедээ баримтаа бүртгүүлж, буцаан олголтоо авч болно. Харин сугалааны хувьд өөрчлөгдсөн гэдгийг анхаарах хэрэгтэй.
 
Буцаан олголтын мөнгийг 2017 оны нэгдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр хуульчилсан. Энэ хуулийг зохицуулалтын хувьд өөрчлөх ёстой. Мөн Төсвийн тухай хуульд заасан олгох хэлбэрээ өөрчлөх, мөнгөний хэмжээг тогтоох шаарлагатай. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Гааль татварын байгууллага, Сангийн яам, Мэдээлэл, технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг гарсан юм. 
 
Манай ажлын хэсэг буцаан олголттой холбоотой тоо баримт, хууль тогтоомжийн өөрчлөлтийн саналыг Засгийн газрын хурлаар орууллаа. Энэ асуудлыг Засгийн газар дэмжин УИХ-д өргөн дэвшүүлсэн боловч одоогийн байдлаар завсарласан байгаа. Хэрвээ энэ хуулиуд батлагдвал иргэд энэ есдүгээр сараас эхлэн буцаан олголтоо авах боломж бүрдэнэ.
 
-Иргэд баримтаа хэр идэвхтэй бүртгүүлж байна вэ?
 
-Тийм ч их биш. Огцом өсөлт буурсан. Учир нь кассын машиныг суутган төлөгч бус аж ахуйн нэгжүүд кассын машин авах шаардлагагүй гэснээс болж иргэдийн идэвх суларсан. Мөн зарим нэг буруу хандлагууд үүнд нөлөөллөө.
 
Хэдийгээр тийм боловч өнөөдрийн байдлаар 700 мянган айл өрх, түүний цаана 1-2 гишүүн байгаа гэж тооцвол хоёр сая 100 мянга орчим иргэд идэвхтэй баримтаа бүртгүүлж байна. Ер нь өдөрт дунджаар 20 сая баримтын мэдээлэл бүртгэгддэг. Цаашид энэ тоо өсч, 35 сая орчим баримт бүртгүүлнэ гэж тооцоолсон. Үүнтэй холбогдуулан ирэх сарын 1-нээс үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэхээр болсон. 
 
-Мессэжээр сугалааны баримтаа бүртгүүлэхэд нэгж гүйдэг шүү дээ. Үүнийг зохицуулах ажил хийж байна уу?
 
-Үүрэн холбооны операторууд тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчийн урамшууллаараа дамжуулан өгдөг. Тухайлбал, үнэгүй 1000 мессэж бичих зэрэг урамшуулал олгодог. Тэр урамшууллыг иргэд авч байгаа. НӨАТ-ын сугалааны бүртгэлд зориулж тусгайлан хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэдгийг бидэнд хэлсэн. Цаашид бид хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн мессэжээр биш өөрсдийн эккаунт руу оруулж болдог төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү технологийн шинэчлэлээ наадмын өмнө танилцуулна.
 
-Иргэд цаг тухайд нь баримтаа бүртгүүлдэг. Гэтэл бизнес эрхлэгчид төлбөрийн баримтын мэдээллийг татварын нэгдсэн системд илгээгээгүйгээс зарим иргэд сугалаандаа оролцож чадахгүй байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?
 
-Аж ахуйн нэгжүүдийн энэ асуудлыг Гааль татварын ерөнхий газар онцгой анхаарч ажиллаж байгаа. Ирэх сарын 1-нээс эхлэн иргэдийн оролцоотой энэхүү асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн хууль, журамд зайлшгүй эргэн харж, өөрчлөх асуудлууд бий. Тухайлбал, НӨАТ суутган төлөх аж ахуйн нэгжүүд кассын машинтай байх эсэх нь тодорхойгүй байдаг. Бид үүнийг хүчлэлгүйгээр илүү бизнесийн зарчимд тулгуурлан шийдэхийг эрэлхийлж байна.
 
-Аж ахуйн нэгжийг кассын машинжуулах ажил хэр эрчимтэй явагдаж байгаа вэ. Хэчнээн бизнес эрхлэгч кассын машинтай болсон бэ? 
 
-Хэвлэх цэгийн тоо 38 мянгад хүрсэн. Энэ бол чамлахааргүй тоо юм. Бид үсчин, гоо сайхан, зах, худалдааны төвүүдийг хэвлэх цэгтэй болгохын төлөө ажиллаж байна. Бид анх 50 мянга орчим хэвлэх цэгийн машинтай болно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч төлөвлөгөөндөө хараахан хүрээгүй байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Доналд Трамп: Хиллари Клинтон...
Жуулчдын тоо зургаан хувиар...

Хоёр хувийн буцаан олголтыг ирэх жил өгнө

Батзаяа 2016-06-24
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хоёр хувийн буцаан олголтыг  ирэх жил өгнө
Энэ сарын 19-нд НӨАТ-ын урамшууллын сугалааны 12 дахь удаагийн тохирол шинэчилсэн журмын дагуу болж өндөрлөсөн. 12 дахь удаагийн тохирлын  азтануудын шагналын эрхийн бичгийг өчигдөр гардууллаа. Энэ үеэр НӨАТ-ын журмын шинэчлэл болон сугалаатай холбоотой зарим зүйлийг НӨАТУС-ийн захирал Р.Отгонтулга тодрууллаа. 
 
-Одоогийн байдлаар хэчнээн хүн азтан болсон бэ?
 
-Өнгөрсөн ням гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны 12 дахь удаагийн тохирол явагдаж азтануудаа тодруулсан. Энэ удаагийн тохирлоос нийт 9246 хүн азтан боллоо. Тодруулбал, 20 мянган төгрөгийн 8307, 100 мянган төгрөгийн 845, 500 мянган төгрөгийн 82 азтан тодорлоо. Мөн дөрвөн сая төгрөгийн 11 азтан, 20 сая төгрөгийн нэг азтан тодорч, эрхийн бичгээ авч байна. Манай 20 сая төгрөгийн азтан Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б.Авирмэд гэж хүн бий. Ер нь НӨАТ-ын урамшууллын сугалаа явагдаж эхэлснээс хойш нийт 44750 азтан тодорсон. 
 
-12 дахь удаагийн тохирлын азтануудын мөнгийг хэзээ өгөх вэ?
 
-Уг нь журмынхаа дагуу 20 хоногт өгөх ёстой. Гэхдээ бид энэ удаагийн азтануудад онцгой боломж олгож байгаа. Удахгүй наадам болох учраас энэ долоо хоногт мөнгийг нь оруулна.  
 
-НӨАТ-ын журам шинэчлэгдсэн. Журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-12 дахь удаагийн тохирол шинэчлэгдсэн журмын дагуу явагдсан. Энэхүү журамд иргэн сугалааны тасалбарыг бүртгүүлэхдээ сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, тухайн сугалаанд оролцогч сугалааны тохирол явагдах өдрийн урьд өдөрт амжиж баримтаа бүртгүүлэх шаардлагатай гэсэн үг.
 
Журамд өөрчлөлт оруулсан шалтгаан гэвэл иргэдийн дунд баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол гарсантай холбоотой. Мөн иргэдийн дунд ч гэсэн ийм санал байсан. Тиймээс иргэдийн саналд үндэслэн журамд өөрчлөлт орууллаа. Тэгэхээр 20 сая төгрөгийн азтан тодорлоо гэж бодоход араас нь ирж, азтан болсон уу, үгүй юу гэх шаарлагагүй болж байгаа юм. Илүү цэгцтэй, ойлгомжтой гэсэн үг.   
 
-Иргэдийн буцаан олголтыг хэзээ олгох вэ?
 
-Шинэчлэгдсэн журамд иргэдэд олгох хоёр хувийн буцаан олголт хэвээрээ байгаа. Иргэд тухайн жилдээ багтан  хүссэн үедээ баримтаа бүртгүүлж, буцаан олголтоо авч болно. Харин сугалааны хувьд өөрчлөгдсөн гэдгийг анхаарах хэрэгтэй.
 
Буцаан олголтын мөнгийг 2017 оны нэгдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр хуульчилсан. Энэ хуулийг зохицуулалтын хувьд өөрчлөх ёстой. Мөн Төсвийн тухай хуульд заасан олгох хэлбэрээ өөрчлөх, мөнгөний хэмжээг тогтоох шаарлагатай. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Гааль татварын байгууллага, Сангийн яам, Мэдээлэл, технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг гарсан юм. 
 
Манай ажлын хэсэг буцаан олголттой холбоотой тоо баримт, хууль тогтоомжийн өөрчлөлтийн саналыг Засгийн газрын хурлаар орууллаа. Энэ асуудлыг Засгийн газар дэмжин УИХ-д өргөн дэвшүүлсэн боловч одоогийн байдлаар завсарласан байгаа. Хэрвээ энэ хуулиуд батлагдвал иргэд энэ есдүгээр сараас эхлэн буцаан олголтоо авах боломж бүрдэнэ.
 
-Иргэд баримтаа хэр идэвхтэй бүртгүүлж байна вэ?
 
-Тийм ч их биш. Огцом өсөлт буурсан. Учир нь кассын машиныг суутган төлөгч бус аж ахуйн нэгжүүд кассын машин авах шаардлагагүй гэснээс болж иргэдийн идэвх суларсан. Мөн зарим нэг буруу хандлагууд үүнд нөлөөллөө.
 
Хэдийгээр тийм боловч өнөөдрийн байдлаар 700 мянган айл өрх, түүний цаана 1-2 гишүүн байгаа гэж тооцвол хоёр сая 100 мянга орчим иргэд идэвхтэй баримтаа бүртгүүлж байна. Ер нь өдөрт дунджаар 20 сая баримтын мэдээлэл бүртгэгддэг. Цаашид энэ тоо өсч, 35 сая орчим баримт бүртгүүлнэ гэж тооцоолсон. Үүнтэй холбогдуулан ирэх сарын 1-нээс үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэхээр болсон. 
 
-Мессэжээр сугалааны баримтаа бүртгүүлэхэд нэгж гүйдэг шүү дээ. Үүнийг зохицуулах ажил хийж байна уу?
 
-Үүрэн холбооны операторууд тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчийн урамшууллаараа дамжуулан өгдөг. Тухайлбал, үнэгүй 1000 мессэж бичих зэрэг урамшуулал олгодог. Тэр урамшууллыг иргэд авч байгаа. НӨАТ-ын сугалааны бүртгэлд зориулж тусгайлан хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэдгийг бидэнд хэлсэн. Цаашид бид хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн мессэжээр биш өөрсдийн эккаунт руу оруулж болдог төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү технологийн шинэчлэлээ наадмын өмнө танилцуулна.
 
-Иргэд цаг тухайд нь баримтаа бүртгүүлдэг. Гэтэл бизнес эрхлэгчид төлбөрийн баримтын мэдээллийг татварын нэгдсэн системд илгээгээгүйгээс зарим иргэд сугалаандаа оролцож чадахгүй байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?
 
-Аж ахуйн нэгжүүдийн энэ асуудлыг Гааль татварын ерөнхий газар онцгой анхаарч ажиллаж байгаа. Ирэх сарын 1-нээс эхлэн иргэдийн оролцоотой энэхүү асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн хууль, журамд зайлшгүй эргэн харж, өөрчлөх асуудлууд бий. Тухайлбал, НӨАТ суутган төлөх аж ахуйн нэгжүүд кассын машинтай байх эсэх нь тодорхойгүй байдаг. Бид үүнийг хүчлэлгүйгээр илүү бизнесийн зарчимд тулгуурлан шийдэхийг эрэлхийлж байна.
 
-Аж ахуйн нэгжийг кассын машинжуулах ажил хэр эрчимтэй явагдаж байгаа вэ. Хэчнээн бизнес эрхлэгч кассын машинтай болсон бэ? 
 
-Хэвлэх цэгийн тоо 38 мянгад хүрсэн. Энэ бол чамлахааргүй тоо юм. Бид үсчин, гоо сайхан, зах, худалдааны төвүүдийг хэвлэх цэгтэй болгохын төлөө ажиллаж байна. Бид анх 50 мянга орчим хэвлэх цэгийн машинтай болно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч төлөвлөгөөндөө хараахан хүрээгүй байна.
Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах