• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мадонна: Доналд Трампыг сонгогдсоны дараа тайван ч унтаж чадаагүй

Попын хатан хаан Мадоннаг  “Billboard” сэтгүүл  энэ оны онцлох хүнээр шалгаруулсан билээ. Тэгвэл тус сэтгүүлийн өнгөрөгч сарын дугаарыг эдүгээ 60 дөхөж буй ч, залуу сайхан төрхөө хадгалсаар яваа дуучин бүсгүй чимж, сонирхолтой ярилцлага өрнүүлсөн байна.  Тэрбээр ярилцлагадаа ялгаварлан гадуурхалт хийгээд өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон АНУ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ярилцжээ. Ингээд тус ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Өнөөдөр хаана байв?

-Нью Йоркт байлаа. Манай Raising Malawi сан Миами дахь  Урлагийн базельтай хамтран дуудлага худалдаа зохион байгуулсан юм.

-Би таниас хөгжмийн ертөнц дэх насаар  ялгаварлан  гадуурхах үзлийн талаар асуумаар байна. Холливудад гэхэд эмэгтэйчүүд нас ахих тусам гол дүр авах нь ховорддог шүү дээ. Та ч мэдэж байгаа. Поп хөгжмийн ертөнцөд ч гэсэн ахимаг насны эмэгтэйчүүдэд бүр ч том дарамт  байдаг байх. Студи руу явахдаа эсвэл  Ребел Херт шиг аялал тоглолт хийхдээ ч тэр та  наснаасаа санаа зовж байсан тохиолдол бий юу?

-Санаа зовж байгаагүй. Хэн нэгэн  тэр талаар надад ямар нэг зүйл хэлэх хүртэл би насныхаа талаар хэзээ ч бодож байгаагүй. Надад ухаан, туршлага, мэдлэг гээд хамгийн чухал зүйлс бий. Өсвөр насны хүүхдэд тийм зүйл байгаа болов уу. Үгүй л байх. Гэхдээ зүгээр ээ. Би ойлгож байна. Бид ялгаварлан гадуурхалтаар дүүрэн ертөнцөд амьдардаг шүү дээ.  Насаар ялгаварлах үзэл үүний илрэл нь. Гэхдээ, нас зөвхөн эмэгтэйчүүдэд л хамаатай мэт. Леонардо 60 нас хүрэхэд хэн ч түүний нас нэмж буй талаар ярихгүй. Харин би бол өөр. Энэ нийгэмд эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ үзэн яддаг юм.  

-Та сонгуулийн үр дүнгийн талаар ямархуу сэтгэгдэлтэй байна даа?

-Хэн нэгэн нас барчихсан мэт сонин мэдрэмж төрсөн. Юу юунаас ч илүү хайрладаг хэн нэгэн намайг орхисон, эсвэл нас барсан мэт уй гашуу бас урвалт хосолсон тийм сэтгэгдэл төрсөн. Өглөө бүр сэрэхдээ өөртөө “Өө хүлээгээрэй, Доналд Трамп Ерөнхийлөгч болсон. Хар дарсан зүүд биш гэж хэлдэг байлаа. Эмэгтэйчүүд биднээс урвачихсан юм шиг санагдсан. Трампын төлөө саналаа өгсөн эмэгтэйчүүдийн хувь итгэмээргүй өндөр байсан.

-Яагаад ингэж бодсон юм бэ?

-Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ үзэн яддаг. Би ингэж л боддог. Эмэгтэйчүүд байгалиасаа бусад эмэгтэйчүүдээ дэмждэггүй. Маш харамсалтай. Эрэгтэйчүүд бүхнийг хамгаалдаг бол эмэгтэйчүүд эр хүнийг бас хүүхдүүдээ хамгаалдаг. Эмэгтэйчүүд дотогшоогоо байдаг бол эрчүүд харьцангуй гадагш сэтгэдэг. Харин зарим хүмүүс аль ч нэр дэвшигч нь таалагдаагүй учраас хоёуланд нь саналаа өгөөгүй. Эсвэл тэд Доналд Трампыг дэлхийг өөрчилж чадна гэдэгт итгээгүй байх. Тийм хүмүүсийн хувьд машиныхаа жолооны хүрднээс зүгээр л гараа авчихсан. Үр дүн нь машин нь юм мөргөсөн. Ийм л зүйл.

-Та гайхсан уу?

-Мэдээж. Аргаа барж, гайхсандаа шоконд орсон. Доналд Трампыг сонгогдсоны дараа тайван ч унтаж чадаагүй.

-Трампын төлөө хэн саналаа өгсөн талаар та мэдэх үү?

-Тийм ээ, гол маргаанд нь оролцсон юм чинь.

-Тэд юу гэж байх юм?

-Тэд амжилттай яваа бизнесмэн эр нэг худалч хүүхнээс илүү улс орныг хөгжүүлж чадна гэж хэлж байсан. Утгагүй. Гэхдээ иргэд Засгийн газарт итгэх итгэлгүй болсон. Бид банкеруудын улсад амьдарч байна шүү дээ. Ганц илрэл нь Доналд Трамп Ерөнхийлөгч болсон явдал. Учир нь мөнгө бүхнийг шийдэж байна.

-Та өөрийгөө энэ бүгдийг өөрчилж  чадна гэж бодож байна уу?

-Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Би Трампын ялалтын эсрэг ямар хариу үйлдэл үзүүлэхээ бодож олохыг хичээж байна. Ерөнхийлөгчийн тангарагаа өргөснийх нь дараа Вашингтон ДС хотод эмэгтэйчүүдийнхээ хамт жагсаал хийх бодол байгаа. Тэр өдөр бороо ороосой гэж хүсч байна. Тэр ялгаварлан гадуурхалтын эсрэг, сул дорой хүмүүсийн төлөөх тэмцэл байх болно.

-Малави явахдаа, аль эсвэл дэлхийгээр аялахдаа манай Ерөнхийлөгч дэлхийг хэрхэн өөрчлөх талаар бодож үзэх хэрэгтэй байх шүү?

-Яг одоо бол инээж л байна. Бид бусад засгийн газар, бусад удирдагчдыг ийм удаан шүүмжилж байгаагүй. Ичсэндээ өөрийгөө дүүжлэх нь

-Малавид хийсэн ажлынхаа явцад ер нь та юу сурсан бэ?

-Дэлхийн бусад оронд юу болж буйг харсан минь миний нүдийг үнэхээр нээсэн. Африкийн бусад орнуудын ТББ, олон улсын байгууллагатай хамтарч, охидыг дунд сургуульд сургах ажилд оролцож  байгаа. Африкт охид  боловсрол эзэмших шаардлагагүй гэж үздэг. Би Малавид маш олон жил ажиллаж байна. Тэр улсыг хайрладаг, тиймээс ч надад хүлээсэн үүрэг хариуцлага бий. Хэзээ ч тэднийг  орхихгүй. Би хоёр ч хүүхэд өргөж авсан. Одоо тэдэнтэй хамт амьдарч байгаа учраас өөрийгөө их азтай гэж боддог. Ерөнхийдөө хүүхэд өргөж авснаас хойш Малавиг илүү бие даасан улс болгохын төлөө цуцалтгүй ажиллах болсон доо. Би тэнд өнчин хүүхдүүдийн асрамжийн газар, эмнэлэг, сургууль барьсан. Тэр  бүгдийг дурьдана гэвэл барагдахгүй л дээ. Бас хүүхдийн мэс заслын эмч Эрик Боргстейныг дэмжиж ажилладаг. Тэр залуу хүүхдүүдэд амьдрал хайрладаг хүн төрөлхтний тэнгэрийн илч байгаа юм. Тэр цуцашгүй хөдөлмөрч, бас эрэлхэг. Өдөрт маш хүнд нөхцөлд  олон ч  хагалгааг амжилттай хийдэг. Үнэндээ, би түүнд эмнэлэг барьж өгөхөөс өөр юу ч хийж өгч чаддаггүй.

-Таны сошиал хуудсыг чинь сонирхож үзлээ.  Та ихэнхдээ л Малави эсвэл  гэр бүлийнхээ тухай  постолдог юм шиг санагдсан?

-Гэр бүл  миний бүх зүйл. Тэднийхээ төлөө дайнд ч явахад бэлэн. Юу ч болж байсан охидынхоо, хөвгүүдийнхээ төлөө тэмцэнэ. Тэдэндээ сайн сайхан ирээдүйг л хүсдэг. Манайх уламжлалт бус айл хэдий ч, оройн хоолны ширээний ард янз бүрийн зүйлсийн талаар хэлэлцүүлэг өрнөнө шүү дээ. 11 настай хүү минь Мальколм Х, Мартин Лютер Кинг, Нелсон Мандела, Жэймс Болдвины талаар тун ч хэлэмгий ярина. Харин Мерси төгөлдөр хуур тоглож, Нина Симонегийн тухай ярьдаг гээч. Би тэднээрээ маш их бахархдаг.

-Нийгмийн сүлжээнд хүүхдүүдийнхээ талаар нийтлэхдээ ямар нэг шалгуур тавьдаг уу?

-Өөрсдөөс нь зөвшөөрөл авч, пост хийдэг. Гэхдээ тэд ихэнхдээ над руу зурагнуудаа явуулаад “Энийг битгий постлоорой, би хүсэхгүй байна” гэдэг.  Тэд өөрсдийн  хувийн аккаунттай. Түүнийг нь ч би зөвшөөрдөг юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Оффшорын хууль ор нэр төдий...
2016 шилдэг 10 цэвэр ялалтуудын...

Мадонна: Доналд Трампыг сонгогдсоны дараа тайван ч унтаж чадаагүй

Даваахүү 2016-12-13

Сэдвүүд : #Оддын амьдрал   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
28 минутын өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

30 минутын өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

40 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

46 минутын өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

49 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах