• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оффшорын хууль ор нэр төдий батлагдах уу

Эсрэг тэсрэг байр суурь

Т.Аюурсайхан: Хуулийн төслийг буцаах саналтай байна

С.Бямбацогт: Үргэлжлүүлээд хэлэлцээд явахыг дэмжих хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаан цаг сунгаж хуралдан олны анхаарлыг татаад байсан нэгэн хуулийн төслийг хэлэлцсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай /оффшорын/ хуулийн төсөл юм. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газарт буцаах санал гаргасан ч УИХ-ын гишүүд хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байнгын хороонд шилжүүлсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан саналаа хэлсэн. Тэрбээр “Гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна. Тиймээс би энэ хуулийн төслийг буцаах саналтай байгаа юм. Сү.Батболд дарга оффшор данстай гэдэг нь илэрсэн. Энэ хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ” хэмээн шүүмжилсэн.
  /Хууль зүй, дотоод хэргийн сайд/

-Т.Аюурсайхан гишүүн ээ “Олгой хагаравч тогоон дотроо” гэж үг байдаг юм. Бид нийтлэг том эрх ашиг, улс орон, намын эрх ашиг, УИХ-ын гишүүд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёстой. Мэдээж алдаа дутагдал, хууль зөрчсөн зүйл байдаг бол хуулийн дагуу нотлогдоод аливаа этгээд хуулийн хариуцлага хүлээж байх ёстой. Бие биеэ хардаж, байнгын хорооны микрофоныг ашиглаж нэгнээ гүтгэх, доромжлох, нэр төрд нь халдах асуудлыг цаашид аль аль талдаа гаргамааргүй байна. Одоо яригдаж буй оффшортой холбоотой асуудлаар өнгөрсөн жил нэлээд олон асуудал үүссэн. Оффшор гэхээр л хадны мангаатай адилхан ойлгож үздэг болсон. Өнөөдөр Монгол Улсад ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Үүнээс болж нэг хэсэг нь хождог, хуулийн цоорхойг ашигладаг, нөгөө хэсэг нь хохирдог, Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэхээс үргэдэг болчихсон. Тийм болохоор энэ оффшортой холбоотой асуудлыг зохицуулъя, хуулийн хүрээнд бизнес эрхлэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулах зорилгоор аж ахуй эрхэлж байгаа хүмүүс нь оффшор бүсийг чөлөөтэй ашигла. Хөрөнгө оруулж ирэг л дээ. Харин төрийн болон улс төрийн албан тушаалтнууд, нийтийн сонгогддог, томилогддог албан тушаалтнууд ямар ч тохиолдолд оффшор дансанд мөнгө хадгалах, оффшор дансанд компанийн хувьцаа эзэмшихийг хориглож өгье. Ийм байдлаар хуулийн зохицуулалттай болгоё гэж Монгол Улсын Засгийн газар энэ хуулийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл буцаах гээд яваад байна. Буцааж байгаа нь хуулийг оффшорчуудын толгойг илсэн асуудал нийгэмд үлдчих вий дээ. Ажлын хэсэг албан тушаалтнуудын жагсаалтыг гаргаад явж болно шүү дээ. Хуулийн төсөл нэлээд дутуу орж ирлээ гэх зүйлийг гишүүд яриад байна. Хуулийн төслийг боловсруулахдаа нэлээд ажилласан. Бусад улс орны туршлага судалсан. Гэхдээ үүнийгээ бид бусад гишүүддээ ойлгуулж, өнөөдрийн зохицуулж байгаа зохицуулалтыг ийм учиртай гэдгийг тайлбарлаж, ойлгуулах тал дээр муу ажилласан байж магадгүй. Тиймээс энэ тал дээр тодорхой ойлголтуудыг өгье. Өнөөдөр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж байхаар бие даасан хууль оруулаад ирж болдоггүй юм уу гэж байна. Өнөөдөр бол яах вэ, орж ирсэн хуулиа баталж, явуулчихаад зэрэгцээд, энэ хоорондоо бие даасан хуулийг хийгээд явах бололцоотой. УИХ-ын гишүүн зөвхөн шүүмжлэх үүрэгтэй гэж ойлгодог юм уу, хаашаа юм. Бид тусдаа хууль гаргах тал дээр ажиллана. Харин өнөөдөр энэ хуулийн төслийг батлаад явахгүй бол манай намын эсрэг буруу ойлголт явах вий. Ер нь бид хэлж байгаа үг, гаргаж байгаа санал зэрэгтээ хариуцлагатай хандаж байхгүй бол эргээд мушгиж, гуйвуулдаг боллоо. Ялангуяа микрофон олон нийтэд нээлттэй ярьж байхад тухайн үедээ сэтгэлийн хөөрлөөр үг хэлчихдэг. Гэтэл энэ нь эргээд энэ төр засаг, эрх бариад яьж байгаа нөхдүүдийн эсрэг ашиглагдаад байна. Тиймээс цаашдаа үүнийг тал талдаа анхаарах шаардлагатай байна. Энэ хуулийг байнгын хороо буцаасан байна. Энэхүү саналыг нь дэмжихгүй. Харин ч үргэлжлүүлээд хэлэлцээд явахыг дэмжих хэрэгтэй. Хэлэлцээд явж байхдаа бие даасан хуулийн төслийг боловсруулж оруулж ирнэ.

Сэтгүүлчийн дүгнэлт

Захиалгат хуулийг батлуулах гэж зҮтгэхийн цаана...

Хэн хэний чинь зөв, хэрүүлээ зодоон болго гэдэг нэг зэвүүн үг байдаг даа. Түүнтэй адил хэн хэний чинь л ярьж байгаа зөв гэмээр байна. С.Бямбацогт сайдын бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал яриад байгаа нь нэг талдаа зөв. Оффшор гэхээр л “хадны мангаа” гэж ойлгоод байж болохгүй. Бас сайн тал бий л байх.

Харин энэ нэг жижиг сажиг сайн талыг нь бариад, улстөрчдийнхөө толгойг илэх гээд байгаа бол буруу байхгүй юу. Т.Аюурсайхан гишүүний яриад, шүүмжлээд байгаа нь энэ тал руугаа хандаж л гэж ойлгоод байна. Яг үнэндээ түүхий л хууль шүү дээ. Улстөрчдийг оффшор данстай байхыг хориглоно. Эсвэл оффшор бүсэд мөнгө хадгалахыг хориглоё гээд байдаг. Тэгсэн мөртлөө тэр хүний гэр бүл, үр хүүхэд нь оффшор бүсэд данстай, мөнгөтэй байж болох зохицуулалтыг хийгээд өгчихвөл ямар хэрэг байна аа. Нэг гараараа далайчихаад, нөгөө гараараа илээд байгаагаас ялгаа юу байна. Үүнийг нь зарим гишүүд шүүмжлээд хэлэхээр түүнийгээ барьж идчих гээд байх юм. Одоо бүр сүүлдээ өнөөх Т.Аюурсайхан гишүүнээ хэвлэлээр “алаад”, ээлжит популист, С.Ганбаатарын залгамж халаа энэ тэр гээд бичээд эхэллээ. Ингэж зүтгэн барин байж тахир дутуу хууль оруулж ирэх хэрэг байна уу. Тэгсэн мөртлөө зарим гишүүд хууль дутуу байна гэж шүүмжиллээ, дараа нь бид бие даасан хууль гаргана гэх маягийн юм яриад байх.

Хэрвээ оффшор данс эзэмших, мөнгө төгрөгөө тийш нь гаргаж хадгалах асуудлыг хориглох хуулийг тусад гаргах л юм бол өмнө нь ийм хоёрын хооронд, гурвын дунд түүхий юм гаргаж яана аа. Тийм биз дээ. Гэтэл тэд зүтгэсээр байгаад хэлэлцэх эсэх асуудлыг нь шийдчихлээ. Энэ чинь захиалгатай хуулийг зүтгүүлж, нүдэж байгаагаас ялгаа юу байна. Үүнээс өөрөөр харах өнцөг үнэндээ олдохгүй байна шүү дээ. Захиалгатай гэж харвал үүний цаана цөөнгүй хүний эрх ашиг нуугдаж байгаа болов уу. Магадгүй МАН-ын гишүүд дунд оффшор бүсэд данстай нөхдүүд байгаа л байх. Тэгээд тэднийгээ бие даасан хууль гарахаас өмнө, эсвэл ямар нэг байдлаар нууц задрахаас урьтаад өөр хүний нэр дээр шилжүүлэх цаг хугацаа, боломжийг ч өгч байж болох. Мэдээж бие даасан хууль гарна гэвэл ойр дотны нөхдүүд нь ч оффшор бүсэд данстай байж болохгүй л гэж зааж өгөх байлгүй дээ.

Цаашлаад тэр дансанд нь хаанаас, ямар замаар олж авсан орлого орсныг ч шалгадаг байхаар заалт оруулах болов уу. Тэгж байж л жинхэнэ хууль гаргасан болно биз дээ. Тэгвэл ойрын үед оффшортой холбоотой ийм дүр үзүүлсэн хууль гаргачихаад, цаагуураа юу  ч амжуулах гэж байгаа юм билээ, хэн мэдлээ. Одоо эд намынхаа зарим гишүүдтэй хүртэл арсалдан дайраад байхыг бодоход иймэрхүү маягийн юм өрнөж байна гэж хардахаас өөр арга алга. Хэрвээ тиймгүй бол хэрэгтэй, хэрэггүй ийм хууль баталж яах вэ дээ. Эсвэл тэр оффшортой холбоотой дэмий, инээд хүргэсэн заалтуудаа хасчих л хэрэгтэй шүү дээ. Хэлэлцүүлгийн шатанд эрхэм гишүүд нэгийг бодох л байлгүй. Эсвэл хүч түрээд баталчихвал захиалгатай, яаралтай гаргах ёстой хууль юм байна гэсэн ойлголттой л үлдэх нь.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Ж.Батзандан: Ж.Эрдэнэбат хоёр...
Мадонна: Доналд Трампыг...

Оффшорын хууль ор нэр төдий батлагдах уу

Пунцагболд 2016-12-13

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
36 минутын өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

38 минутын өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

48 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

54 минутын өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

57 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах