• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Оюунхорол: Улаанбаатарт тараагдсан сайжруулсан зуухны 50 хувь нь ашиглагдахгүй

УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар  “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уг хуралдаанд  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Агаар бохирдуулагч гол бодис PM10 тоосонцрыг  2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар  нийт 11 цэгт 312 удаа тодорхойлоход  220 удаад нь буюу 71 хувьд  нь стандартаас давсан байна.  Харин РМ2.5 тоосонцрыг арваннэгдүгээр сард нийт зургаан  цэгт 167 удаа тодорхойлоход  147 удаад нь буюу 88 хувьд  нь стандартаас давжээ. Азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламж ч өндөр гарч байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ жилд 5.9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байгаа.

Харин цахилгаан станцад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний зургаан  хувийг эзэлж байгаа нь өндөр яндантай, утаа хол хаягддагтай холбоотой байгаа юм.  Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл  тоологдсон бөгөөд эдгээр автомашин агаарын бохирдлын хувь хэмжээний 10 хувийг эзэлж байна. Ялангуяа түгжрэлд зогсч байгаа  автомашин тормос гишгэх үедээ агаар бохирдуулагч хүнд металыг ихээр ялгаруулдаг” гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мөн тэрбээр “2011 оноос өнөөдрийг хүртэл олон улсын хамтын ажиллагааны төслүүдийн үнийн хөнгөлөлт, “Цэвэр агаар сан”-гийн татаастай үнээр Улаанбаатар хотод 175 мянга 618 сайжруулсан зуух тараасан тухай БОАЖ-ын сайд мэдээлэлдээ дурдав.  “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын 2015 оны нэгдсэн тоо, бүртгэл”-ийн дүнгээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 161 мянган зуух бүртгэгдсэн байна. Үүнээс 38 хувь буюу 61 мянга нь энгийн зуух, 62 хувь буюу 100 мянга  өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна.

Энэ тооллогын дүнгээс харахад, Улаанбаатар хотод тараагдсан сайжруулсан зуухны бараг 50 хувь нь ашиглагдахгүй байгаа. Түүнчлэн өнөөдөр Улаан­баатар хотын гэр хороололд амьдарч буй 198 мянган өрхийн 30 хувь нь амьдралын нөхцөл боломж муугаас хуучин дугуй шатаах, ашигласан тээврийн хэрэгслийн тосонд тоосго дүрч шатаах, хог хаягдал түлж байгаа судалгааг гаргасан байна. Иймд дээрх түүхий нүүрсээ авч түлж чадахгүй байгаа иргэдийг халамжийн бодлогоор хяналттай зөв механизмаар сайжруулсан зуух болон түлшээр хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа” гэлээ.

Агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орох нь зөв үү

Уг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд агаар бохирдлын төлбөрийг бүрэн зарцуулж чаддаг бол асуудал арай өөр байх байсан биз. Гэтэл тэр мөнгө өөр зүйлд зарцуулагдаж байгааг гэдэг нь нууц биш. Уг нь Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар олборлосон нүүрсний нэг кг тутамд нэг төгрөг, импортлосон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн нэг кг тутамд 10 төгрөг, автомашины ангиллаас хамаарч жилд 1800-9500 төгрөг татвар хураах зохицуулалттай байдаг. Дээрх төлбөрөөс жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг гэнэ. Гэвч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж,  зориулалтаараа зарцуулагдахгүй байгаа нь хуулийн амин сүнс болсон хэрэгжүүлэх механизм хангалтгүй байгааг харуулж байна гэдгийг салбарын сайд нь онцолж байсан.

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Байгаль орчны хяналтын тогтолцоо нь Байгаль орчны яамнаас тусдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хэрэгжиж байгаа нь тогтолцооны хувьд буруу байгаа юм. Энэ бол бодлого, хяналт хоёр уялдахгүй байгаагийн нэг илрэл” гэсэн юм. Мөн тэрбээр “УИХ, Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа.

Тухайлбал, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 2016 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр  аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж агаарын бохирдлыг бууруулах чиглэл, зөвлөмжийг гаргасан.  Мөн НҮБ-ийн Хүүхдийн сан болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Хүүхдийн Эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг хүлээн авах ажлыг зохион байгуулж холбогдох төрийн байгууллага аж ахуй нэгжүүдэд чиглэсэн санал зөвлөмжийг гаргасан.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2016 оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулж тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа” гэдгийг дуулгасан юм. Өмнө нь хийгдэж байсан зүйлийн талаар тэрбээр “Агаар бохирдлыг бууруулах чиглэлээр “Цэвэр агаар сан”-гаас 2011-2015 онд 135 тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гараагүй байгаа.

Мөн буруу төлөвлөлт, алдаатай бодлого, салбар хоорондын уялдаагүй байдлын улмаас гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүд ч бодитой хэрэгжээгүй. Түүнчлэн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь мөн л асуудал дагуулж сайжруулсан болон шахмал түлшний үйлдвэрүүдийн хаалгыг барихад хүргэсэн. Тиймээс цаашид өнгөрсөн алдаагаа давтахгүй, салбар хоорондын бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатай байна.

Түүнчлэн өнөөгийн хөрөнгө санхүүгийнхээ нөхцөлд түшиглэсэн зөв бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Ер нь бол хамгийн хүчтэй Засгийн газар  ч агаарыг бохирдлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй. Иргэдийн ухамсар, оролцоо, хариуцлага чухал гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон юм. Тиймээс энэ хүрээнд БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо”  аяныг  ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлж байгаа аж.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
АШУҮИС-ийн оюутнууд сэтгэлзүйн...
Ирэх 2017 онд болох 10 томоохон үйл...

Д.Оюунхорол: Улаанбаатарт тараагдсан сайжруулсан зуухны 50 хувь нь ашиглагдахгүй

Отгонмягмар 2016-12-27

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

8 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

15 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

16 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

16 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

16 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах