• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Батбаяр: Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслийг тусгайлан шийдвэрлэхгҮй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа” Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн боловч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, банкны бие даасан байдлыг дээшлүүлэх, үр ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх, шаардлага бий болж байна гэдгийг онцолж байлаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах явцдаа Өмнөд Ази, Латин америк, Африк тивийн зарим орнууд дахь Хөгжлийн банкуудын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж үзжээ.

Улс төрөөс хэт хараат байдал, банкны бие даасан, хараат бус байдал алдагдсан, үйл ажиллагаагаа нь улсынхаа санхүү, эдийн засгийн бодлоготой уялдаагүй, эдийн засгийн хувьд үр өгөөж багатай байв. Түүнчлэн нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг хэт ихээр сан­хүү­жүүл­сэн, сан­хүү­жил­тийг хэт бага хүү­гээр ол­гох нь урт хуга­цааны тогт­вор­той үйл ажил­ла­гаанд сөр­гөөр нө­лөө­лөх, хяналт, шин­жил­гээ үнэл­гээ­ний үйл ажил­ла­гаа хан­галт­гүй зэрэг нийт­лэг сул талууд ажиг­­лагд­­са­наас гадна чанар­гүй зээ­лийн хэмжээ нийт зээлийн багцын 50 хувьд хүрсэн тохиолдол ч гарсан байсан.

Харин Зүүн Азийн орнуудын Хөгжлийн банкуудын амжилтын нууц нь тэдгээрийн үйл ажиллагаа нь улс төрөөс ангид байлгаж, сан­хүү­жүүлж буй төсөл бүрийг боди­той­гоор үнэлэх, хянах хөшүүрэг, механизмыг бий болгож, үйл ажил­лагааны хүрээг өргө­жүү­лэн, хөгжилд зориулсан бусад төр­лийн санхүүгийн хэрэгс­лүү­дийг нэвтрүүлж чадсан байжээ” гэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болох аж.

Түүнчлэн цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих гэнэ. Мөн банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсч, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр “УИХ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталсан.

Энэ дагуу бид эдийн засгийн үр ашгийг тооцож, 60 гаруй хувь нь экспортыг дэмжихэд, 40 гаруй хувийг нь импортыг орлоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, зээл олгоно. Өмнө нь Засгийн газар тогтоол гарган батлаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох асуудлыг чиглүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгад Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байхаар тусгасан” гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зангилаа нь банкны бие даасан байдлыг хангахад чиглэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт зээл олголт дээр хяналт тавихгүй. Хөгжлийн банк улс орны эдийн засгийг дэмжих бодлогод тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хөгжлийн банкны үйл ажиллагаа Засгийн газрын нөлөөгөөр явж ирсэн өмнөх жишгийг хэрхэн арилгах гэж байна вэ гэдгийг тодруулсан юм.

Үүний хариуд Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат “УИХ-аас Монгол Улсын 2030 онд баримтлах Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон дунд хугацааны хөтөлбөр зэрэг баримт бичигт туссан экспортыг дэмжиж, им­пор­тыг орлох үйлдвэрлэлийг Хөгж­лийн банк санхүүжүүлнэ. Одоо­гийн хэрэг­жиж бай­гаа хуу­лиар УИХ-ын хав­рын чуул­га­наар батал­сан төсөл хөтөл­бө­рийг Хөгж­лийн банк сан­хүү­жүүл­нэ гэсэн заалт­тай боловч уг заалт огт хэрэгжээгүй.

Үүний оронд Засгийн газрын тогтоолоор төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Шинэ хуулиар эдийн засгийн үр ашигтай, тооцоо судалгаатай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан” гэв. Ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.

Уг хуулийн төслийг хэлэлцсэн эсэх талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Мөн уг шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ахлахаар боллоо.

Авлига авсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн 60 гаруй заалт нь албадан ажил хөдөлмөр эрхлүүлэхээр заасан бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулж, тэнсэн өгөхгүй байхаар зааж өгсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг буцаасан нь зөв байсан гэдгийг юуны түрүүнд хэлье. Өмнөх хуульд хорих ялын доод хэмжээ долоо хоног байсныг өөрчилж, одоогийн энэ төсөлд 6 сар болголоо гэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотойгоор нэг сар, хоёр сар хорих ялаар шийтгэж болохгүй юу”гэдгийг тодруулав.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай болчихсон. Бид хуульд заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьж, хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусган, хорих ялын доод хэмжээ долоо хоног байсныг зургаан сар байхаар заасан. Гэмт хэрэг хийсэн гээд л 7 хоногийн ял өгөөд байж болохгүй шүү дээ. Хүний давж заалдах шатны шүүхэд хандах эрх зөрчигдөж байгаа, энэ тохиолдолд.

Өөрөөр хэлбэл, гэм буруугүй гэдгээ нотлох завдал өгөхгүйгээр шууд хорьчихож байгаа юм. Мөн алслагдсан аймагт хорих ялаар шийтгүүлсэн хүнийг аймаг, нийслэл рүү авч явах хороонд л ял эдлэх хугацаа нь дуусч байх жишээний. Энэ мэт байдлаас шалтгаалан хүн бүрт хорих ял оноох байсныг өөрчилсөн” гэлээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Авлига өгсөн хүнийг яллахгүй байх тухай их ярьдаг боллоо.

Яахаараа авлига өгсөн хүн ялгүй байдаг юм бэ” гэв. Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “2015 онд баталсан Эрүүгийн хуульд авлига өгсөн хүнд огт хариуцлага тооцохгүй байхаар заасан байсан. Бид үүнд зохицуулалт хийсэн. Тухайлбал, зориудаар, зохион байгуулалттайгаар авлига өгсөн бол хариуцлага хүлээнэ, бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй байхаар шийдсэн. Харин авлага авсан бол аль ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ” хэмээн тайлбарлав.

Согтуу иргэдийг цагдаагийн харьяанд эрүүлжүүлнэ

Үүний дараа Согтууруулах ун­даа хэтрүүлэн хэрэглэсэн эт­гээ­дийг албадан эрүүлжүүлэх ту­хай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай, Захиргааны хариуц­ла­гын тухай хуульд нэ­мэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар архи, согтууруулах ундаа хэрэглэн, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэнийг эмнэлэгт эрүүлжүүлж байгаа юм.

Гэвч энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд хүндрэл учруулж, эмч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа учраас 2014 онд баталсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, дээрх төслийг оруулж иржээ. Уг төсөл батлагдсан нөхцөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрий­гөө хянах чадваргүй болсон ир­гэ­нийг цагдаагийн бай­гуул­лагын харьяанд байх эрүүл­жүү­лэх байранд эрүүл­жүүлэх юм. Ин­гэх­дээ эрүүл мэн­дийн тус­лам­жийг эмч үзүүлж байхаар зааж өгсөн.

Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн бай­гуул­лагад шилжиж байгаатай хол­бог­дуу­лан хүн амын нягт­рал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг хар­гал­зан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах гэнэ. Эрүүлжүүлэх байранд төл­бөр­тэй эрүүлжүүлнэ. Эрүүл­жүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйл­чил­гээ­ний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эр­хэл­сэн Засгийн газрын гишүүд, үйл­чил­гээ­ний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар хуулийн төсөлд тусгажээ.

Казиногийн хуулиар Ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, Казино байгуулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболд ахалж, Н.Учрал нарын гишүүдийг багтаахаар болсон юм. Өмнөх парламентын үед Засгийн газраас Казино байгуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байжээ. Тиймээс энэ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж буй аж. Казино байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д 2015 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн. Түүнд тусгаснаар хоёр ч казино байгуулахаар заасан. Казиногоор зөвхөн гадаадын иргэд үйлчлүүлэх эрхтэй байхаар томъёолсон. Казино байгуулсан нөхцөлд жилд улсын төсөвт 74-130 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог тухайн үед гаргасан байв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Ам.долларын ханш өсөх үү, буурах...
“МАН богдынхоо боорцгийг л...

Б.Батбаяр: Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслийг тусгайлан шийдвэрлэхгҮй

Отгонмягмар 2017-01-11

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах