• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АНУ ОХУ-д ойртож, БНХАУ-аас холдох уу

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөнө. Тэгвэл цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа,  бодлого чиглэлийнхээ талаар тэрбээр “Wall street journal” сонинд ярилцлага өгчээ. Ингэхдээ ОХУ-ын эсрэг авсан хоригийг цуцлах, БНХАУ валют  болон худалдааны бодлогоо эргэж харахгүй бол “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй байх гэх мэт үйл ажиллагааныхаа талаар ярьсан байна.  Түүний ярилцлага тус сонины энэ сарын 13-ны дугаарт нийтлэгджээ. 

Тус ярилцлагад нийтлэгдсэнээр ОХУ-ын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, кибер халдлага үйлдсэн гэх үндэслэлээр Барак Обамагийн засаг захиргааны үед өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа тодорхойгүй ч, хэт даврагч Лалын улс бүлэглэлийн эсрэг дайтах гол зорилгод Оросын тал АНУ-г дэмжсэн тохиолдолд өөрийн эрх мэдлийн хүрээнд бүхий л хориг арга хэмжээг цуцлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байх юм.

Түүнчлэн, энэ сарын 20-нд буюу ирэх баасан гарагт тангаргаа өргөж, албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай эл асуудлаар уулзалт хийх бодолтой байгаагаа мөн илэрхийлсэн байна. Ирак, Сирийн газар зарим газар нутгийг хяналтдаа авч, Халифын вант улс байгуулсан Лалын улс террорист бүлэглэл сүүлийн үед нөлөөллөө алдаж эхэлсэн.  Тэгвэл энэ үед үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп зөвхөн “Лалын улс” бүлэглэл бус бусад хэт даврагч бүлэглэлийн эсрэг ОХУ-тай хамтран тэмцэх боломжийг судалсан байх бөгөөд эдүгээг хүртэл В.Путины Ойрхи Дорнодод явуулж буй бодлогыг сайшаан магтаж буй ч,  түүний зааврын дагуу Оросын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саад хийсэн гэх Тагнуулын төв газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин БНХАУ-ын  “Нэг Хятад” бодлогыг Д.Трамп өөрт ашигтайгаар зохицуулахыг зорьж буй бололтой. Уг бодлогын хүрээнд АНУ Тайванийг олон жилийн турш “Тусгаар улс” биш гэж үзэж ирсэн байдаг.

Тэгвэл  АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн хувьд “Нэг Хятад бодлогыг оруулаад бүх зүйл хэлэлцээрийн шатанд явна” гэж хэлжээ.  Тэрбээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард буюу Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Тайванийн салан тусгаарлахыг дэмжигч Ерөнхийлөгч Цай Инг Вентэй утсаар ярьж, Тайваний Ерөнхийлөгчтэй шууд ярилцахаас зайлсхийх тухай АНУ-ын урт хугацаанд баримталж ирсэн гадаад бодлогыг зөрчиж, БНХАУ-д томоохон цочироо өгсөн гэж хэлж болно.

Тэгвэл энэ талаар “Wall street journal” сонинд “Манай улс өнгөрсөн жил хоёр тэрбум ам.долларын үнэ бүхий цэргийн тоног төхөөрөмжийг Тайваниас худалдан авсан. Хоёр тэрбум ам.долларын хөрөнгө зарж, хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникийг тэднээс худалдан авч болсон атлаа утсаар ярихыг зөвшөөрөхгүй юм. Утасны дуудлагыг хүлээн авахгүй байна гэдэг ёс алдсан хэрэг биш үү” гэж ярьсан байна.  Харин Хятадын зарим шинжээчид АНУ-ын шинэ Ерөнхийлөгч “Нэг Хятад” бодлогыг худалдааны хэлэлцээрийн чухал хэрэглүүр болгон ашиглаж байна хэмээн дүгнэж байгаа юм.

Энэ ч үүднээс Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа баяр хүргэсэн утасны дуудлагыг хүлээн авсан нь нэг хэсэгтээ л Хятадыг бухимдуулсан удаатай. Тэгвэл энэ удаагийн хэвлэлд өгсөн Трампын ярилцлагатай холбоотойгоор  БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас дахин мэдэгдэл хийж,  “Нэг Хятад” бодлого Хятад, АНУ-ын харилцааны улс төрийн суурь болохоос биш, тохиролцооны хэрэгсэл биш гэдгийг анхааруулсан байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
Стефен Көрригийн хөгжилтэй...
Өргөсөн тангарагтаа үнэнч...

АНУ ОХУ-д ойртож, БНХАУ-аас холдох уу

Даваахүү 2017-01-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
АНУ ОХУ-д ойртож, БНХАУ-аас холдох уу

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөнө. Тэгвэл цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа,  бодлого чиглэлийнхээ талаар тэрбээр “Wall street journal” сонинд ярилцлага өгчээ. Ингэхдээ ОХУ-ын эсрэг авсан хоригийг цуцлах, БНХАУ валют  болон худалдааны бодлогоо эргэж харахгүй бол “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй байх гэх мэт үйл ажиллагааныхаа талаар ярьсан байна.  Түүний ярилцлага тус сонины энэ сарын 13-ны дугаарт нийтлэгджээ. 

Тус ярилцлагад нийтлэгдсэнээр ОХУ-ын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, кибер халдлага үйлдсэн гэх үндэслэлээр Барак Обамагийн засаг захиргааны үед өнгөрсөн сараас хэрэгжүүлж эхэлсэн ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа тодорхойгүй ч, хэт даврагч Лалын улс бүлэглэлийн эсрэг дайтах гол зорилгод Оросын тал АНУ-г дэмжсэн тохиолдолд өөрийн эрх мэдлийн хүрээнд бүхий л хориг арга хэмжээг цуцлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байх юм.

Түүнчлэн, энэ сарын 20-нд буюу ирэх баасан гарагт тангаргаа өргөж, албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай эл асуудлаар уулзалт хийх бодолтой байгаагаа мөн илэрхийлсэн байна. Ирак, Сирийн газар зарим газар нутгийг хяналтдаа авч, Халифын вант улс байгуулсан Лалын улс террорист бүлэглэл сүүлийн үед нөлөөллөө алдаж эхэлсэн.  Тэгвэл энэ үед үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп зөвхөн “Лалын улс” бүлэглэл бус бусад хэт даврагч бүлэглэлийн эсрэг ОХУ-тай хамтран тэмцэх боломжийг судалсан байх бөгөөд эдүгээг хүртэл В.Путины Ойрхи Дорнодод явуулж буй бодлогыг сайшаан магтаж буй ч,  түүний зааврын дагуу Оросын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саад хийсэн гэх Тагнуулын төв газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин БНХАУ-ын  “Нэг Хятад” бодлогыг Д.Трамп өөрт ашигтайгаар зохицуулахыг зорьж буй бололтой. Уг бодлогын хүрээнд АНУ Тайванийг олон жилийн турш “Тусгаар улс” биш гэж үзэж ирсэн байдаг.

Тэгвэл  АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн хувьд “Нэг Хятад бодлогыг оруулаад бүх зүйл хэлэлцээрийн шатанд явна” гэж хэлжээ.  Тэрбээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард буюу Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Тайванийн салан тусгаарлахыг дэмжигч Ерөнхийлөгч Цай Инг Вентэй утсаар ярьж, Тайваний Ерөнхийлөгчтэй шууд ярилцахаас зайлсхийх тухай АНУ-ын урт хугацаанд баримталж ирсэн гадаад бодлогыг зөрчиж, БНХАУ-д томоохон цочироо өгсөн гэж хэлж болно.

Тэгвэл энэ талаар “Wall street journal” сонинд “Манай улс өнгөрсөн жил хоёр тэрбум ам.долларын үнэ бүхий цэргийн тоног төхөөрөмжийг Тайваниас худалдан авсан. Хоёр тэрбум ам.долларын хөрөнгө зарж, хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникийг тэднээс худалдан авч болсон атлаа утсаар ярихыг зөвшөөрөхгүй юм. Утасны дуудлагыг хүлээн авахгүй байна гэдэг ёс алдсан хэрэг биш үү” гэж ярьсан байна.  Харин Хятадын зарим шинжээчид АНУ-ын шинэ Ерөнхийлөгч “Нэг Хятад” бодлогыг худалдааны хэлэлцээрийн чухал хэрэглүүр болгон ашиглаж байна хэмээн дүгнэж байгаа юм.

Энэ ч үүднээс Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа баяр хүргэсэн утасны дуудлагыг хүлээн авсан нь нэг хэсэгтээ л Хятадыг бухимдуулсан удаатай. Тэгвэл энэ удаагийн хэвлэлд өгсөн Трампын ярилцлагатай холбоотойгоор  БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас дахин мэдэгдэл хийж,  “Нэг Хятад” бодлого Хятад, АНУ-ын харилцааны улс төрийн суурь болохоос биш, тохиролцооны хэрэгсэл биш гэдгийг анхааруулсан байна.

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

3 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

6 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

6 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

7 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

7 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

7 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

8 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

8 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

8 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

8 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах