• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлэх сэлэнгэчүүд зорилтоо тодорхойллоо

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэсэн эрхэм зорилгын дор боловсруулан ИТХ-аараа батлуулсан. Тэгвэл хөтөлбөрийн хэрэгжилтийн гарааны жилийн  удирдах ажилтны  анхдугаар зөвлөгөөн энэ сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, 17 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, орон нутгийн өмчит газрын дарга, захирлууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.

Зөвлөгөөний эхэнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил илтгэл тавьсан бөгөөд   аймгийн цаг үеийн нөхцөл байдал, Засаг даргаар томилогдсоноос хойшхи хугацаанд санаачилсан, хийж хэрэгжүүлсэн  ажил, авсан арга хэмжээ, үр дүн,  аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж  батлуулсан бодлогын баримт бичгүүд, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, ОНӨААТҮГ-ын дарга, захирлуудтай хамтран ажиллах гэрээгээ батламжилсан. 

Сэлэнгэ аймгийн тухайд 2016-2017 оны өвөл, хавар 17 суманд 8773  малчин, мал бүхий өрхөд 1.6 сая мал өвөлжиж  буй бөгөөд өнөөдрийн байдлаар өвөлжилт аймгийн хэмжээнд хүндрээгүй боловч цас ихтэй Зүүнбүрэн, Хушаат, Цагааннуур, Түшиг, Ерөө, Хүдэр, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Шаамар сумдад мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг аймгийн Засаг дарга онцолсон.

Түүнчлэн, зарим сумын зам, даваа хаагдах, алслагдсан сум багийн иргэд төрийн үйлчилгээг хүртэх боломжгүй болох нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээний техник хэрэгслийн судалгааг гаргах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх эмч нарын багийг ажиллуулах, малчдад зориулсан сайн үйлсийн аяныг зохион байгуулах зэрэг арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байгаагаас гадна Хүдэр суманд гарсан бог малын цэцэг өвчнийг устгах, халдваргүйжүүлэх, хорио цээрийн дэглэм тогтоох, өвчилсөн малыг устгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, дээрх сумдын удирдлагууд, иргэд олон нийтийн хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа дурьдлаа.  

Сэлэнгэ аймаг энэ онд 145.5 мянган тонн байгалийн хадлан, 3299 тонн ногоон тэжээл, 10.7 мянган тонн хүчит тэжээл, 13.8 мянган тонн эрдэст тэжээл зэрэг хүрэлцэхүйц хэмжээний тэжээл бэлтгэжээ. Тэгвэл энэ талаар Ш.Оргил Засаг дарга хэлэхдээ, “Тариаланчдын  маань бүтээл өндөр, ургац арвин байж, энэ онд 256.8 мянган тонн үр тариа, 42 мянган тонн төмс, 32.1 мянган тонн хүнсний ногоо хураан авсан амжилт үр дүнг бий болголоо. Эл амжилт үр дүнг  урд жилийнхтэй харьцуулахад, үр тариа 90 гаруй мянган тонн буюу 60 гаруй хувиар, төмс, хүнсний ногоо 10.8–20.6 хувиар нэмэгдэж, улсын нийт хураан авсан үр тарианы 50 давсан хувийг аймаг дангаараа бэлтгэлээ” хэмээн баяртайгаар өгүүлсэн юм.

Шизүока мужтай газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ИТХ хамтран  өнгөрсөн хугацаанд олон арван бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн. Тэр бүрийг  энд дурьдах болбол бүтэн дугаарын зай талбай хүрэлцэхгүй байж мэднэ.  Тиймээс Засаг дарга Ш.Оргилын илтгэлд дурьдагдсан хийж, хэрэгжүүлж, үр дүнг нь үзсэн ажлуудаас цухас дурьдая. Төрийн захиргааны чиглэлээр, аймгийн гадаад харилцааг эдийн засагжуулах, үр нөлөөг дээшлүүлэх замаар уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн шинэ түншлэлийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, хэд хэдэн гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөрүүдийг баталгаажуулан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ.

Энэ  хүрээнд Монгол Улсад суугаа Энэтхэг улсын элчин сайд, Кувейт улсын элчин сайд, АНУ-ын элчин сайдын яамны ерөнхий консулын албан ёсны айлчлалыг аймагтаа зохион байгуулж, АНУ-аас хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох, Энэтхэг улсаас хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэх, Кувейт улсаас Сүхбаатар, Мандал сумдын Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэний машин, тоног төхөөрөмж хандивлах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Шизүока мужтай газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш. Оргил гарын үсэг зуржээ. 

Мөн Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг \ТИКА\-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, Шаамар суманд “Зөгийн зоорь барих”, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт “Эрчимт эмчилгээний тасаг байгуулах” хэлэлцээрүүдийг баталгаажуулснаас гадна уламжлалт хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ-д эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг туршлага судлах арга хэмжээнд хамруулж, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн удирдлагуудыг хүлээн авч, цаашид хамтарч ажиллах салбар чиглэлээ тодорхойлжээ. Сэлэнгэ аймаг, БНХАУ-ын уул уурхайн “Жин Хуа” группийн  хооронд, тус аймагт 50 мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг концессийн зарчмын дагуу хөрөнгө оруулан барьж  байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь ч Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн онцлох ажлын нэг байлаа.

Тус станцыг барьж, ашиглалтад оруулснаар  иргэд  ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангагдах юм.  Мөн Баянгол сумын цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийх, үерийн усны хамгаалалтын далан байгуулах, Сант сумын төвийн цэвэр усны шугам шинэчлэх, цэвэрлэх байгууламж барих, Сайхан сумын гэр хорооллын айлуудыг цэвэр, бохир усны шугамтай болгох, Хөтөл хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Сүхбаатар сумын дотор асфальт бетон, Баянгол сумын төвд хатуу хучилттай, Мандал сумын чиглэлд 31.2 км хатуу хучилттай авто зам тавих, Баянгол сумын халаалтын төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, сумын төвийн инженерийн шугам сүлжээг өргөтгөх зэрэг асуудлыг ч шийдвэрлэжээ.

Хэдийгээр 2016 онд аймгийн төсөвт хүндэлтэй асуудал үүссэн ч, бүхий л нөөц бололцоог шавхан ажилласны дүнд багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн нь яах аргагүй Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн амжилт юм. Тэгвэл зөвлөгөөнд тавьсан илтгэлийнхээ төгсгөл хэсэгт Засаг дарга Ш.Оргил “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” эрхэм зорилгын дор батлуулсан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-өө танилцуулж,  эцсийн дүндээ хамтын хүчин чармайлт, зүтгэлээр л дэвшүүлсэн хөтөлбөр нь биеллээ олж, үр дүнд нь сэлэнгэчүүд хожих учиртай онцлон тэмдэглэж байлаа. Аймгийн Засаг даргын илтгэлийн дараа агентлагийн дарга нар мэдээлэл хийсэн.

Тэд аймгийнхаа хөгжил дэвшил, хэрхэн ажиллах бодлого чиглэлээ тодорхойлж хүн нэг бүр болж, бүтэхгүй зүйл, асуудал бэрхшээлээ ярьж гарц, арга замаа эрэлхийлэв. Мөн аймгийн удирдлагын багийн бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн, ирэх дөрвөн жилийн хөгжлийн зураг гаргасан нь гол үр дүн, ажлын биелэлт байлаа. Үүний дараа зөвлөгөөнд ирсэн төлөөлөгчид гурван хэсэгт хуваагдан салбар уулзалтыг зохион байгуулав. Мөн нөхөрсөг спортын тэмцээн ч зохион байгуулагдсанаар зөвлөгөөний эхний өдрийн үйл ажиллагаа дуусав.

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засахуйн учир

Харин зөвлөгөөний хоёр дахь өдрийн үйл ажиллагаа лекцээр эхэлсэн нь тун ч өвөрмөц байв. Тодруулбал, удирдагч хүн ямар байх ёстой, ажилтан албан хаагчдаа хэрхэн зүй зохистойгоор удирдан манлайлах талаар  “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэх эртний мэргэдийн үгээр сэдэвлэсэн лекцийг Хувь хүний хөгжлийн хөрөнгө ТББ-ын тэргүүн Д.Мягмардорж нарын лекторууд уншсан нь зөвлөгөөнд ирсэн төлөөлөгчдийн сонирхлыг татаж байсан төдийгүй цаг үеэ олсон үйл ажиллагаа болж байсныг нуух юун.

Тус лекцэд удирдагч хүн гэж хэнийг хэлэх вэ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засахуйн учир. Сум орон нутгийн удирдагчид эхлээд хүнээ хөгжүүлж, улмаас тухайн хүнээр дамжуулан гэр бүл, цаашлаад сум хөгжих үндэсийг  тавих учиртайг  сануулсан халуун дулаан уур амьсгалтай лекц болсон.

Лекцийн дараа “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт ч болж байлаа. Ийнхүү хоёр өдрийн турш 2016-2020 баримтлах бодлого чиглэл, цаашид анхаарах асуудлуудаа  салбар бүрээр тодотгон харилцан мэдээллээ солилцсоны дараа 2017 онд хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулан, шинээр томилогдсон сумдын удирдлагууд энгэрийн тэмдэг, батламжаа гардан авлаа. Энэхүү ёслолын үйл ажиллагааны дараа  Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил сумдын засаг дарга, агентлагийн дарга, төрийн үйлчилгээний байгууллагын удирдлагууд, ойн ангийн дарга нарт үүрэг чиглэл өгөв.

Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Засаг дарга миний бие бүрэн эрхийнхээ гарааны жилийг та бүхэнтэйгээ хамтдаа хэрэгжүүлэх олон зорилго, зорилттой, хүсэл эрмэлзлэл, итгэл дүүрэн ийнхүү эхлүүлж байна. Бүрэн эрхийн хугацааны төгсгөлд бид хийж хэрэгжүүлсэн ажил үйлстэй, барьж байгуулсан бүтээн байгуулалттай, иргэд нь ажилтай орлоготой, хүүхэд залуус нь хөгжиж дэвшсэн, эдийн засаг нь чадавхижсан сайхан үр дүнгүүдийг иргэд түмэндээ илтгэнэ гэж төсөөлж байна” хэмээгээд дараах үүрэг чиглэлийг өглөө.

Ш.Оргил: Иргэд үйлчлүүлэгчид ямар нэг байдлаар хүндрэл учруулахыг хүлээн зөвшөөрөхгүй

/Сэлэнгэ аймгийн засаг дарга/

“Аймгийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, зорилго зорилтоо тодотгохын сацуу төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэх, аймаг, орон нутаг, салбарын хөгжлөөрөө улсдаа түүчээлэхэд цаашид юун дээр анхаарах талаар анхны уулзалтаараа хэлэлцэж, аймгийн Засаг даргын зүгээс энэ дөрвөн жилийн хугацаанд ямар зарчим баримталж, ямар шаардлага тавьж ажиллахаа та нартаа хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

Юуны өмнө Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бол аймаг, орон нутагтайгаа ажлын уялдаа холбоотой байж аймгийн ИТХ, Засаг дарга, түүний ажлын албатай хамтарч ажиллах хэрэгтэйг сануулъя. Төрийн ажил цаасан дээр явдаг. Бид хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээгээ дээд шатны байгууллагадаа тайлагнах, мэдээлэх, иргэд олон нийтдээ хүргэж байх үүрэгтэй. Иймд тайлан мэдээ, албан бичиг тоотын хариуг үнэн зөв баримт, судалгаа тооцоог үндэслэн  хугацаанд нь өөрийн биеэр хариуцлагатайгаар хянан баталгаажуулж холбогдох байгууллагад хүргүүлдэг байх.

Төрийн албаны захирах захирагдах ёсыг үйл ажиллагаандаа нарийн баримталж ажиллах. Хэн хаашаа ямар ажлаар хэний зөвшөөрлөөр явсан, хэн гэдэг ямар албан тушаалтай хүн өөрийг чинь орлож байгааг зохих байгууллага, удирдлагуудад мэдээлдэг, зөвлөмж чиглэл авдаг байх. Цаг үеийн шуурхай уулзалт, хурал зөвлөгөөнийг би ямар ч төвшинд хэзээ ч зарлаж болно. Энэ бүхэнд бэлэн байх, зайлшгүй тохиолдолд хүн орлож ирүүлэх талаар урьдчилан мэдэгдэж байх. Цаг баримтлах асуудлыг анхдугаар  зөвлөгөөн дээрээ хатуу анхааруулж хэлье.

Сэлэнгэ аймгийн ямар ч ажил, арга хэмжээ тогтсон цагтаа эхэлдэг, төлөвлөсөн цагтаа дуусдаг байх ёстой. Төрийн ажил албыг улс төрийн нөлөөллөөс ялгаж, салгадаг байх. Намчирхах, нутгархах үндэслэлээр төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхахгүй, намын харъяалал гэсэн ташуу үзлээр томилдог чөлөөлдөг асуудлыг энэ танхимд сууж байгаа хэн ч гаргахгүй гэж найдаж байна.

Төрийн албан хаагчид аль 2009 онд намын харъяалалгүй болсон гэдгийг энд сануулж хэлье. Дунд шатны төрийн албан хаагчдыг бүх талаар чадваржуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Мэдлэг мэргэшил, харилцаа ёс зүйн хувьд тэднийг чадваржуулж байж дунд шатанд төрийн бодлого зорилт хэрэгжинэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та бидний байгуулсан үр дүнгийн гэрээ, хамтран ажиллах гэрээнүүдийн хэрэгжилтийг өөрийн биеэр хариуцаж, хугацаанд нь биелэлтийг тайлагнадаг, хэрэгжүүлэх талаар санал санаачилга гаргаж ажиллаарай. Энэ гэрээ  таны жилийн ажлын чухал баримт бичиг юм шүү.

2017 онд улсын эдийн засгийн байдлаас хамааран аймаг, сумдын төсвийн орлого тасарч, төсөвт хүндрэл үүсч болзошгүй. Иймд  төсвийн захирагч нар орлогын бүхий л боломжийг эрэлхийлэн  төсвийн орлогын бүрдэлтэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн батлагдсан төсөвтөө багтаан санхүүгийн сахилга батыг чанд сахиж, зөрчил дутагдалгүй, төсвийн талаарх мэдлэг чадвараа дээшлүүлж, зарлагын уян хатан бодлого баримталж, өглөг авлага үүсгэхгүйгээр төсвийн хэмнэлтийн бодлого баримтлан ажиллах шаардлагатай байна.Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байгаа.

Төсвийн хэмнэлтийг бүх шатны удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд л хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй” гэлээ. Мөн салбар тус бүрээр нь цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал,сумдын  ИТХ, Засаг дарга нарын ажлын уялдаа холбоо орон нутгийн хөгжилд маш чухал учраас  өөрсдийн эрх хэмжээ, нөөц бололцоогоо дайчлан асуудлыг дор бүр нь шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй.

Өвөлжилт хүндэрсэн үед авах арга хэмжээ төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, тухайн үед ажиллах техник, хүн хүчний нөөцийг тооцож, бэлэн байдалд байлгах хэрэгтэй. ОНӨААТҮГ-ын удирдлагууд эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, өр авлагыг барагдуулах талаар анхаарч, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, сумдын ойн ангийн дарга нар бүс нутгийн хэмжээнд хүрч ажиллахыг үүрэгдэв.

Энэ жилээс аймгийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай гэрээ байгуулахаас бусад буюу гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнэх, хяналт тавих эрхээ хууль тогтоомжид нийцүүлэн сумдын Засаг дарга нарт шилжүүлж байгаа юм байна. 

Эцэст нь, Засаг дарга Ш.Оргил  удирдах ажилтны зөвлөгөөнд уригдсан  албан тушаалтнуудад хандан “Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны төрийн байгууллагуудад харилцаа хандлагын доголдол, хүнд суртлын талаар иргэдээс гомдол санал хүлээж авахгүй” гэдгийг анхааруулсаны зэрэгцээ  “Иргэд үйлчлүүлэгчид ямар нэг байдлаар хүндрэл учруулсан, зүй бусаар харилцсан ямар ч удирдлага, албан хаагчдыг аймгийн Засаг даргын хувиар би хүлээн зөвшөөрөхгүй. Сэлэнгэ аймагт төрийн үйлчилгээ нээлттэй, ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй, чирэгдэлгүй байх ёстой. Шийдвэр бол гарч болно, гэрээг ч байгуулж болно.

Хэрвээ миний тавьж байгаа шаардлага, баримталж буй зарчмыг мөрдөж ажиллахгүй бол би хамтарч ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлээд гаргасан шийдвэрийг өөрчилж болдог, байгуулсан гэрээг цуцалж болдог, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага албан тушаалтанд санал дэвшүүлж болдог гэдгийг дахин  хатуу сануулъя” хэмээсэн юм.

Ийнхүү үүрэг чиглэл өгснөөр  “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэх эрхэм зорилгынхоо үгээр  удирдах ажилтны анхдугаар  зөвлөгөөн өндөрлөлөө. Хурлын завсарлагааны үеэр  Сэлэнгэ аймгийн  Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Боловсрол соёл урлагийн  газрын дарга Ч.Жаргалсайхан нар болон сумдын Засаг дарга нартай уулзан зарим зүйлийг тодруулсан юм.

Б.Нарантуяа: Цаашдын зорилгоо тодорхойлж чадлаа

/Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч/

-Сэлэнгэ аймгийн ЗДТ-аас  Удирдах ажилтны зөвлөгөөнийг жил бүр  зохион байгуулдаг.  Энэ удаагийн Удирдах ажилтны  зөвлөгөөн  оны эхэнд болж буйгаараа  онцлог.  “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” эрхэм зорилгын дор аймгийн ИТХ-аас батлуулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны анхдугаар  зөвлөгөөнд 17 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар , орон нутгийн өмчит газрын дарга,  захирлууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож,  аймгийнхаа  хөгжил дэвшлийнхээ ерөнхий дүр зургийг гаргаж,   2017 онд  хэрхэн ажиллах бодлого чиглэлээ тодорхойлсны сацуу зөвлөгөөнд оролцож буй  хүн нэг бүр асуудал бэрхшээлээ ярьж гарц, арга замаа эрэлхийлсэн нь   хамгийн том үр дүн байлаа.

Мөн төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэх цаашлаад  аймаг, орон нутаг  хөгжлөөрөө улсдаа түүчээлэхэд юунд анхаарах,  Засаг даргын зүгээс ямар зарчим, бодлого баримтлах, ямар шаардлага тавьж ажиллах зэргээр харилцан ярилцаж,  харилцан  туршлага судалсан гэж дүгнэж болно. Түүнчлэн  аймгийн  Засаг дарга  энэ онд  хамтран ажиллах гэрээгээ удирдлагын багтай баталгаажуулсан. Удирдах албан тушаалд анх удаагаа томилогдсон дарга нар олон байгаа учраас удирдах  арга барил, ажилдаа ямар хэм хэмжээг баримтлавал үр дүнд хүрэх талаархи лекцийг ч зохион байгуулсан. Ямартай ч, дэвшүүлсэн зорилгодоо хүрч чадсан үйл ажиллагаа болж чадлаа.

Ч.Жаргалсайхан: Удирдах ажилтнуудад зориулсан лекц зохион байгуулснаараа онцлог болсон

/Боловсрол, соёл урлагийн газрын дарга/

-Энэ удаагийн Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн урьд  жилүүдээс ихээхэн онцлогтой болж өндөрлөлөө. Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан гарааны жилийн анхдугаар удирдах ажилтны зөвлөгөөнд сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, агентлагийн дарга нараас гадна сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийг хамруулан өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан нь туйлын ач холбогдолтой болсон гэдгийг юун түрүүнд хэлэх хэрэгтэй болов уу. Зөвлөгөөнөөр 2017 он хийгээд Сэлэнгэ аймгийн хэмжээнд цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар Засаг дарга Ш.Оргил нийт удирдах ажилтнуудад мэдээлэл өгч, үр дүнгийн гэрээ байгуулсан.

Түүнчлэн, зөвлөгөөний үеэр сургууль, цэцэрлэгийн эрхлэгчид ч  цаашдын чиглэл, хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах шийдэл, арга замын талаар ярилцан санал солилцож,  нэг нэгээсээ харилцан суралцаж, туршлага солилцлоо.  Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний IV дүгээр сургууль дээр  сургуулийн захирлууд очиж, үйл ажиллагаатай нь танилцан туршлага судалсан бол цэцэрлэгийн эрхлэгчид IV цэцэрлэгт ажилласан.  IV цэцэрлэг саяхан шинэ өргөтгөлийн барилгаа ашиглалтад хүлээн авсан.

Энэ өргөтгөлийг канад технологиор барьж ашиглалтад оруулсан юм. Өргөтгөлийг хүлээн авснаас хойшхи ахархан хугацаанд цэцэрлэгийг хэрхэн тохижуулсан хийгээд тус цэцэрлэгийн хамт олон хүүхэдтэйгээ хэрхэн ажиллаж, эцэг эхчүүдтэй яаж харилцдаг талаар мөн туршлага судаллаа. Түүнчлэн, Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөний хөтөлбөрт тусгагдсан нэг онцлох үйл ажиллагаа нь удирдах ажилтнуудад зориулсан лекц байлаа.

Орон нутгийн хөгжилд бие хүн, удирдагч хүн хэрхэн манлайлан оролцох талаархи лекцийг  Хувь хүний хөгжлийн хөрөнгө ТББ-ын тэргүүн Д.Мягмардорж уншлаа. Миний хувьд энэ үйл ажиллагааг цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж дүгнэж байгаа. Учир нь шинээр томилогдсон сум, ИТХ, агентлаг, сургууль, цэцэрлэгийн  дарга нар олон бий. Тэдгээр хүмүүс цаашдаа яаж удирдан манлайлах, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ хэрхэн оруулах, өөрийгөө хөгжүүлэх талаар үнэтэй зөвлөгөө сонссон гэдэгт итгэлтэй байна.  

Ц.Отгонтүйн: Хүний хөгжлийг голлоно

/Түшиг сумын Засаг дарга/

-Манай нутагт сайхан өвөл болж байна.  Өмнөх жилүүдийг бодоход цас их унасан ч, өвөлжилт сайн байгаа. Түшиг сум  бусад сумыг бодвол хамгийн бага малтай. Өнгөрсөн оны  тооллогоор 5000 гаруй мал тоологдсон нь өссөн үзүүлэлт. Төсвийн хувьд хүндэрсэн зүйлгүй. Энэ онд аль болох үргүй зардал гаргахгүй байх тал дээр менежерүүдтэйгээ ярьж тохиролцоод оны эхний ажлыг эхлүүллээ. Өмнөх дөрвөн жилд нийгмийн салбарынхаа хөрөнгө оруулалтыг сайн хийсэн.

Аймаг, орон нутгийн зүгээс ч дэмжлэг үзүүлсэн. Харин ирэх дөрвөн жилд өрх бүрийнхээ орлогыг нэмэгдүүлсэн, амьдралыг дээшлүүлсэн дорвитой ажлыг хийж хэрэгжүүлнэ гэсэн зорилго тавьж байгаа. Хүн нийгмийн хөдөлгөгч хүч гэдэг утгаараа хүний хөгжлийг голлоно. Материаллаг хөгжил гэхээсээ илүүтэйгээр иргэдийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх эдийн засгийг бий болгохоор төлөвлөсөн.

Монголчууд сүүлийн жилүүдэд баялаг бүтээдэг болсон.   Гагцхүү тэдний хийсэн бүтээгдэхүүнийг ямар оновчтой сувгаар борлуулах вэ гэдэг асуудал л тулгамдаж байгаа. Үүнийг шийдчихвэл нийгэмд тулгарсан ажилгүйдэл, ядуурал шийдэгдэнэ гэж харж байна. Ганцаараа гэхээсээ илүүтэй бүсийн хэмжээнд зохион байгуулах нь илүү үр дүнтэй шүү дээ. 

Аймгийн хэмжээний  нүүрсний уурхай манайд байдаг ч тогтвортой ажилладаггүй. Уурхай ажилласнаар зөвхөн манай сумаас 112 хүн ажлын байраар хангагдах учиртай.  Ирэх дөрвөн жилд уул уурхай гэхээсээ илүүтэйгээр экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг илүүтэй баримтлая гэж байгаа. Шаамараас зөгий үржүүлгийн хөтөлбөр боловсруулж байна. Үүнийг дагаад аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Жаргалсайхан: Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Хэн нь хэн бэ
ХУРААХ
Д.Трампыг тангараг өргөх үеэр 18...
Найзууд - Онигоотой дарга

Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлэх сэлэнгэчүүд зорилтоо тодорхойллоо

Даваахүү 2017-01-17

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Жаргалсайхан: Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

1 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй

1 цагийн өмнө өмнө

“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг дэмжихийг уриалж байна

1 цагийн өмнө өмнө

Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

1 цагийн өмнө өмнө

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-т зориулсан адууны сэдэвт уран бүтээлүүд олон улсад дэлгэгдэж байна

6 цагийн өмнө өмнө

Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна

7 цагийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

7 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа

10 цагийн өмнө өмнө

"Улаанбаатар Амазонс" баг хоёрдугаар байрт орлоо

10 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ий ус цэвэршүүлэх байгууламж

10 цагийн өмнө өмнө

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

10 цагийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

10 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

10 цагийн өмнө өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

10 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

1 өдрийн өмнө өмнө

Казахстан улсад зорчих иргэдийн анхааралд

1 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги мүнтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-03 өмнө

Тоглоомын талбайн шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

САНАЛ БОЛГОХ
2026-06-29 өмнө

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

2026-06-29 өмнө

Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-30 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2026-06-30 өмнө

Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-30 өмнө

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

2026-07-01 өмнө

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

2026-07-01 өмнө

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

2026-07-02 өмнө

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

2026-07-03 өмнө

Тоглоомын талбайн шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

2026-07-02 өмнө

18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-07-03 өмнө

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

2026-07-03 өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

2026-07-03 өмнө

Бороо орно, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-07-03 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө

2026-07-01 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-07-01 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр

2026-07-02 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-07-02 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-03 өмнө

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 өдрийн өмнө өмнө

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

2026-06-30 өмнө

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

2026-06-29 өмнө

Уул уурхайн салбарт хийж буй шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна

2026-06-29 өмнө

Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

2026-07-02 өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

2026-06-30 өмнө

“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах