• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Архи зарахыг хорихын оронд “Мөнхжин-Од”-тойгоо л тэмцээч дээ

Баянгол дүүргийн II хороонд архинаас хордлого авч, таван хүн нас барсан хэрэг гарчихаад байгаа билээ. Нас барсан иргэдийн гурав нь “Ногоон төгөл” хотхонд орцны жижүүрээр ажилладаг байсан аж. Тэгвэл хохирогчдын архидан согтуурсан газраас цагдаа нар “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” хэмээх архины гурван шил, “Гайхмаараа” шил арчигч шингэний сав олдсон юм билээ. Мэдээж цагдаагийн байгууллагынхан янз бүрийн л таамаг дэвшүүлж байгаа. Шил угаагч шингэн архитай хольж уусан байх магадлалтай ч гэдэг таамаг гаргасан. Гэхдээ “Ногоон төгөл” хотхонд орцны жижүүр хийдэг нэгэн эмэгтэй амиа алдсан хүмүүсийг арай ч шил, толь арчигч шингэн уучихаар хэмжээнд тулчихсан биш гэж ярьсан байна билээ.

Ер нь иргэд амиа алдсан нь “Найрсаг” архитай шууд холбоотой байх магадлал өндөр шүү дээ. Тэгээд ч 2016 оны дөрөвдүгээр сард “Найрсаг” архи уусан хүн нас барсан тохиолдол гарч байсан мэдээлэл байна.

Тухайн үедээ архийг шинжлээд ямар нэгэн хортой зүйл илрээгүй юм байх. Яг илрээгүй юу, эсвэл албаар илрүүлээгүй гэдгийг ч бас бодох хэрэгтэй. Гэтэл таван хүн архинд хордсон байх магадлалтай гээд нийслэлээс Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 20-ны өдрийг хүртэл архи, согтууруулах ундаа зарахыг хориглолоо. Энэ шийдвэрт цөөнгүй хүмүүс дургүйцэж байна. Аргагүй шүү дээ, архи зарахыг хориглолоо гээд үр дүнд хүрэх үү, ёстой худлаа.

Архи зарахыг хориглосон эхний өдрийн шөнө гэхэд л хууль бусаар согтууруулах ундаа зарж байгаад баригдсан тохиолдол хэд хэд гарлаа. Ерөөс хориг гэдэг нууц, дамын наймааг өөхшүүлэх л хэлбэр болдог.  Өнөө, маргааш хоёр өдөр дахинд хэчнээн хүн, ямар байдлаар архи дамалж, нууцаар зарахыг хэн мэдлээ. Цагдаа нар яаж ч тэмцээд хорьж чадахгүй шүү дээ. Түүний оронд арай өөрөөр хяналт тавих байсан юм.  Таван хүн “Найрсаг” гэдэг нэртэй архи уугаад хордчихсон гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Эсвэл шил угаагч шингэнээс болсон бол архи зарахыг хориглох бүр ч утгагүй. “Найрсаг”-аас болсон гэж байгаа бол тэр архиа л хориглол доо. Өөрөөр хэлбэл, “Мөнхжин-Од” гэдэг компанидаа хариуцлага тооцоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, бүх архийг нь хураагаад авах хэрэгтэй.

Мөн хүнсний дэлгүүрүүдийг энэ компанийн үйлдвэрлэсэн ямар ч нэртэй архийг заруулахгүй байх талаас ажил зохион байгуулах ёстой юм биш үү. Яагаад “Мөнхжин-Од” гэдэг компани чанаргүй, муу архи үйлдвэрлэсний төлөө бусад нь хохирох ёстой гэж. Тийм зүйл байж болохгүй биз дээ. Ер нь таван хүн архинд хордож нас барсан нь Мэргэжлийн хяналтынхан муу ажилласнаас болж байгаа юм гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Яагаад гэвэл “Мөнхжин-Од” гэдэг компани өмнө нь ч гэсэн хууль зөрчиж байсан. 2011 онд энэ компанийг шалгахад,   чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, Онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогджээ.

Дараа нь 2012 онд бас л энэ үйлдвэр “Мөнхжин” нэртэй 6000 ширхэг хуурамч архи үйлдвэрлэн худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлж, хурааж авч байж. Тэр үедээ бас л баахан хууль, журам зөрчсөн. 2013 онд дахиад “Мөнхжин-Од” гэдэг компани хууль зөрчсөн. Улмаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлтийг тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаанд хүргүүлсэн ч хааж дийлээгүй байгаа юм.

2015 он, дахинд л өнөөх “Мөнхжин-Од”. Энэ онд “Хямд архи” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зохион байгуулж, 10 мянган архи хурааж авч. Шинжилгээгээр тэдгээр архины татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарч байж. Ингээд “Мөнхжин” нэртэй хуурамч архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүү үүсгэн шалгаж эхэлж. Хаа байсан 2011 оноос эхлээд л хуурамч татварын акцтай, хольцтой, хуурамч архи үйлдвэрлэж байсан “Мөнхжин-Од” компани 5 жилийн хугацаанд өнөөх хэргээ дахиад л үйлдсээр байсан. Гэтэл хэн ч тусгай зөвшөөрлийг нь цуцалсангүй, эрүү үүсгээд ч ял оноож чадаагүй бололтой.

Энэ жил өнөөх “Мөнхжин”-гөө “Найрсаг” болгож гаргаж ирээд, таван хүний аминд хүрчихлээ. Энэ хүртэл хэн энэ компанийн эздийн толгойг илээд яваад байв. Мэргэжлийн хяналтынхан, албан тушаалтнууд шүү дээ. Тийм байж одоо “Найрсаг” архинаас таван хүн хордоод нас барчихаар нэг их сүрхий гарч ирээд, архи, шар айраг зарахыг хорьж давхив. Дийлддэггүй “Мөнхжин-Од”-ынхоо эзнийг, эздийг, арыг нь даагаад байгаа албан тушаалтан, эрх мэдэлтнийг л барьж, шалгаж, хорьж, цагдаач дээ. Түүнээс биш архи зарлаа гээд тэд хуурамч архи үйлдвэрлэх, хямдхан зарах, нууцаар худалдахаа зогсоох уу. Өмнө нь ч хэчнээн жил хуурамчаар үйлдвэрлэж, нууцаар зарж байсан. Одоо ч тэр ажлаа хийнэ шүү дээ. Хамгийн сайн хийж чаддаг ажил нь юм чинь.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Д.Трампын нууц бичлэгийг гартаа...
Жеймс Харден 40 оноотой трипл...

Архи зарахыг хорихын оронд “Мөнхжин-Од”-тойгоо л тэмцээч дээ

Пунцагболд 2017-01-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Архи зарахыг хорихын оронд “Мөнхжин-Од”-тойгоо л тэмцээч дээ

Баянгол дүүргийн II хороонд архинаас хордлого авч, таван хүн нас барсан хэрэг гарчихаад байгаа билээ. Нас барсан иргэдийн гурав нь “Ногоон төгөл” хотхонд орцны жижүүрээр ажилладаг байсан аж. Тэгвэл хохирогчдын архидан согтуурсан газраас цагдаа нар “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” хэмээх архины гурван шил, “Гайхмаараа” шил арчигч шингэний сав олдсон юм билээ. Мэдээж цагдаагийн байгууллагынхан янз бүрийн л таамаг дэвшүүлж байгаа. Шил угаагч шингэн архитай хольж уусан байх магадлалтай ч гэдэг таамаг гаргасан. Гэхдээ “Ногоон төгөл” хотхонд орцны жижүүр хийдэг нэгэн эмэгтэй амиа алдсан хүмүүсийг арай ч шил, толь арчигч шингэн уучихаар хэмжээнд тулчихсан биш гэж ярьсан байна билээ.

Ер нь иргэд амиа алдсан нь “Найрсаг” архитай шууд холбоотой байх магадлал өндөр шүү дээ. Тэгээд ч 2016 оны дөрөвдүгээр сард “Найрсаг” архи уусан хүн нас барсан тохиолдол гарч байсан мэдээлэл байна.

Тухайн үедээ архийг шинжлээд ямар нэгэн хортой зүйл илрээгүй юм байх. Яг илрээгүй юу, эсвэл албаар илрүүлээгүй гэдгийг ч бас бодох хэрэгтэй. Гэтэл таван хүн архинд хордсон байх магадлалтай гээд нийслэлээс Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 20-ны өдрийг хүртэл архи, согтууруулах ундаа зарахыг хориглолоо. Энэ шийдвэрт цөөнгүй хүмүүс дургүйцэж байна. Аргагүй шүү дээ, архи зарахыг хориглолоо гээд үр дүнд хүрэх үү, ёстой худлаа.

Архи зарахыг хориглосон эхний өдрийн шөнө гэхэд л хууль бусаар согтууруулах ундаа зарж байгаад баригдсан тохиолдол хэд хэд гарлаа. Ерөөс хориг гэдэг нууц, дамын наймааг өөхшүүлэх л хэлбэр болдог.  Өнөө, маргааш хоёр өдөр дахинд хэчнээн хүн, ямар байдлаар архи дамалж, нууцаар зарахыг хэн мэдлээ. Цагдаа нар яаж ч тэмцээд хорьж чадахгүй шүү дээ. Түүний оронд арай өөрөөр хяналт тавих байсан юм.  Таван хүн “Найрсаг” гэдэг нэртэй архи уугаад хордчихсон гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Эсвэл шил угаагч шингэнээс болсон бол архи зарахыг хориглох бүр ч утгагүй. “Найрсаг”-аас болсон гэж байгаа бол тэр архиа л хориглол доо. Өөрөөр хэлбэл, “Мөнхжин-Од” гэдэг компанидаа хариуцлага тооцоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, бүх архийг нь хураагаад авах хэрэгтэй.

Мөн хүнсний дэлгүүрүүдийг энэ компанийн үйлдвэрлэсэн ямар ч нэртэй архийг заруулахгүй байх талаас ажил зохион байгуулах ёстой юм биш үү. Яагаад “Мөнхжин-Од” гэдэг компани чанаргүй, муу архи үйлдвэрлэсний төлөө бусад нь хохирох ёстой гэж. Тийм зүйл байж болохгүй биз дээ. Ер нь таван хүн архинд хордож нас барсан нь Мэргэжлийн хяналтынхан муу ажилласнаас болж байгаа юм гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Яагаад гэвэл “Мөнхжин-Од” гэдэг компани өмнө нь ч гэсэн хууль зөрчиж байсан. 2011 онд энэ компанийг шалгахад,   чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, Онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогджээ.

Дараа нь 2012 онд бас л энэ үйлдвэр “Мөнхжин” нэртэй 6000 ширхэг хуурамч архи үйлдвэрлэн худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлж, хурааж авч байж. Тэр үедээ бас л баахан хууль, журам зөрчсөн. 2013 онд дахиад “Мөнхжин-Од” гэдэг компани хууль зөрчсөн. Улмаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлтийг тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамаанд хүргүүлсэн ч хааж дийлээгүй байгаа юм.

2015 он, дахинд л өнөөх “Мөнхжин-Од”. Энэ онд “Хямд архи” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зохион байгуулж, 10 мянган архи хурааж авч. Шинжилгээгээр тэдгээр архины татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарч байж. Ингээд “Мөнхжин” нэртэй хуурамч архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүү үүсгэн шалгаж эхэлж. Хаа байсан 2011 оноос эхлээд л хуурамч татварын акцтай, хольцтой, хуурамч архи үйлдвэрлэж байсан “Мөнхжин-Од” компани 5 жилийн хугацаанд өнөөх хэргээ дахиад л үйлдсээр байсан. Гэтэл хэн ч тусгай зөвшөөрлийг нь цуцалсангүй, эрүү үүсгээд ч ял оноож чадаагүй бололтой.

Энэ жил өнөөх “Мөнхжин”-гөө “Найрсаг” болгож гаргаж ирээд, таван хүний аминд хүрчихлээ. Энэ хүртэл хэн энэ компанийн эздийн толгойг илээд яваад байв. Мэргэжлийн хяналтынхан, албан тушаалтнууд шүү дээ. Тийм байж одоо “Найрсаг” архинаас таван хүн хордоод нас барчихаар нэг их сүрхий гарч ирээд, архи, шар айраг зарахыг хорьж давхив. Дийлддэггүй “Мөнхжин-Од”-ынхоо эзнийг, эздийг, арыг нь даагаад байгаа албан тушаалтан, эрх мэдэлтнийг л барьж, шалгаж, хорьж, цагдаач дээ. Түүнээс биш архи зарлаа гээд тэд хуурамч архи үйлдвэрлэх, хямдхан зарах, нууцаар худалдахаа зогсоох уу. Өмнө нь ч хэчнээн жил хуурамчаар үйлдвэрлэж, нууцаар зарж байсан. Одоо ч тэр ажлаа хийнэ шүү дээ. Хамгийн сайн хийж чаддаг ажил нь юм чинь.

Сэдвүүд : #Нийтлэл   #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

4 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

4 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

4 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

5 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

16 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

16 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

16 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

16 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

16 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

16 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

16 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах