• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын талд ирснийг 100 хувь дэмжиж байгаа гэв

ОХУ-ын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монгол­росцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбоотойгоор асуудал үүсэх болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын дарга М.Энхболд бүлгийн хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах чиглэл өгсөн гэсэн мэдээлэл түгээсэн. Гэтэл уг мэдээллийг эрх баригч намын бүлгээс албан ёсоор үгүйсгэж, “Эрдэнэт”-ийн 49 хувьд хамаарах асуудлыг намын бүлгээр хэлэлцээгүй гээд өнгөрсөн. Хэдийгээр 49 хувийг төрд эргүүлэн авна, худалдан авалтын асуудлыг шалгах ёстой гэж ярих хүн олон байгаа ч ямар нэгэн баримттайгаар ярьж байгаа хүн цөөхөн байна. Тиймээс учир мэдэх хүмүүсийн хэлээд байгаа шиг үнэхээр улстөрчдийн сонгууль угтсан “шоу” байхыг үгүйсгэх­гүй юм. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа Эрдэнэтийн асуудлаар УИХ-ын гишүүд болоод холбогдох албаны хүмүүс ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

Б.Дэлгэрсайхан: Хэрэлдсээр байтал 49 хувиа гадагшаа алдах нь

/УИХ-ын гишүүн/

-Би “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан. Тайлбараа гаргаад ажлын хэсэгт өгсөн. Надад “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ямар ч ашиг сонирхол байхгүй. Ер нь бол хуулийнхаа дагуу анх авсан эзэндээ энэ 49 хувь чинь буцаж очих ёстой. Хэрэв буцаад оросуудад 49 хувь очлоо гэхэд “Монголчууд хоорондоо хэрэлдээд авч чаддаггүй юм бол бид заавал Монгол Улсад зарах албагүй” гээд гуравдагч оронд зарах асуудал гарах вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй. Тиймээс нэгэнт Монгол Улсын өмч болчихсон байгаа ийм үед дотооддоо эв зүйгээ олоод явах нь зөв гэсэн саналтай байгаа. Мэдээж худалдаа хийхдээ хоёр тал гэрээнийхээ эрх ашгийн хамгаалахын тулд торгуулийн асуудал байгаа. Ер нь монголчууд л юм чинь төр ч бай, хувь ч бай хоорондоо зохицоод, учир зүйгээ олох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хэрэлдсээр байтал 49 хувиа гадагшаа алдах нь. Тухайлбал, нэг компанийн хоёр хувьцаа эзэмшигч хэрнээ нэг нь нөгөөдөө хэлэхгүй юмаа зарчихсан бол нэг хэрэг. Гэтэл нэг нь нөгөөдөө хэлээд байхад нөгөөх нь авахгүй гээд байвал гуравдагч этгээд авчихна. Харин гуравдагч этгээд авчихаар “Өө буруу юм болжээ. Би авна” гэхээр анх зарсан эзэн нь “Уучлаарай би юмаа авлаа” гэдэгтэй л Эрдэнэтийн асуудал адилхан зүйл. Би хувийн хэвшилд насаараа ажилласан хүн. Тэгээд харж байхад хамгийн зөв менежмент хувийн хэвшилд л байдаг. Тиймээс Эрдэнэтийн тухайд ч хувийн хэвшил нь хяналтаа тавиад ирэхээр шахааны бизнес нь үгүй болох байх. Ямар ч тохиолдолд хувийн хэвшил өөрийнхөө юмыг алдахгүй төлөө л ажилладаг шүү дээ.

Н.Номтойбаяр: 49 хувийг төрд зэмшихийг дэмжихгүй

/ХНХ-ын сайд/

-Ер нь хөгжлийн арга замыг хэрхэн тодорхойлох гээд байгаа юм. Мэдээж нэг талдаа хувийн хэвшлийг нэмэгдүүлж, татвар төлөлтийг нэмэгдүүлэх ёстой. Нөгөө талдаа иргэд авлигалгүй амар тайван нийгмийг хүсээд байгаа шүү дээ. Бизнесийн салбарт төр хэдий хэмжээгээр тэр хэмжээгээр авлига, шударга бус байдал үүсдэг. Тухайлбал, хэзээ ч нэг долларын бараа бүтээгдэхүүнийг хувийн хэвшлийн хяналт байгаа тохиолдолд 3-4 долларын илүү нэмүү өртгөөр худалдан авахгүй.

Тиймээс ч хувийн хэвшилд авлига, хээл хахууль юу ч байхгүй шүү дээ. Дандаа төрийн өмчит аж ахуйн нэгж комданиудад л авлига албан тушаалын гэмт хэргүүд байдаг нь үнэн. Тэгвэл энэ асуудлыг өөгшүүлэх гээд байгаа юм уу. Хэрвээ УИХ дээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд эзэмших эсэх асуудал орж ирвэл би “эзэмшихгүй” гэдэг дээр нь кноп дарна. Энэ бол маш тодорхой асуудал. Итгэл үнэмшлийн хувьд би энэ асуудалтай огт нийцэхгүй байгаа.

С.Эрдэнэ: 49 хувь руу хууль бусаар дайрч байна

/АН-ын бүлгийн дарга/

-“Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал яригдахгүй байгаа. Арбитрын шүүхийн шийдвэр гарсан гэсэн мэдээлэл ирээд байна. “Эрдэнэт”-д ил далд бизнесийн шахаа хийгддэг гэдэг. Тиймээс үүнийг шалгах шаардлагатай гэж үзэж байгаа. “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийг иж бүрнээр нь шалгах ажлын хэсэг гаргах саналыг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс гаргаж байна. Нэгдүгээрт, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын талд ирснийг 100 хувь дэмжиж байгаа.

Өмнө нь Монгол Улсын өмч байгаагүй. ОХУ-ын өмч байсан шүү дээ. Тиймээс өөр улсын өмчилж байсан өмчийг Монголын талд шилжүүлж авсан асуудлыг яагаад ч буруутгах арга байхгүй. Зөв алхам гэж харж байгаа. Хоёрдугаарт, 49 хувь дээр ямар нэгэн байдлаар нийтийн эрх ашиг зэргээр малгай өмсгөөд, 49 хувь руу хууль бусаар дайрч байгаа нь өөрөө үндсэн зарчмаа зөрчиж байгаа асуудал юм. Тиймээс ажлын хэсгийн хэлээд байгаа шиг хууль бус гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа бол энэ асуудлыг хуулийн байгууллагаар нь шалгуулах хэрэгтэй. Түүний дараа тэр эзэмшинэ, энэ эзэмшинэ гэж ярих хэрэгтэй.

М.Мөнхбаатар: 49 хувь Монгол Улсын Засгийн газарт биш буцаад ОХУ-ын “Ростех” компани руугаа очно

/Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга/

-Манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт гарсантай холбогдуулан бид байр сууриа илэрхийлэхээр мэдээлэл хийж байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд Засгийн газрын гаргасан тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар манай компанийн хийсэн гэрээ хэлцлийг буцаах, хүчингүй болгох эсэх асуудал яригдсан. Хэрвээ ингэвэл ямар үр дүн гарах вэ гэхээр Монгол Улсад хэзээ ч байгаагүй зүйл гарах гээд байна. Монгол Улсын Засгийн газар 51 хувийг 1993 оноос хойш эзэмшиж байгаа. Өнөөдөр ч эзэмшиж байгаа шүү дээ. Тэгэхээр ОХУ-д байсан 49 хувийг манай компани худалдаж авсан талаар яригдаж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Хэрвээ гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзвэл нэгдүгээрт, 49 хувь Монгол Улсын Засгийн газарт биш буцаад ОХУ-ын "Ростех" компани руугаа буцна. Хоёрдугаарт, ажлын хэсгийн дүгнэлтэд "Ростех" компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш юм шигээр тайлбарласан байна. Гэтэл Засгийн газрын хоорондын тэмдэглэлд 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын УИХ-ын соёрхон баталсан тогтоолоор "Ростех" компани нь ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг албан ёсоор эзэмшиж байгааг Монгол Улсын Засгийн газар, УИХ өөрөө хүлээн зөвшөөрөөд, хуулиараа соёрхон баталчихсан. Энэ тогтоолтой нь та бүхэн танилцаарай.

Гуравдугаарт, ОХУ-ын өндөр технологийн "Ростех" компани руу 49 хувийг буцаахтай холбоотойгоор манай компанийн 400 сая долларын буюу "Ростех" компанид төлсөн төлбөрийг буцааж авах талаар Монгол Улсын Засгийн газарт хандах болно. Түүнчлэн гуравдагч этгээдүүдэд худалдсантай холбоотойгоор 100 сая долларын торгуулийн асууудал байгааг өнөөдрийн ажлын хэсгийн хуралдаан дээр танилцуулсан. Тиймээс үүнийг ч бид Монгол Улсын Засгийн газраас гаргуулж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрэх байх. Мөн энэ хэлцэлтэй холбоотойгоор манай компанийн зүгэс гарсан зардал болоод ирээдүйд олж болох байсан орлого, уг худалдан авалтыг санхүүжүүлсэн хүүний төлбөрийг ч мөн Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж авах хэмжээнд хүрэх юм байна гэсэн ойлголт аваад байна.

Да.Ганболд: Ерөнхийлөгийн сонгуультай холбоотойгоор Эрдэнэтийн асуудлыг дэвэргэж байна

/“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн/

-Эрдэнэттэй холбоотой асуудлаар яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ынхан ашиглаж сонгогчдын сэтгэл санаанд нөлөөлсөн. Удахгүй бид хэдэн сарын дараа Ерөнхийлөгийн сонгуульд орох гэж байгаа энэ босгон дээр асуудлыг дэвэргэж байгаа нь ойлгомжтой. Сонгуулийн босгон дээр янз бүрийн асуудлыг дөвийлгөж ярьдаг. Хувьчлалаас хойш хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд “Монгол зэс корпораци” тодорхой хяналт тавьж эхэлсэн. Хувьчлал хийгдэж байх үед гадаадын хэд хэдэн компани өрсөлдөгчөөр оролцсон. Ямар нэгэн байдлаар худалдан авч чадаагүй. Учир нь ОХУ, Монгол Улсын хооронд нөхөрсөг найрсаг харилцаа байдаг гэдгийг бодолцож Монголын талд худалдсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ наймааг өөртөө ашигтайгаар эргүүлэх сонирхол зарим улс орны аж ахуйн нэгжид байгааг үгүйсгэхгүй байна. Тиймээс тэд ямар нэгэн аргаар энэ наймааг хүчингүй болгож, Монголын талыг буруутай этгээд болгон хувиргаж, өөртөө энэ наймааг ашигтайгаар эргүүлэх сонирхож байж болох. Энэ байдлыг улсад болсон олон хувьчлалаас харсан. Гадаадын компанийн сонирхол татдаг үйлдвэр Монголд олон байхгүй. Харин анхаарлыг нь татаж болох асуудал бол Эрдэнэтийн асуудал  гарцаагүй мөн.  Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанаас товч дүгнэхэд энэ үйлдвэрт даргын нэр бариад ямар нэгэн комданийн бараа шахдаг байсан. Тэгэхдээ зах зээлийн ханшаас 15 дахин нугалж өгдөг бизнес байж болохгүй. Гэтэл өнгөрсөн 5-6 сарын дотор  энэ бизнес асар их хэмжээгээр хумигдсан. Тэгвэл үүнд дургүйцэж байгаа, сонгуульд ялалт байгуулсаны хэрэг нь, утга нь гарахгүй байх шиг байна. Намдаа эсвэл дээшээ, доошоо янз бүрийн мөнгө төгрөг амлачихсан. Үүнээсээ болоод санхүүгийн хувьд хохирч байгаа компани, хувь хүмүүс ийм юм хийгээд байгааг үгүйсгэхгүй. Энэ хүмүүс өнөөдөр ажлын хэсгийн гишүүдэд улс төрийн болон хувийн шахалт дарамтыг үзүүлж, илэрхий бүтэхгүй дүгнэлтүүдийг гаргуулж байгааг бид харж байна.  

Б.Болор: “Эрдэнэт” үйлдвэрийн шахааны бизнес өнөөдөр зогссон

/АН-ын гишүүн, Сангийн сайд асан/

-ОХУ 49 хувиа худалдаж байхад Монгол Улсын Засгийн газар оролцоно гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар 49 хувийг худалдан авах саналаасаа л татгалзсан. Үүнийг би одоо ч зөв шийдвэр гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улс Эрдэнэтийн 51 хувийг эзэмшдэг. Нэмээд 49 хувийг эзэмшсэнээрээ Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь эзэмших нөхцөл байдал үүснэ. Хэрвээ ингэвэл улстөрчдийн саалийн үнээ л болно гэсэн үг.

Сүүлийн 10 гаруй жил саалийн үнээ байсаар ирсэн. Бүр аль ч нам нь засгийн эрх барьж байсан ийм байсаар ирсэн. Та бүхэн захирлуудыг нь харж байгаа байх. Захирлаар нь үеийн үед дандаа улстөрч очдог. Улс төрийн томилгоогоор очсон хүмүүс улс төрийнхөө хүчний төлөө л ажилладаг. Тэгвэл 49 хувийг Засгийн газар аваагүй гэдэг нь энэ зүйлийг л зогсоох юм. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”- ийн ажил доголдоод, асуудал гараад байгаа зүйл байхгүй шүү дээ. Харин ч нөгөө шахаа энэ тэр гэсэн асуудал нь зогсож байгаа байх.

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг бөөн сүр дуулиан болгоод яриад байгаа биз дээ. Энэ чинь хэдэн улстөрчийг л тэжээж байгаа юм. Үнэн шүү. Тэр хүмүүст гаргаж байсан зардал тэр бүгдийг нь хар. Энэ бүх зүйлээсээ салах учиртай. Ингэж гэмээнэ “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллана. “Эрдэнэт” үйлдвэр хэдэн ч улстөрчийг тэрбумтан болгож байсан юм бүү мэд. Хэрэв Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авна, авахгүй гэдэг дээр шийдлээ олохгүй удсан бол, гуравдагч этгээдэд зарсан бол яах вэ.

Өнөөдөр бас л шуугина даа. Энэ бол бөөсний онигоо гэдэг шиг улстөрчдийн олж авсан сэдэв. Сэдэв олж аваад л танай, манай гэлтгүй ярьж байгаа биз дээ. Нэг нөхөр гарч ирээд “Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өг” гээд орилж байна. Тэр 49 хувь чинь ОХУ-ын мэдэлд байсан шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө
Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Хөдөлмөрийн хөлсний доод...
Доналд Трамп хоёр ч чухал албан...

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын талд ирснийг 100 хувь дэмжиж байгаа гэв

Отгонмягмар 2017-02-01

Сэдвүүд : #Банк санхүү   #Шүүхийн танхимаас   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө
Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

9 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

9 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

9 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

9 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

9 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

9 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

21 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

21 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

21 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

21 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

22 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах