Автомашины осол гаргаж, хүний амь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан гэх хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн IV хороо Толгойтын замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч Т-г мөргөж, амийг нь хөнөөгөөд зугтсан байна. Уг хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан “Honda Acty” маркийн автомашины жолооч Ц-г баривчилсан аж.
Энэ тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 216.1-т “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж.
Тиймээс Замын цагдаагийн албанаас жолооч нарыг осол гаргасан ч хэргийн газрыг орхиж, зугтахгүй байхыг анхаарууллаа.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.