• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Золзаяа: Бүсгүйчүүд таргалалтаас айж, эрүүл бус сонголтуудыг хийж байна

Дэлхий дахинд 2017 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн сарыг “Be Bold for Change” буюу “Өөрчлөлтийн төлөө зоригтой бай” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ нь “IC Creative Division” студитэй хамтран АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр “Сайхан бие 2.0” гэрэл зургийн үзэсгэлэнг UB Art Gallery-д нээгээд байгаа. Тус үзэсгэлэнгээр дамжуулан гоо сайхан бол тогтсон, хэвшмэл ойлголт биш болохыг харуулахыг зорьжээ. Энэхүү үзэсгэлэнгийн талаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Д.Золзаяатай ярилцлаа.
 
-“Сайхан бие 2.0” гэрэл зургийн үзэсгэлэнг яагаад гаргах болов. Гоо сайхан гэх тогтсон, хэвшмэл ойлголтыг яагаад эвдэхийг хүссэн юм бол?
-Энэхүү үзэсгэлэн маань хоёр дахь удаагаа гарч байгаа. Өмнө нь 2014 онд гарч байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнг гаргах ямар шаардлага хэрэгцээ байсан гэхээр 800 гаруй эмэгтэйчүүдээс судалгаа авахад 90-95 хувь буюу дийлэнх нь биедээ сэтгэл хангалуун бус байдаг гэсэн хариулт өгсөн. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө биеийн аль нэг хэсэгт тааламжгүй ханддаг гэсэн үг. Гэтэл ийнхүү өөртөө сэтгэл хангалуун бус байдаг байдалд нь хувийн амьдрал болоод ажил мэргэжил, карьерынх нь бүх нөхцөл байдалд нь нөлөөлж байдаг. Уг асуудал зөвхөн Монголд биш. Эмэгтэй хүн өөрийнхөө гадаад байдалд сэтгэл хангалуун бус байдаг байдал нь дэлхий дахинд байдаг асуудал. 
 
-Эмэгтэйчүүдийн гадаад байдалд сэтгэл хангалуун бус байх байдал нь юунаас болоод байгаа гэж харж байна? 
-Энэ юутай холбоотой вэ гэхээр ихэнхдээ өөрт байгаа онцлог байдлаа таашааж, түүнийгээ гэрэлтүүлж чадахгүй байгаатай холбоотой. Түүний оронд ямар нэгэн өөр зүйлтэй өөрийгөө харьцуулаад байдагт учир нь байгаа юм. Тухайлбал, ихэнх бүсгүйчүүд сэтгүүлийн нүүрэнд гарсан фото модел, загвар өмсөгч, дуучин, жүжигчинтэй өөрийгөө харьцуулаад байдаг. Загвар өмсөгч хүн гэдэг бол өөрийн гэсэн онцлогтой, ажил мэргэжилтэй түүнийхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж байдаг хүмүүсийн төлөөлөл байгаа.
 
Гэтэл огт өөр ажил, мэргэжилтэй, тэс өөр биеийн хэлбэр хэмжээтэй эмэгтэйчүүд тэр хүн шиг болох гэснээрээ маш их цаг хугацаа, мөнгө, бие сэтгэлээрээ хохирч байдаг. Үүнээс маш олон бүсгүйчүүд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тухайлбал, биедээ хортой хоолны дэглэм барих, удаан хугацаанд юм идэхгүй явах, өндөр үнэтэй тураах бэлдмэл уух зэрэг нь эмэгтэйчүүдийн гадаад байдалд эерэг гэхээсээ сөрөг байдлаар нөлөөлж байдаг. Тиймээс манай үзэсгэлэнгийн зорилго “Бид бүгд энэ биеэрээ хорвоод ирсэн гэдэг бол энэ л бие цогцосдоо сэтгэл хангалуун аз жаргалтайгаар өөрийнхөө түүхийг бүтээх учиртай юм” гэсэн санааг илэрхийлж буй. Өөрт байгаа гоо үзэсгэлэнгээ мэдэрсэнээр түүнийгээ гэрэлтүүлэх хэрэгтэй.
 
Биеийнхээ аль хэсэг нь сайхан юм, гоё юм түүнийгээ гэрэлтүүлдэг байх ёстой гэсэн үг. Гэтэл бүсгүйчүүд маань одоо өглөө босоод толинд харахдаа “хамраа өндөрлүүлэх юмсан, нүдэндээ давахраа хийлгэхсэн” гэж боддог, хардаг. Магадгүй бүсгүйчүүд маань ингэж боддог, хардаг болоход нөлөөлж байгаа хамгийн том хөшүүрэг нь зар сурталчилгаанууд байж болох юм. Тухайлбал, ямар нэгэн гоо сайханы брэнд бүтээгдэхүүнүүд “Та үүнийг ав, түүнийг ид, үүнийг хэрэглээд энэ бүсгүй шиг болно” гээд эмэгтэйчүүдэд нөгөө хийсвэр дүр төрхийг тулгаж байдаг.
 
Хийсвэр гэсний учир нь зар сурталчилгаанд тоглож байгаа загвар өмсөгч нь ч өөрөө түүнтэйгээ адилхан байхад хэцүү шүү дээ. Тухайн зургийг нь маш их хэмжээгээр янзалж байж зар сурталчилгааны зургийг бүтээдэг. Гэхдээ сурталчилгаагаа хийхдээ “Энэ бүтээгдэхүүнийг аваад хэрэглэчихвэл энэ бүсгүй шиг болно” гээд байдаг. Тиймээс энэ бүхнийг бодож, тунгаагаад өөртөө байгаа гоо сайхнаа гэрэлтүүлээрэй гэдгийг бүсгүйчүүддээ хэлэхийг хүсч байгаа юм. 
 
-Өмнө нь 2014 онд гаргаж байсан үзэсгэлэн мөн ийм сэдэвтэй байсан юм уу?
-Тухайн үед гарч байсан үзэсгэлэнд бүсгүйчүүд өөрийнхөөрөө л зургаа даруулсан. Харин энэ удаад дэлхийн шилдэг 22 уран зургийн бүтээлийг сонгож аваад, түүнийгээ орчин үеийн хэлбэрт оруулсан. Эдгээр бүтээлүүдийг сонгож авах болсон бэ гэхээр тухайн үеийн зураачид, уран бүтээлчид өөртөө сайхан гэж харагдаж байгаа, үзэгдэж байгаа мэдрэмжүүдээ өөрийнхөөрөө илэрхийлж чадсан. Үүнээс үзэхэд бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн гэдэг бол тогтсон хэвшмэл ойлголт болох 90х60х90 гэдэг биш юм гэдгийг ойлгох болно. Энд дэлгэгдсэн бүх бүтээлүүдийг эзэд бүсгүйчүүдийн гоо сайхныг өөр өөр нүдээр харж, байдаг юм шүү гэдгийг илэрхийлж чадсан. 
 
-Үзэсгэлэнгийн зураг дахь моделуудаа яаж сонгов. Ихэнх нь нүцгэн байна. Мэдээж эдгээр бүсгүйчүүдээс нэлээд зориг шаардсан байх?
-Тийм ээ. Нүцгэн зургаа олон нийтэд дэлгэнэ гэдэг амаргүй байх нь ойлгомжтой. Бидний хувьд бүсгүйчүүддээ байнга сургалт явуулдаг. Өөрийнхөө биед сэтгэл хангалуун байх, биеийн гадаад төрх зэрэг цуврал сургалтуудыг явуулдаг юм. Тиймээс сургалтынхаа явцад бүсгүйчүүдтэйгээ ярилцдаг. Яагаад бид биедээ сэтгэл хангалуун байх нь чухал юм. Сэтгэл хангалуун байх нь миний амьдралд хэрхэн нөлөөлдөг гэдгийг мэддэг. Судалгаагаар бүсгүйчүүд гадаад биедээ сэтгэл хангалуун бус үедээ ажлын амжилт үзүүлэлт нь өндөр хувиар буурдаг гэдгийг тогтоочихсон. Тухайлбал, олон хүний өмнө нэг илтгэл тавих байлаа гэхэд илтгэлтэйгээ холбоотой зүйл бодохгүй “Би ямар харагдаж байгаа бол. Тэр хэсэг маань ингэж харагдаж байгаа болов уу” гэх зэргээр шал өөр зүйл боддог.
 
Түүнчлэн их олон цагийг хэн нэгэн шиг болохын тулд зарцуулж, хөгжих боломжоосоо хумсалж байдаг зэргийг бүсгүйчүүдтэйгээ ярилцаж, тэд маань энэхүү энгийн агуулгыг ойлгож, мэдэрдэг. Энэ бүхний үр дүнд бусад бүсгүйчүүдэд ч үүнийг ойлгуулах нь зөв юм байна гэдэг үүднээс энэхүү зоригтой алхмыг хийж, зургаа даруулсан. Түүнээс гудамжинд явж байгаа хэн нэгнийг шууд хөтөлж ирээд л зургийг нь авна гэж байхгүй. Сүүлийн үед өсвөр насны охидын дунд хоолоо идчихээд буцаагаад бөөлжиж гаргах өвчин ч гарч эхлээд байгаа. Учир нь таргалалтаас бүгд айж байна. Тиймээс ч эрүүл бус сонголтуудыг хийж байгаа юм. 
 
-Бүсгүйчүүдийг сургалтад хамруулдаг гэлээ. Магадгүй бүсгүйчүүд маань бидний ярилцлагыг уншаад танай сургалтад хамрагдахыг хүсэх байх? 
-“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ сургалт зохион байгуулдаг. Манайх ням гараг бүрт үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагааны тухайд гэвэл тухай бүрт нь манай фэйсбүүк хуудсанд зарлагддаг. Тиймээс хүссэн бүсгүйчүүд маань манай нээлттэй үйл ажиллагаанд ирж, оролцоод явж болно. Үүнээс гадна жендэрийн тэгш эрхийн төлөө үйл ажиллагаан дотор гэхэд “Жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” зэргээр олон сонирхолтой сургалтууд, ярилцлагууд явагддаг. Түүнчлэн “Залуусын хөгжлийг дэмжих буюу ардчиллын боловсролыг түгээх” хөтөлбөр гээд олон төрлийн үйл ажиллагаа байгаа. Тэр бүгд нээлттэй болдог. 
 
-Энэхүү үзэсгэлэнгийн дараа хийхээр төлөвлөж байгаа ямар ажил байгаа вэ?
-Ойрын үед гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг түгээх чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Хууль батлуулахыг нийгмээрээ шаардсан. Тэгвэл уг хууль иргэн бидний оролцооо ямар байх, бидний эрхийг хэрхэн хамгаалж байгаа юм гэдгийг хүмүүст таниулах болно. Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамтын талаар, нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл түгээх гээд олон ажил хүлээж байгаа. Бэлгийн боловсролын тухайд гэхэд л хүмүүс хоорондоо, эцэг, эх нь хүүхэдтэйгээ тэр бүр яриад байдаггүй. Ийм байхад ерөнхий боловсролын хичээлийг нь хасаад хаячихсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хими, физикийн хичээлийн цагийг нэмээд эрүүл мэндийн хичээлийг хасчихсан.
 
Гэтэл биеийн тамирын багш хүүхдүүдтэйгээ бэлгийн боловсрол яриад зогсохгүй нь ойлгомжтой. Тэгээд ч хүн бүр эрдэмтэн болохгүй. Харин хүн бүр бэлгийн харилцаанд ордог шүү дээ. Ийнхүү эрүүл мэндийн болон бэлгийн боловсролгүй хүн гэхээр бид ирээдүйд ямар иргэн бэлтгэж байна гэдэг нь өөрөө асуудал болоод байгаа. Тиймээс эрүүл мэндийн хичээлийг орхигдуулж огт болохгүй. Бид ч энэ чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байна. 
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
ЕБС-иудад хийсэн шалгалтаар 425...
“Төр, нийгмийн түншлэл-2017”...

Д.Золзаяа: Бүсгүйчүүд таргалалтаас айж, эрүүл бус сонголтуудыг хийж байна

Отгонмягмар 2017-03-22

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

3 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

3 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

3 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

4 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална

4 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

4 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

4 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах