АН-ын бүлэг дотоод сонгуулийн маргаанаа хэлэлцэх үү

АН-ын бүлэг дотоод сонгуулийн маргаанаа хэлэлцэх үү

УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийхээр болсон билээ. Энэ хаврын чуулганаар нэн чухал хуулийн төслүүдээс гадна, 2017 оны улсын төсвийн тодотгол зэргийг хийх юм.

Тухайлбал, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтад хариуцлага хүлээлгэх тухай гэсэн чухал хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм. Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бүлгийн хуралдаанаа хийхээр болжээ.

Бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхой бус байгаа ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, цаашлаад намын дотоод сонгуультай холбоотой асуудлаар байр сууриа нэгтгэх бололтой.

АН-ын дотоод сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараасан, хүнсний талон тарааж санал худалдаж авсан зэрэг асуудал үүссэн бөгөөд нэр бүхий дөрвөн хүнийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээс түдгэлзүүлээд байгаа юм. Тэр дундаа УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын ҮБХ-д Сэлэнгэ аймгаас 1-ээр ялж гарсан асуудлыг өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцэх бололтой. Экс гишүүн С.Баярцогт хэдийгээр сэлэнгэчүүдийн саналыг авч гарч ирсэн ч намын зүгээс түдгэлзүүлээд байгаа юм. Бүлгийн хуралдаан 10.00 цагаас эхлэх бөгөөд мэдээллийн дараа сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөхөөр болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.