Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлан” -г танилцуулах, нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулна. Нээлт Туушин зочид буудлын тавдугаар давхарт Соёмбо танхимд болох бөгөөд 11.00 цагаас эхлэн зохион байгуулах аж.
Тус арга хэмжээний зорилго нь Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлангийн үр дүнг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Нээлтэд УИХ-ын гишүүдээс гадна, НИТХ-ын төлөөлөгчид, Хотын дарга Су.Батболд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын удирдлага, цаашлаад Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон Засаг дарга нар оролцох аж.
Энэ үеэр Хотын дарга Су.Батболд нээлтийн үг хэлэх бол, ЭЗБӨЧСТ-ийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мэлони Линдберг нар мэндчилгээ дэвшүүлэх юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.