АН-ын бүлэг завсарлага авсан шалтгаанаа тайлбарлана

АН-ын бүлэг завсарлага авсан шалтгаанаа тайлбарлана

УИХ-ын чуулган өчигдөр 22.00 цаг хүртэл хуралдаж Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн билээ. Хуралдаан өдөр 15.00 цагт эхлэх байсан ч АН-ын бүлэг бүтэн таван өдрийн завсарлага хүсч буйгаа мэдэгдсэн.

Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг хассан, цаашлаад Валютын сангийн хөтөлбөр нэрийн дор 5.5 тэрбумын зээл авч буйгаа хаана, юунд зарцуулах нь тодорхой бус, ард иргэдийн амьжиргааны гол хэрэгсэл болох приус машины онцгой албан татварыг 100 хувь хөнгөлж байсныг 50 хувь болгох зэргээр төрийн тансаглалыг биш түмний халаасыг тэмтэрсэн маш олон ноцтой асуудлыг УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол нэрийн дор хэлэлцэж байгаад АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандсан юм.

Тийм ч учраас энэ асуудлыг хэлэлцэх хүсэлтэй гэдгээ илэрхийлж тав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга цаг хугацаа давчуу учраас өгөх боломжгүй хэмээн мэдэгдэж, гурван цагийн завсарлага өгсөн юм. Улмаар орой 19.00 цагаас УИх-ын чуулган хуралдаж төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна. Хэвлэлийн хурлыг өчигдөр 16.00 цагт хийхээр товлосон ч цаг хугацаа давчуу байсан учраас хойшлуулж өнөөдөр болгосон юм. Мөн УИХ-ын чуулганы хуралдаанд АН-ын бүлгийн танилцуулсан дүгнэлтийг та манай сайтаас уншаарай. Бүлгийн дүгнэлтийг энд дарж уншина уу.

“Албан тушаалтнууд бүсээ чангална гэсэн Ерөнхий сайдын үг цуурай болон замхарлаа"

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.