Төсвийн тодотгол өнөөдөр гуравдугаар хэлэлцүүлгээ давна

Төсвийн тодотгол өнөөдөр гуравдугаар хэлэлцүүлгээ давна

Өнөөдөр Төрийн ордоны Их Эзэн Чингис хааны танхимд 09.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан болно.

Өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийх бол Төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлэг, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.

Харин дараа нь УИХ-ын чуулган хуваарь ёсоор хуралдаж, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэд үндэслэн төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийх юм. Мөн 2018-2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг ч хэлэлцэхээр товложээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.