АН-ын бүлэг мэдээлэл өгнө

АН-ын бүлэг мэдээлэл өгнө

Өнөөдөр Төрийн ордонд хоёр намын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Мөн өнгөрөгч долоо хоногт хэлэлцэж баталсан 2017 оны төсвийн тодотгол, 2018-2019 оны төсвийн төслөөс гадна оффшор бүсэд данс эзэмших асуудлыг хориглосон хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэх аж.

АН-ын бүлгийн хуралдаан өглөө 10.00 цагаас эхлэн хуралдсан бөгөөд 12.00 цагт бүлгийн хурлын мэдээллийг сэтгүүлчдэд өгөх аж. Хэвлэлийн хурлыг Бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар хийх юм байна. Харин Ардын намын бүлэг хэзээ мэдээлэл өгөх нь тодорхойгүй байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.