Манай улс ОУВС-ийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт” хамрагдаж буйтай холбоотойгоор хүүхдийн мөнгийг хасах шийдвэр гаргасан. Ингэхдээ нийт хүүхдийн 40 хувьд нь л мөнгө өгөх бөгөөд үлдсэн 20 хувь хүнсний талон, цаана нь үлдэх 40 хувийг хангалуун амьдралтай гэж үзээд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар шийдвэрлэсэн.
Тэгвэл ХНХ-ын сайд Н.Номтойбаяр 2017 онд хүүхдийн мөнгийг хэвийн олгох талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “Орон даяар өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааг хийгээд дууслаа. Судалгааны дүнг үндэслээд шинээр мэдээллийн нэгдсэн сан үүсгэсэн. Ингэснээр хүүхдийн мөнгө урьд урьдынхаас илүүтэй зорилтот бүлэгтээ буюу хэрэгтэй айлдаа очих гэж байна.
Энэ мөнгө халамжийн сангаас гарна. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 2017 онд хүүхдийн мөнгийг олгодгоороо олгоно. Харин 2018 онд судалгаанд хамрагдсан нийт өрхийн 40 хувь буюу 298 мянган айлын 521907 хүүхдэд олгохоор байна” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.