МАХН-ын Бага чуулган өнөөдөр нэр дэвшигчээ эцэслэх нь

МАХН-ын Бага чуулган өнөөдөр нэр дэвшигчээ эцэслэх нь

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сонгуулийн Ерөнхий  хороо бүртгэж аваагүй билээ. Татгалзсан шалтгаанаа тэд хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. /ЦЕГ-ын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа энэ оны наймдугаар сарын 2-нд дуусна/

Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй гэж үзжээ. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан билээ.

Тиймээс МАХН-аас нэр дэвшүүлэх дараагийн хүний нэрийг СЕХ-д өргөн барихаар болсон байна. Хуулийн дагуу нэр дэвшигчийг намын Бага чуулганаар оруулж тодруулах ёстой. Тиймээс МАХН Бага чуулганаа өнөөдөр 14.00 цагаас хуралдуулахаар болжээ.

Тус намын хоёр дахь хувилбар нь хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар байгаа юм. С.Нарангэрэл хуульчийн хувьд өчигдөр нэр дэвших хүсэлтээ намын удирдлагууддаа албан бичгээр хүргүүлсэн билээ. МАХН ямар шийдвэр гаргахаас шалтгаалж СЕХ маргааш нэр дэвшигчдийг эцэслэн олон нийтэд зарлах учиртай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.