СЕХ, цагдаа, эрх баригчдыг хууль зөрчихөө таслан зогсоохыг шаардав

СЕХ, цагдаа, эрх баригчдыг хууль зөрчихөө таслан зогсоохыг шаардав

“Хууль хүчний байгууллага эрх баригчдад үйлчилж байна” гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдлээ. Тодруулбал, төрийн байгууллагын албан хаагчдыг зугаалгад явуулах нэрээр хөдөө авч явж байна.

Ийм маягаар зугаалгад явж байсан  автобус осолдож, олон эмч гэмтэж, өнөөдөр гэмтлийн эмнэлэгт хэвтэж буй аж. Мөн АН-ын сонгуулийн сурталчилгаанд явсан ухуулагч нарыг зарим хөдөө, орон нутагт баривчлаад эхэлжээ. Улмаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгаанд явахгүй байхыг тулган шаардаж гэнэ.

Энэ мэтээр эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлийг цагдаагийн байгууллага харин хамгаалж буй аж. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, цагдаагийн байгууллага, эрх баригчид хууль зөрчиж, увайгүй аашлахаа таслан зогсоохыг Ж.Батзандан гишүүн хүсч байна.     

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.