Ж.Батзандан гишүүн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

Ж.Батзандан гишүүн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

УИХ дахь АН-ын бүлэг хэд хэдэн асуудлаар хуралдсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн чухал сэдвийг хөндөж, сонгуультай холбоотой элдэв янзын өдөөн хатгалга, турхиралтад иргэдээ өртөхгүй байхыг уриаллаа.

Тухайлбал, зарим улстөрийн нам хүчин иргэдээ сонгуульд оролцохгүй байхыг, зарим нэг улстөрч цагаан хуудсаар саналаа өгөөрэй гэж уриалж буй нь хуулиар хориглогдсон зүйл гэдгийг сануулсан юм. Энэ нь сонгуулийн ирц бүрдэхгүй байх, улмаар дахин сонгууль өгөхөд нөлөөлөх хүчин зүйл. Тиймээс долдугаар сарын 7-нд сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо баталгаажуулах хэрэгтэй.

Нэг удаа сонгууль явуулахад 20 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ мөнгөөр 20 цэцэрлэг, сургууль барих боломжтой. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байж, иргэд хэн нэгний “Саналаа битгий өг”, “Цагаан хуудсаараа саналаа өгөөрэй” гэсэн өдөөн хатгалгад авталгүй сонголтоо мэргэн хийж, харин зарим улстөрч болоод нам хүчнүүд хуулийн дагуу сонгуульдаа шударга өрсөлдөх хэрэгтэй юм.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.