Ж.Батзандан: Тагнуул цагдаа чинь улстөрчдийг талцуулж хувааж эхэллээ

Ж.Батзандан: Тагнуул цагдаа чинь улстөрчдийг талцуулж хувааж эхэллээ

Шадар сайдаа тагнаж чагнасан гэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байсан УИХ-ын чуулганыг нээлттэй горимд шилжүүллээ. Ээлжит бус чуулганыг нээлттэй горимд шилжүүлсний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.

Ё.Баатарбилэг: АН-тай хамтарч Засгийн газраа унагах гэж байгаад харамсч байна. Энэ богино зайн улс төр битгий байгаасай. Хямрал руу битгий түлхээсэй.

О.Содбилэг: Ард түмэн бидэнд итгэл үзүүлсэн. 65 гишүүнтэй бид улс орны амьдрал хэцүү үед төрийн эрхийг авсан. Гэтэл ажлаа эхлүүлж, хямралаас гаргана гээд явж байхад Засгийн газраа огцруулахаар боллоо.

Засгийн газрыг огцруулах нь буруу. Хариуцлага тооцох хүмүүст бид хариуцлага тооцсон. Засгийн газраас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, тогтоол хэрэгжиж эхлэх гэж байхад огцруулах нь сөрөг нөлөө үзүүлнэ. Гадаад талд ч гэсэн итгэл алдарч байна. Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад ирэхээ больж байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар УИХ тогтоол гаргасан. Монголын иргэддээ хувьцааг өгөхөөр болсон. Маш том амлалт өгсөн. Гэтэл энэ ажил юу болох вэ гэдэг нь бүрхэг болж байна. Сонгуультай холбож Засгийн газраа огцруулж болохгүй.

Ж.Батзандан: 65 суудалтай МАн Засгийн газартай хариуцлага тооцохоор болсон. огцруулах эрх нь МАН-д байгаа. Энэ Засгийн газар байгуулагдахад би хэлж байсан. Тагнуултай улс төр байж болохгүй шүү гэж хэлсэн. Тагнуулын даргаа солиорой гэж хэлсэн. Гэтэл монголын улстөрчдийг талцуулдаг, хуваадаг зүйл рүү явлаа. Элбэгдоржийн үед энэ эхэлсэн. Элбэгдоржийн найзууд хөгжүүлсэн. Энэ Засгийн газар өр нэмэхгүй, татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл нэмсэн. Тэтгвэрийн нас нэмэхгүй, хүүхдийн мөнгө хасахгүй гэснээ хассан, насыг нэмнэ ээ гэж оруулж ирсэн. Эргэж хургасан олон шийдвэр гаргасан. Тагнаж чагнасан асуудал ноцтой шүү дээ. Шадар сайдаа тагнаж чагнасан гэх асуудал яригдлаа. Ерөнхий сайд нь тагнаагүй гэж Дэд хороо хуралдлаа. Шүүхээр шийдвэр гараагүй байхад бие биенээ битгий буруутга. Шүүхийн шийдвэр гарсны дараа

Эрдэнэтийн 49 хувийг шийдэж өгөөч гэж мөн ч их хүссэн. Гэтэл шийдвэр гаргаагүй. Дубайн гэрээг засч залруулна гэсэн гараа ер хөдөлгөсөнгүй. Ажил хийхгүй байна. Тавантолгойн гэрээтэй бөөн маргаан байгаа. Засгийн газрын гишүүн нь ороод суучихсан гомдол ирсэн. Засгийн газрыг өгсөн концесс бидний өмнө байна. Энэ концессыг Н.Алтанхуягийн Засгийн газар өгсөн гэсэн. Гэтэд бүгдийг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар өгсөн байна шүү дээ. Ж.Мөнхбатын өмнөх эхнэрийн ахын компани, Н.Номтойбаяр, С.Бямбацогтын компаниад өгсөн байна. Өчнөөн сургууль цэцэрлэг барих мөнгийг та Засгийн газрын сайдууддаа өгсөн байна шүү дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.