УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга нарыг хэлэлцэн, баталлаа.
Гишүүд асуулт асууж үг хэлсний дараа санал хураалт явуулснаар олонхийн саналаар:
Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.ЭНХБАЯР,
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны дарга- Л.ЭНХ-АМГАЛАН,
Өргөдлийн байнгын хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ,
Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР,
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД,
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ТЭРБИШДАГВА,
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД,
Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.ГАРАМЖАВ нарыг томиллоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.