Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал руу дөрвөн чиглэлээс автобус явна
Чингис хаан олон улсын нисэх буудлын нээлт болох гэж байна. Тодруулбал, "МИАТ" ТӨХК-ийн Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг долдугаар сарын 4-ний өдөр Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал дээр газардахаар болжээ. Үүнтэй холбогдуулан шинэ нисэх буудлын нийтийн тээвэр автобусны маршрутыг танилцуулав.
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг нисэх буудлын лавлах 1900-1980-аас лавлаарай.
Нийтийн тээврийн маршрутын хувьд Буянт-Ухаа нисэх онгоцны буудал – Чингис хаан нисэх онгоцны буудал, Драгон төв – Чингис хаан нисэх онгоцны буудал, Дүнжингарав худалдааны төв – Чингис хаан нисэх онгоцны буудал, Төмөр замын вокзал – Чингиас хаан нисэх онгоцны буудал гэсэн дөрвөн сонголт байх аж.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжуудаас бүрдсэн иж бүрэн цогцолбор гэнэ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.