Бажи: 8 саяар эмчлээд байсан гэсэн эм тариа чинь 250к болчлоо шд
"Люмино" хамтлагийн дуучин Б. Батхишиг /Бажи/ өөрийн цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "За ёстой уучлаарай гэхдээ нээрээ хэлэх муу үг алга, Энэ өвчин хамгийн анх гарсан манай урд хөрш 1.4 тэрбум хүн амтай шүү !!! 91 мянган хүн нь өвдсөн байхад 3 сая гаран л хүн амтай манай улс 100 мянга гараад явчихлаа !!!
Энд улс төрчид эрх баригчидаа өмөөрөх хүн байна уу ??? Бид нарт дотооддоо халдваргүй өвчинд бэлдэх 10 сар байсан нь үнэн өвчин гарахад юу бэлдсэн байсан бэ ? Эрх баригчид маань энэ хугацаанд 3 удаагийн сонгууль л хийлээ, намрын орон нутагийн сонгууль хийгээд бүгд анхаарлаа алдаад дотооддоо халдвар дэгдсэн бүгд мэдэж байгаа !!!
Тэгээд улс орны ард иргэд чинь ийм байхад яагаад ахиад сая сонгууль хийв, 8 саяар эмчлээд байсан гэсэн эм тариа чинь 250к болчлоо шд , тэр их мөнгө тусламж зээлээр авсан яг хаачиваа ??? Гадаадаас ирсэн бүх хүмүүс өөрсдөө хорионд байх мөнгөө төлж байсан шүү !!!
Мэдэхгүй нээрээ ойлгохгүй байна шүү , ямар улсын удирдагчид нь 1.4 тэрбум хүнтэй ард түмэнээ асуудалгүй авч яваад хамгаалж чадаад ямар нь 3 хан сая ард түмнээ аз жаргалтай байлгаж чадахгүй байна нэг бодоод үзээрэй …
Яг ийм алдаа гарсан бол өөр улсуудад засгийн газар нь огцрох битгий хэл УИХ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчихсон байгаа шүү !!!
Тэр 26 дугаар хороог 3 хоног хориход яалааа санаж байна уу ??? Засаг дарга нь ирээд тв нүүд ярилцахад эмнэлэгийн машинууд нь зүгээр гүүр 2-3 тойрч ахиж орж гарч гал коммандын машин ч ирээд л ариутгалын машинууд ажиллаж байсанаа тв явсаны дараа зүгээр л бүгд огт байгаагүй юм шиг алга болсоныг нь би болон маш олон хүн нүдээрээ тэр үед харсан, ингэж бүр зохион байгуулалттай жүжиг шиг зүйл хийж ард түмэнээ доромжилж болох уу ???
Ихэнх мундаг залуус эх орноосоо явахын мөрөөдөл болж байна шд ингэж амьдруулж бол болохгүй шүү … Өөрсдийн эрх ашигийн чинь дээр ард түмэн улс эх орны ашиг хамгийн түрүүнд байх ёстой шүү эрхэм эрх баригчидааа !!!!!" хэмээжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.