Х.Цагаанбаатар: Би ч гэсэн хөлөндөө байгаа хоёр шүрүпээ авахуулаад ахиад өрсөлдөхийг хүсэж байна

Х.Цагаанбаатар: Би ч гэсэн хөлөндөө байгаа хоёр шүрүпээ авахуулаад ахиад өрсөлдөхийг хүсэж байна
Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тамирчдын бэлтгэлийн талаар өөрийн цахим хуудсандаа оруулжээ. Тэрбээр
 
"Ялж ялагддаг хорвоо, дусал хөлсний үнэ цэнийг мэдэхгүй утасны цаанаас уран донгодоод байгаа хөхөө нар минь, 
 
Өөртөө өдөрт ядаж 20 минут зарцуулж хөлсөө гаргачихаад олон юм яриарай. 
 
Тэр үед дусал хөлсний үнэ цэнийг мэдрэх болно. 
 
Тамирчин хүн Амжилтанд хүрэхийн тулд Олимпын Эрх авахын тулд ямар их хэцүү бэрх замыг туулдаг гэдгийг мэдэхгүй байж, ганц удаа зурагт үзчихээд олон юм ярьж тамирчидаа муулах шаардлага байхгүй шүү. 
 
Хүн болгонд спортоор хичээллэж тэмцээн уралдаанд оролцож, Олимпын оноо цуглуулж, Олимпын их наадамд оролцох Эрх нь нээлттэй байгаа шүү. 
 
Хэн ч та нарыг хориогүй, Ардчилсан нийгэм учир өрсөлдөөд ялсан нь Эрхээ авсан нь Олимпод явдаг жамтай. 
 
Би ч гэсэн хөлөндөө байгаа хоёр шүрүпээ авахуулаад ахиад өрсөлдөхийг хүсэж байна" хэмээжээ.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.