Г.Ёндон: Засгийн газар шатахууны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна

Г.Ёндон: Засгийн газар шатахууны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна
Шатахууны үнийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны удирдлагууд, мэргэжилтнүүд, шатахуун импортлогч ААН-ийн төлөөлөл оролцож байна. 
 
Өнгөрсөн сарын 30-нд АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2100 төгрөг болж өссөн юм. Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон юм. Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өслөө.  Мөн дизель түлш нэг литр нь 2290 төгрөгөөс бүх шатахуун түгээх станцад 2490 төгрөг болсон юм.   
 
Хэлэлцүүлгийг нээж УУХҮ-ийн сайд Г.Ендон дараах мэдээллийг өглөө: 
 
-Манай улсад шатахууны жижиглэнгийн үнийн 70 хувийг хилийн үнэ бүрдүүлдэг.  Хилийн үнэ өссөн тул шатахууны үнэ өслөө. ААН-үүд ямар байдалд байгаагаа ярих байх. АИ-92 бол өргөн хэрэглээний шатахуун тул бид ААН-үүдээс үнээ нэмэхгүй байхыг удаа дараа хүссээр ирсэн. Иргэдийн 60 хувь нь  вакцинжуулалтаа хийлгэсний дараа үнэ нэмэх зөвшилцөлд хүрсэн юм. ААН-үүд ашиг олох ёстой. Тэд ажилчдаа цалинжуулах үүрэгтэй. Гэтэл нэгдүгээр сараас литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж ирсэн.  Энэ байдал удаан үргэлжилбэл шатахууны хомстол үүсэх эрсдэл байсан тул үнийг шат дараатай нэмлээ. Та бүхний асуултад  хариулахад бэлэн байна.           
 
ААН-үүд үүдээ нээсэн тул шатахууны үнийг нэмэх цаг болсон. Төр засаг үнэд хяналт тавьдаг ч үнийг тогтоодоггүй. Өнгөрсөн хугацаанд бид ААН-үүдэд ямар ч санхүүжилт, татаас олгоогүй юм шүү. Төрөөс мөнгө өгснөөр ААН-үүд үнээ нэмээгүй гэх буруу ойлголт байна. Дархлаажуулалт үр дүнд хүрээгүй бол байдал үнэхээр хэцүү байх байв.      
 
Цар тахлын улмаас дэлхийн олон оронд иргэдэд бэлэн мөнгө тараасан. Гэхдээ тэдгээр улсуудад өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй. Харин манай улсад өсдөг онцлог байсаар байна. Мөн өнөөдөр манайх шиг иргэд нь чөлөөтэй зорчиж буй улс алга. Сар бүрд 100 төгрөгөөр шатахууны үнийг нэмсэн бол бусад барааны үнэд нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн тул хоёр удаа тус бүр 300 төгрөгөөр өсгөсөн юм.      

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.