МАН-ын бүлэг дөрвөн чиглэлд анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ

МАН-ын бүлэг дөрвөн чиглэлд анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ

УИХ дахь МАН-ын бүлэг 2021 оны намрын чуулганы анхны хурлаа хийлээ. Тус бүлэг хурлынхаа шийдвэрийн талаар мэдээлэл хийхгүй байхаар шийджээ. Бүлгийн хурлаар энэ намрын чуулганаар хэлэлцэх 72 хууль, тогтоолын төслийн талаар ярилцаж, нэн тэргүүнд анхаарч ажиллах дараахь дөрвөн чиглэлд санал солилцсон байна.

  1. Цар тахлыг даван туулах, эдийн засгийг сэргээх
  2. 2022 оны төсөв
  3. 2019 онд батлагдсан ҮХНӨ-ийн хүрээнд эрх зүйн орчин бий болгох,
  4. 2020 оны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байсан юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж ирэх даваа гаригт Ерөнхий сайдын мэдээлэл сонсож, цагийн үеийн асуудлаар ярилцаж, 2022 оны төсвийг нэг бүрчлэн хэлэлцэхээр болжээ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.