Сонгуулийн ирц Сонгинохайрхан дүүрэгт 3.58, Хэнтий аймагт 2.65 хувьтай байна

Сонгуулийн ирц Сонгинохайрхан дүүрэгт 3.58, Хэнтий аймагт 2.65 хувьтай байна

УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагт болно. Хэнтийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-д бүртгүүлсэн юм.

СЕХ-ны мэдээлснээр одоогийн байдлаар Хэнтий аймагт сонгогчдын ирц 2.65 хувьтай байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 3.58 хувьтай байна. 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 50,747 бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн үндсэн сонгогчийн тоо 113,934 юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.