Х.Болорчулуун: Ард иргэддээ газар, газрын вакцинаар туршилтын туулай болгоод шахчихлаа

Х.Болорчулуун: Ард иргэддээ газар, газрын вакцинаар туршилтын туулай болгоод шахчихлаа

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

“Ковид дэгдэхийн өмнө монголчууд хүнд ханиад хүрсэн. Үүнийг бол би ковид байж гэж боддог юм. Тэр үед техник, технологи сайн хөгжөөгүй байсан байх. Гэтэл вакцин хийж, их мөнгө зарсан. Хөдөө вакцин хийж эхэлснээс хойш л халдвар гарч эхэлсэн. Хөдөө жаахан даарчихад л эерэг гарчихаж байна. Дотроосоо гараад байгаа байхгүй юу.  Бид нар Ард иргэддээ газар, газрын вакциныг туршилтын туулай болгоод шахчихлаа. Манай хүү тусаад, гурван өдөр сүү хөөрүүлээд л, тарваган шийр уухад эдгэчихсэн байна” гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

“Вакцинжуулалтын үр дүн маш сайн байгаа. Та бас хамаагүй ингэж ярьж болохгүй байх аа”.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.