Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд /2021.10.15

Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд /2021.10.15

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

  • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-нд ирүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ
  • Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2020.12.08-нд ирүүлсэн, хаалттай/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.