Монгол Орны өнцөг булан бүрээс “Онц Их Хурал”-ын төлөөлөгчид Улаанбаатар хотын зүг хөдөлж эхэллээ

Монгол Орны өнцөг булан бүрээс “Онц Их Хурал”-ын төлөөлөгчид Улаанбаатар хотын зүг хөдөлж эхэллээ

10-р сарын 30, 31-ны өдрүүдэд Улс орон даяар АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт хоёр зуун мянган гишүүний төлөөлөл 1318 төлөөлөгч 11-р сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-д оролцон хуралдаж намдаа үүссэн дотоод асуудлыг шийдвэрлэх юм. Монгол орны алс баруун хязгаар болох Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын 7000 гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болон Их хурлын төлөөлөгчдөөр сонгогдсон 25 төлөөлөгч “Онц Их Хурал”-даа оролцохоор Улаанбаатар хотын зүг хүлгийн жолоо залжээ. Тэд Их хурлын хамгийн холын төлөөлөгчид бөгөөд Баян-өлгий аймгаас Улаанбаатар хот хүртэл хуралдаа оролцохоор 1760км зайг туулах юм. Намынхаа эв нэгдэлд дуу хоолойгоо илэрхийлэхээр хүрэлцэн ирж буй Баян-Өлгийчүүддээ талархал илэрхийлэе!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.