Б.Жавхлан: ХААН банктай холбоотой асуудлаар Монголбанк олон нийтэд яаралтай мэдээлэл өгөх ёстой

Б.Жавхлан: ХААН банктай холбоотой асуудлаар Монголбанк олон нийтэд яаралтай мэдээлэл өгөх ёстой

Сангийн сайд Б.Жавхлан ХААН банкны хувь эзэмшил өөрчлөгдсөнтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "ХААН банкны асуудлыг онцгой анхаарах ёстой. Ний хүн амын 80, 90 хувь нь энэ банкинд данстай. Энэ банкинд барьцаа хөрөнгөө тавиагүй иргэд ч гэж бараг байхгүй. Тиймээс энэ банкны хувьцаа эзэмшигч, эздийн хөдөлгөөн олон нийтэд 100 хувь ил байх ёстой. Мөн Төв банк үүнийг нь хяналтандаа байлгаж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Гадаадад байгаа эзэмшигчид нь хоорондоо эзэмшлийн хувиа худалдсан бол хуулиараа Монголбанк эцсийн өмчлөгчийг нь олж тогтоож, зөвшөөрөл олгох ёстой. Хэрэв ийм зүйл болсон бол Монголбанк олон нийтэд яаралтай мэдээлэл өгөх ёстой. Хувь нь шилжсэн бол худалдаж авсан хөрөнгө мөнгө нь хууль ёсных мөн эсэхийг шалгаж зөвшөөрөл өгдөг. Тиймээс Төв банк л тодорхой мэдээлэл өгнө" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.