Д.Тогтохсүрэн: Намрын чуулганыг энэ сарын сүүлээр завсарлуулна

Д.Тогтохсүрэн: Намрын чуулганыг энэ сарын сүүлээр завсарлуулна

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж байна. Хуралдах ёстой ажлын 75 хоног нь энэ сарын дундуур дуусна. Тиймээс нэгдүгээр сарын сүүлээр намрын чуулганыг завсарлуулахаар төлөвлөж байна. Завсарлахаас өмнө хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төслүүд бий. Тухайлбал, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг батлахаар төлөвлөж байна. Уг хуулийн төслүүдийг улам боловсронгуй болгох зорилгоор бүлгээс ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж ажиллана" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.