ГХЯ: ОХУ-ын Элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлнэ

ГХЯ: ОХУ-ын Элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлнэ

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны фэйсбүүк хуудсаараа "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн мэдээлэл нийтэлсэн нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байна. 

Өөрөөр хэлбэл, гадаад улсын элчин сайдын яам тусгаар улсын иргэд, улстөрийн нам хүчинд хандаж анхааруулга гаргасан нь дипломат ёсонд нийцэхгүй гэж олон нийт үзэж буй. Ардчилсан намын зүгээс ч дээрх анхааруулгыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ. 

Энэ талаар Гадаад харилцааны яам ямар байр суурьтай байгааг тодруулахад "Энэ асуудлыг ГХЯ анхааралдаа авсан. ОХУ-ын Элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлнэ" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.