Б.Жавхлан: Онгоцоор сая гаруй ам.доллар авч явсан тохиолдол гарсан

Б.Жавхлан: Онгоцоор сая гаруй ам.доллар авч явсан тохиолдол гарсан

Улсын Их хурал Засгийн газраас өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан ОХУ, Украины асуудал эхэлснээс хойш манай улсаас их хэмжээний ам.долларыг зохион байгуулалттайгаар гаргасан тухай мэдээлэл өглөө.

Тэрээр "Онгоцоор нэг удаа сая гаруй ам.доллар гаргасан тохиолдол гарсан. 10 хүнд 100 мянга 100 мянгаар нь хувааж өгч мэдүүлэг бөглүүлээд хил гарсныхаа дараа хураагаад авчихсан. Нэг сая ам.доллароор ганзагын наймаа хийнэ гэж байхгүй. Энэ бол ОХУ-д ам.доллар, рублийн савлагаа үүссэнтэй холбоотойгоор зохион байгуулалттай хийсэн валютын урсгал гэж харж байгаа" гэлээ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.