ЗГ: Хувийн хэвшлийн ажилчдын НДШ-ийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгоно

ЗГ: Хувийн хэвшлийн ажилчдын НДШ-ийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсан. Мөн Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарын хамт мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шатахууны үнийг тогтвортой барих зорилгоор шатахуун импортлогчдод валютын дэмжлэг үзүүлнэ. Монголбанктай хамтарч шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин үүслээ. Энэ багц арга хэмжээнд ойролцоогоор 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж байгаа, манай улсад 1000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан.

Хоёрдугаарт, хууль батлагдсанаар шатахуунаас гадна гурил, махны үнийг тогтоон барих боломж бүрдлээ. Энэ хүрээнд нөөцөд байсан улаанбуудайг ААН-үүдээс худалдаж авна. Мөн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татвар таван хувь байгааг 2022 он дуустал тэглэнэ. Дотооддоо ургамлын тос үйлдвэрлэгчдийг татвараас чөлөөлнө. Хүнс үйлдвэрлэгчдэд нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, төрөөс хүүгийн татаасыг нь олгоно. Энэ саналаа УИХ-д өргөн барьж ирэх долоо хоногоос хэлэлцүүлж эхэлнэ" гэлээ.

Мөн "Нийгмийн даатгалыг шимтгэл, НӨАТ-тай холбоотой иргэдийн шаардлагууд байна. НДШ-ийг бууруулах тухай шаардлага иргэдээс ирсэн. НДШ-тэй холбоотой багц асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотой асуудлыг үе шаттай авч үзэх шаардлагатай. Тус санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөг шаардлагатай. Энэ асуудлыг өнөө маргаашгүй шийдвэрлэх боломж бага. 2022 он дуустал төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-үүдээс бусад байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал сар бүр буцаан олгохоор шийдвэр гаргаж байна" хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.