Д.Тогтохсүрэн: Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй

Д.Тогтохсүрэн: Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй

УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэн асуулын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрээр "Өнөөдрийн бүлгийн хурлаар, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгын ачлагатай холбоотой асуудалд их хурлаас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзсэн. Үүнийг Засгийн газар тогтоол гаргаад явах боломжтой. Учир нь өнөөдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай болон бусад хуулиар Засгийн газар овоолгыг ашиглах боломж байна гэж үзсэн. Өмнө нь хэд хэдэн компани овоолог ашиглаж байсан. Эдгээрийн зөвшөөрлийг Засгийн газар өгч байгаа юм билээ. Тийм учир Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг Засгийн газар шийдвэрлээд явах боломжтой асуудал учир УИХ-аар оруулах шаардлагагүй гэж бүлэг үзсэн. 

Хоёрдугаарт, Боловсролын ерөнхий хуулийн асуудлаар анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Боловсролын таван хууль УИХ-д өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэсэн. Ажлын хэсэг гараад, ажиллаж байгаа. Тиймээс өнөөдөр Боловсролын багц хуулийн явц, тэр тусмаа Боловсролын ерөнхий хуулийн концепци нэг бүрийг бүлгийн хурлаар яриад, тодорхой шийдэлд хүрч байгаа. Ажлын хэсгийн шинэчилж байгуулж байгаа. Олон дэд ажлын хэсэг байсныг татан буулгаж, нэг ажлын хэсэгтэй болгосон. Мөн Хүмүүнлэг боловсролын хуулийн ЕБС-ийн хуультай нэгтгэх шаардлагатай гэж үзэж байгаа. Харин Судалгааны их сургууль гэдгийг Их дээд сургуулийн тухай хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн. Бусад хэд хэдэн хуулийн концепцитэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцлээ" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.