УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн ирэхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан  нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нууцын зэрэглэлтэй саналыг УИХ-д илгээсэн. Уг асуудлыг өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хаалттай хэлэлцсэн бөгөөд өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэв. . 

Төрийн нууцад хамаарах асуудал биш учир нуугаад байх юу байх вэ. Нээлттэй хэлэлцэж болох эсэх хуулийн ямар зохицуулалт байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар тодруулсны дагуу УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тайлбар өгсөн юм. 
Тайлбарт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.2 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг хаалттай горимоор хэлэлцэнэ гэж заасан. 

Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэхээр заасан. Тэгэхээр уг асуудал Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцын зэрэгтэй орж ирсэн учир хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. 

Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой албаны нууцтай холбоотой асуудал учир хаалттай хэлэлцэхээр тогтлоо. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.