Х.Нямбаатар: Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ

Х.Нямбаатар: Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

Тэрбээр "Энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-аас Нийслэлийн прокурорын газарт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн. Өнөөдөр НПГ-аас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байна. Иймд хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдөн, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрэлдэж байна.

Хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх саналаа прокурор цагдаагийн байгууллагаас гаргахаар бэлдэж байна. Энэ ажлыг хэсгийг Эрүүгийн цагдаагийн дарга Т.Сүхболд ахалж ажиллана.

Үйлдэл, холбогдол гаргахгүй байх маш том кейс боллоо. Хүчээр хэлмэгдүүлж, хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж ял оногдуулан асуудлыг үргэлжүүлж шалгана. Улстөрийн зорилготой энэ аллагыг хэн зохион байгуулав гэдгийг хэрэг хуучирдаггүй тул хууль хяналтын байгууллага үргэлжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулна.

Өмнө нь мөн ийм тохиолдол гарч байсан тухай ярилаа. Тухайлбал, иргэн н.Эрдэнэ-Очирт цаазаар авах ял оногдуулж, эргэж цагаадаж байсан. Энэ хүн олон жил мөрдөн шалгагдаж, хоригдож байсан хугацааныхаа нөхөн төлбөрийг төрөөс гаргуулж байлаа. Мөн Дарханы Уранчимэг нарт холбогдох хэрэг бий. 1980-аад оны сүүл үед шалгагдаж байсан. Энэ хэрэгт УЕП-ын орлогчийг холбогдуулж, тухайн хүмүүст оноосон хэрэгсэхгүй болгож байлаа. Энэ бол маш харамсалтай явдал. хүний эрхийн маш том зөрчил. Цаашид үйлдэл дахин хэзээ ч бүү гараасай гэдэг үүднээс ХЭҮК-той хамтарсан багийг ажиллуулах үүргийг ХЗДХ-ийн яаманд Ерөнхий сайд өгсөн" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.