Д.Тогтохсүрэн: Орон нутгийн сонгуулийн хуулиар бусад намуудтай зөвшилцөнө

Д.Тогтохсүрэн: Орон нутгийн сонгуулийн хуулиар бусад намуудтай зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. 

Д.Тогтохсүрэн: -Бүлгийн хуралд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга оролцсон. Ерөнхий сайд Киргиз улсад хийсэн айлчлал болон бүс нутгийн асуудлаар мэдээлэл өгсөн.

Хоёрдугаарт, бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг танилцуулсан. Энэ хуулийг арванхоёрдугаар сарын 30-ны дотор багтаан батлах ёстой. Ойрын үед УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөөд өргөн барих нь зүйтэй гэж үзсэн.

Э.Бат-Амгалан: -2020 оны сонгуулиар гарсан алдаа дутагдал, иргэдийн гомдлыг үндэслэн ИТХ-ын сонгуульд гурван чиглэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. 

Нэгдүгээрт, иргэдэд нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой байх чиглэлд өөрчлөлт оруулж байгаа. 2148 хэсгийн хороог бүрэн камержуулна. 

Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулж, сурталчилгааг оновчтой, хүртээмжтэй болгоход анхаарсан. Самбарын бус бодлогын өрсөлдөөн явуулах ёстой. Тиймээс зардлыг бууруулна. 2020 онд 7165 мандатын төлөө 20 гаруй мянган хүн нэр дэвшсэн. Нэг нэр дэвшигч 10 самбар байршуулах эрхтэй байсан. Үүнийг өөрчилж нэгдсэн самбартай болно. Ухуулагчдад олгох цалин, сурталчилгааны хэвлэлийн хуудасны тоог бууруулж байгаа. 

Гуравдугаарт, анхан шатанд улстөржилтийг багасгахыг зорьсон. Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид аймаг, нийслэлийнхээ ИТХ-ыг бүрдүүлнэ. Ингэхгүй хотоос ирсэн сум орон нутгийнхаа асуудлыг мэддэггүй хүн аймгийн ИТХ-д суудаг. Энэ байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.