Улаанбаатар oC

Б.Лхагвасүрэн: Ипотекийн 8 хувийн зээлийн хүүг 6 хувь болгоход 500 тэрбум төгрөг шаардлагатай

Б.Лхагвасүрэн: Ипотекийн 8 хувийн зээлийн хүүг 6 хувь болгоход 500 тэрбум төгрөг шаардлагатай

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар ипотекийн найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэхийг судлах шаардлагатай тухай хэлж, энэ талаар тооцоо судалгаа гаргасан эсэхийг тодруулав.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн зээлийн найман хувийг 2020 оны тавдугаар сараас зургаан хувь руу шилжүүлсэн. 8 хувийн зээл авсан иргэдийг 6 хувь руу шилжүүлэхэд санхүүжилтийг хэн нэгэн даах ёстой. Монголбанк өөрөө хуультай. Монголбанкны үүссэн алдагдлыг нөхөхөд Засгийн газрын бондоор нөхнө гэж заасан тул шийдвэр гаргах ёстой. Зургаан хувь руу шилжүүлэхэд 450-500 тэрбумын зардал гарах тооцоо гаргасан.

Банкны нийт зээлийн хэмжээ 25 их наяд 11 хувиар өссөн. Үүний нэг хувь нь бизнесийн зээл, 10 хувь нь хэрэглээний зээл. Төв банкны зүгээс бизнесийн зээл гарах талаас нь бодлогын арга хэмжээ авч байгаа. Хэрэглээний зээлийн урт хугацааг богиносгосон. Өөрийн орлогын харьцааг 70 хувиас хэтрүүлэхгүй байхаар чангаруулсан. Хэрэглээний зээлийн гаралт өнөөдөр өндөр хэвээр байна. Бизнесийн зээлийн хүү өндөр учраас өсөлтгүй байна" гэсэн юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ